2021 оны эхний 11 сард Монгол Улс нийт 297 мянган ширхэг автомашины шинэ дугуй импортолсон байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Импортын хэмжээ өсөхөд хил гаалийн хязгаарлалтууд суларсан нь нөлөөлсөн гэж харж болохоор байна.
Харин үнийн дүнгээр харвал тайлант хугацаанд 60.9 сая ам.долларын үнийн дүн бүхий дугуй импортолжээ. Тоо ширхгийн хувьд эрс өссөн ч үнийн дүн нь дөрвөн хувиар л өссөн байна.
Дотоодын автомашины дугуй нийлүүлэгч компаниудын хувьд тээвэр логистикийн асуудал үргэлжлэх төлөвтэй байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүн татан авалтад илүүтэй анхаарч байгаа гэж онцолж байлаа.
О.Цэнгэг