gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Ажлын байран дахь түгээмэл дарамт нь хэл амаар доромжлох, нэр төрийг нь гутаах үзэгдэл байна"

А.Наранцацрал
Хүчирхийллийг үл тэвчье
2022-01-14
59
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 09 минут
2022.01.14

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгааны дүнг танилцуулж байна.

Судалгааны зорилго нь:
●    Үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, бодлого болон бусад арга хэмжээ, үйл ажиллагаанд нь Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцтой Монгол Улсын хууль тогтоомж хир нийцэлтэй байгааг тодорхойлох;
●    Цаашид Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц нийцэхийн тулд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, бодлого, холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг илрүүлэх, санал гаргах.
   
Судалгаагаар төрийн алба болон хувийн хэвшилд, нийслэл болон орон нутагт хөдөлмөр эрхэлж буй 3300 хүнийг хамруулан ажлын байрны дарамт, хүчирхийллийн тархалт, ажлын байрны дарамтын талаарх мэдлэг ойлголт, хандлага, нөхцөл байдал, болон ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтын илрэх бүх төрлийн хэлбэр, ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлж буй байдалд дүн шинжилгээг хийв.

Төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголт, хандлага өртөж буй байдал (KAP), өөрийн эрхээ хангаж хамгаалуулах мэдлэг, мэдээлэлтэй байдлыг судлахдаа нийгмийн судалгааны тоон судалгааны арга зүйн дагуу явуулсан байна.

-  Судалгаанд оролцсон гурван төрийн албан хаагч тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг, дөрвөн хүний нэг нь өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил эсвэл чадавхын тухай дүрслэн ярихыг, таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг, таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш  гэж хариулсан байна. Харин нийт судалгаанд оролцогчдын 14-15 хувь нь дээрх үйлдлүүдийг бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл гэж огт мэдэхгүй гэсэн байна. Энэ нь төрийн албан хаагчдын дундах ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг харуулж байна.

-  Судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчдын 77.6 хувь ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийллийг хүний эрхийн зөрчил мөн гэсэн хариулт өгчээ. Гэвч судалгаанд оролцогчдын 62 хувь нь “бэлгийн харилцаанд хүчилж ороогүй тул тэврэх, үнсэхийг зөвшөөрнө”, 70 орчим хувь нь “ажлын газрынхан инээж наргихдаа бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих байдаг л зүйл” гэж хариулсан нь ажлын байрны бэлгийн дарамтын талаар болон ажлын байрны бэлгийн дарамтыг хүний зөрчил гэж хариулсан хэдий ч яг ямар үйлдлийг буруутгах, хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагын хувьд дийлэнх нь ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг “хүлээн зөвшөөрсөн” хандлагатай байгаа нь харагдаж байна.

-    Захиргааны албан хаагчдын дунд 92 эмэгтэй ажлын байрны бэлгийн дарамтын улмаас хүчингийн гэмт хэргийн золиос болж, 3 эмэгтэй тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн байна. Энэ нь төрийн захиргааны байгууллага дахь ажлын байрны бэлгийн дарамтын тархалтыг илэрхийлж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл нь жендэрт суурилсан дарамт хүчирхийллийн нэг хэлбэр.  Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн зөвхөн төрийн захиргааны албан хаагчдын дунд “ажлын байрны бэлгийн дарамт”-ын талаар хийгдсэн судалгаа тул үндэсний хэмжээний ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэлтэй байх, түүний хандлага, тархалтыг тодруулахад учир дутагдалтай юм. Эдгээр судалгаанаас үзэхэд ажлын байрны бэлгийн дарамт төдийгүй ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, дутмаг байгаа нь ажиглагдсан байна.

Манай улсад хөдөлмөрийн харилцааны талаарх судалгааг цөөнгүй зохион байгуулсан ч “ажлын байрны дарамт, хүчирхийлэл”-н талаар тусгайлан хийсэн нь харьцангуй цөөн ихэвчлэн нэг салбар, бүлгийн дунд хийсэн байдаг байна. Тухайлбал төрийн захиргааны албан хаагчдын дунд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд эсхүл зөвхөн охид эмэгтэйчүүдийн дунд гэх мэт. Ингэснээр дээрх судалгаагаар монгол улсын хэмжээн дэх ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага, тархалтыг тодорхойлоход бэрхшээл үүсгэж байгаа юм. 

  11 цаг 29 минут
2022.01.14

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид:
- Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцид нэгдэн орсон байдаг ба үүнд адил хөдөлмөрт ижил цалин авах, албадан хөдөлмөрлөж болохгүй, хүчирхийлэлгүй гэх мэт үндсэн зарчмуудыг тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль энэ жилээс үйлчилж эхэлсэн. Ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох гэсэн шинэ заалтыг тусад нь томъёолж, оруулсан. Учир нь өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн орчин дахь дарамт, хүчирхийлэл ямар байгааг хэсэгчилсэн судалгааг хийхэд "байгаа" гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс үндэсний хэмжээнд ажлын байран дээрх дарамт, хүчирхийллийн дүр зургийг харахаар энэхүү судалгааг хийсэн.

Төр, хувийн хэвшлийн байгууллагад аль алинд нь ижил хувьтай байгаа нь тодорхойлогдсон. Хамгийн түгээмэл дарамт нь хэл амаар доромжлох, нэр төрийг нь гутаах, сэтгэл санаагаар гутаан доромжлох зэргийг дурдаж болно. Мөн дарамт их байгаа түгээмэл салбар нь худалдаа үйлчилгээ байсан. Хот, орон нутагт мөн ялгаагүй дүр зураг гарч байгаа юм. Хариу арга хэмжээ авах нь таниулах ойлголт байгаа юм. Ажилтнууд, ажил олгогчид ч үүнийгээ мэддэггүй, эсвэл дотоод журамдаа хэт ерөнхий заачихсан гэх мэт дутагдалтай байдаг. Хамгийн их үүрэг хүлээгч нь ажил олгогч бөгөөд гомдлыг хянан шалгах нэгж бий болгож, мөрөөр нь арга хэмжээ авах ёстой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан