Хуанлийн хуудас бүтэн эргэж бид хуучин оноо үдэж, шинэ онтой золголоо. 2022 оны эхний өглөө нийслэл Улаанбаатар хотын гудамжаар алхаж, шинэ бүхний эхлэл шинэхэн өглөөний өнгийг гэрэл зургийн хальснаа буулгав.
Цас хялмаатан хаялсан жиндүүхэн өглөө хотын хөл хөдөлгөөн багатай, өвөлжин түгжрэл ачаалалд дарагдсан замууд “нуруугаа амраах” мэт сэлүүхэн харагдана. Төв талбай ч мөн адил сэлүүхэн. Эртлэн боссон хүмүүс сүлд модны эргэн тойронд барьсан мөсөн баримлуудыг сонирхож, зургаа даруулсан шигээ яаралгүйхэн явцгаана.