Дэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 9-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1989 оны арваннэгдүгээр сарын 9. Берлиний хана нурав
Герман улс хоёр хуваагдах үед нийслэл хотын дунд хил хамгаалах систем болгон барьсан Берлиний хана 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд нурсан буюу төрийн эргэлтийн үр дүнд ханыг нээсэн.
Бетон хана, харуулын цэгүүдээс бүрдэх 170 км урт хана нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бүрэлдсэн Америк тэргүүтэй барууныхан, Зөвлөлт тэргүүтэй зүүнийхний хоорондын "хүйтэн дайн"-ы бэлгэдэл болж байв.
Уг явдал төв болон зүүн Европд коммунизм нурах үндэс болсон бөгөөд гурван долоо хоногийн дараа Мальтын дээд хэмжээний уулзалтаар хүйтэн дайн дууссаныг мэдэгдсэн.
Улмаар 1990 оны аравдугаар сард хоёр Герман нэгдсэн түүхтэй.
Ханыг барьсан Зүүн Германы хилийн цэргүүд ханыг хууль бусаар давах гэсэн хүмүүсийг шууд буудах тушаалтай байсан ба 200 гаруй хүн амь үрэгдсэн байна.
1938 оны арваннэгдүгээр сарын 9. Еврейчүүдийг хоморголон устгах Нацистын хөдөлгөөн эхлэв
Адольф Хитлер тэргүүтэй Нацист Германчууд 1938 оны арваннэгдүгээр сарын 9-нд Еврей үндэстнүүдийг хоморголон устгах "Kristallnacht" хөдөлгөөнийг эхлүүлжээ.
"Night of Broken Glass" гэж нэрлэдэг уг явдал одоогийн Герман, Австрийн нутагт шөнө эхэлж нэг өдрийн дотор 100 гаруй хүний аминд хүрч, 30 мянган Еврейчүүдийг баривчилсан байна.
1933 онд төрийн эрхийг авахдаа Адольф Хитлер Герман улсыг Еврейчүүдээс цэвэрлэнэ хэмээж бай. Улмаар 17 настай Еврей гаралтай Польш залуу Германы дипломат төлөөлөгчийг Парис хотод хөнөөсний төлөө уг ажиллагааг эхлүүлжээ.
Нацист цэргүүд Еврейчүүдийн ажил, гэрийг сүйтгэж байхад орон нутгийн цагдаа, гал хамгаалах албаныхан хөдлөөгүй бөгөөд уг эмгэнэлт үйл явдал эхлэхийг дуулсан зарим Еврей гэр бүл амиа хорлосон талаар түүхэд тэмдэглэжээ.
1985 оны арваннэгдүгээр сарын 9. Шатрын дэлхийн хамгийн залуу аварга
Оросын шатрын их мастер Гарри Кимович Каспаров 22 насандаа буюу 1985 оны арваннэгдүгээр сарын 9-нд Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу шатарчин болжээ.
Тэрээр финалд мөн Оросын Анатолыий Карповыг ялсан бөгөөд түүнээс хойш 1993 оныг хүртэл найман жилийн турш "FIDE (International Chess Federation)" холбооны аваргын цолоо хамгаалсан.
2005 онд мэргэжлийн шатраас зодог тайлсан Каспаров 1997 онд IBM-ын "Deep Blue" супер компьютерт хожигдсоноор компьютерт ялагдсан анхны дэлхийн аварга болсон.