УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн сард өвчний улмаас таалал төгссөн. Иймд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Хүрэлбаатарыг даргад нэр дэвшүүлжээ. Зам тээвэр, хөгжлийн яамнаас энэ хүсэлтээ Оросын талд илгээсэн, одоогоор хариу ирүүлээгүй байна гэж ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэв.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрэм ёсоор замын даргыг Монгол, Оросын талаас гурав, гурван жилээр ээлжлэн томилох ёстой. Гэвч 1949 онд анх байгуулснаас 1991 он хүртэл орос дарга удирдсан юм. 1991 онд анх удаа монгол дарга томилсон. 1991 оноос өнөөг хүртэл хугацаанд хоёр жилд нь орос дарга, үлдсэн хугацаанд монгол дарга нар УБТЗ-ыг удирджээ.
Харин ерөнхий инженерээр орос хүн ажиллуулах саналыг Оросын тал тавьж, ЗТХЯ хүлээж авсан байна. Өмнөх ерөнхий инженер тэтгэвэртээ гарчээ.
УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг. Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг юм. Мөн өөрийн зүтгүүр, вагоны парк, засвар үйлчилгээний төвүүдтэй. УБТЗ нь манай улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг, дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт гүүр гэдгээрээ давуу талтай. Гол замын урт нь 1111, дэлгэмэл уртаараа 1815 км төмөр замтай юм.