Коронавирус халдварт цар тахлын үеийн хүнд ачааг нуруундаа үүрч яваа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд, тэр дундаа Амбулаторийн тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд шинэ Амралтын өрөөгөө өнөөдөр хүлээн авлаа.
ХӨСҮТ 9 га газрыг хамарсан, тусдаа 26 томоохон обьектоос бүрддэг бөгөөд 1987 онд уг эмнэлгийн барилга ашиглалтад орж байжээ. Түүнээс хойш урсгал засварын ажлууд хийгддэг ч 30 гаруй жилийн насжилттай болсон барилгын хэсгүүдэд бүрэн засвар хийх шаардлагатай болоод байгаа юм. Харин эмч нарын Амралтын өрөө байрлах Амбулаторийн хэсэг 1964 онд “Улаанбаатар хотын гепатитын диспансер” нэртэйгээр анх байгуулагдсан. Үзлэгийн ачаалал хамгийн ихтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй эмч, сувилагч энд ажиллаж байна. Өмнө нь эмч нарын амралтын өрөө байсан хэдий ч тав тухгүй, халдвартай бүсэд ажилласан эмч, сувилагчид алжаалаа тайлж, аяга халуун цай уух боломжгүй болсон байжээ. Христ итгэлт хүмүүсийн халуун сэтгэлээрээ өргөсөн хандиваар уг өрөөг бүрэн тохижуулж өгсөнд талархаж буйгаа ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б. Саруул илэрхийлж байлаа.
Амбулаторийн тасгийн эрхлэгч Б. Саруул: “Би ХӨСҮТ-д 26 жил ажиллаж байна. Сүүлийн 11 жилд нь энэ амбулаторийн тасгаа удирдаж байна. Өмнө нь энд ажилтнуудын амралтын өрөө байсан ч будаг, шохойжилт муудсан, төсвийн байгууллага учраас эмч, сувилагч нар маань тухтай 5 минут ч амраад суух боломжгүй нөхцөл үүссэн байсан. Харин Христитгэлт эдгээр хүмүүс энэ өрөөг маань ийм сайхан засвар хийгээд, бусад тасгуудад маань ч жишиг болохоор тохижуулж өгсөн туйлын талархалтай байна.”
Монголын Эвангелийн Эвсэл болон христитгэлт бусад байгууллагууд хамтраад цар тахлын хүнд үед ХӨСҮТ болон тус төвийн эмч, ажилтнуудад нэн шаардлагатай хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалт, мөн 15 сая гаруй төгрөгийг өнгөрөгч 2020 онд хандивлаж байсан бол энэ жил эмч нартаа амралтын өрөөг нь ийнхүү засварлан тохижуулж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Өнөөдөр Монгол Улсад 100 мянга гаруй христ итгэгчид, 500 орчим сүм үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр Христитгэлт хүмүүсийн өгсөн нэг төгрөгийг ч урам зориг, чин сэтгэлийг нь шингээсэн ажил болгох зорилго тавьж ажилласан гэлээ.
МЭЭ-ийн Гүйцэтгэх захирал Ж. Түвшинбат: “Энэ санаачилга маань 2020 онд Христ Есүсийн Амилсны баярын үеэр эхлүүлээд итгэгчдийн өргөсөн мөнгийг ХӨСҮТ-д өгч байсан. Харин энэ жил бэлэн мөнгө бус бодит ажил хийж өгөхийг хүссэн. Тиймээс Монголын Эвангелийн Эвсэл болон түүний гишүүн, дэмжигч байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмч нарынхаа амралтын өрөөг засварлан, хүлээлгэж өглөө. Бид цаашид христитгэлийг нийгэмд эрүүлээр, зөв таниулах, хүмүүс ажил, амьдрал, нийгэм дээр ижил явахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Монгол Улсын иргэн шүтэх, эс шүтэх эрхтэй. Хүн эрхээ эдлээд, үүргээ ч биелүүлэх ёстой. Хүний нийгэмд оролцож байгаа учраас бид ч нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа юм. Харин христитгэлт хүмүүс нийгэмдээ зөв, үнэн байж, сайн сайхныг түгээх болно. Энэ ажил маань ч үүний илрэл болж байгаа юм.”
ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч, ажилтнуудын Амралтын өрөөг маш их сэтгэл гарган засварлаж, тохижуулсан гэдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж байсан юм. Цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосноос үүдэн уг ажил 2 сар орчмын хугацаа алдсан хэдий ч өнгөрөгч 7 хоногт бүх ажлыг амжилттай гүйцэтгэж, өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгөх боломжтой болсонд санаачилга гарган, хэрэгжүүлсэн байгууллагуудын төлөөлөл хэлж байлаа. Амбулаторийн эмч, ажилтнууд амралтын өрөөндөө орж ирээд, халдвартай бүсээс гарч их ажлын алжаалаа тайлж, амран тухлах, халуун цай, кофегоо чанаж уух орчныг бүрэн бүрдүүлжээ.
ХӨСҮТ-ийн захирал Л. Баттөр: “Үнэхээр хүний сэтгэл шингэсэн ажил л ийм байдаг байх. Би ажлынхаа завсраар энэ өрөөнд орж ирэх гэж бодсон ч засвар дуусаагүй тул өнөөдөр л анх удаа орж ирлээ. Маш сайхан тав тухтай, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаджээ. Хэрэглэгч хаан гэж үг байдаг. Тэгвэл ХӨСҮТ-ийн хувьд эмч, ажилтнууд маань бидний хувьд хаан бөгөөд тэд маань сэтгэл хангалуун, алжаахгүй байсан цагт л иргэд, үйлчлүүлэгчидээ сэтгэл ханамжтай эмчилж, үйлчилгээгээ үзүүлж чадна шүү дээ. Сүүлийн жил хагасын хугацаанд эмч, сувилагч нар маань дээд тал нь 3 сар, багадаа 14 хоног гэртээ ч харихгүй эмнэлэг дээрээ байрлаад өвчтөнүүдээ эмчилж байгаа. Тэднийг маань амрах, алжаалаа тайлж, сэтгэлээ сэргээх ийм сайхан өрөөтэй болж байгаадаа баяртай байна.”
Цаашид ХӨСҮТ-ийн бусад хэсгүүдэд энэ өрөө шиг эмч, ажилтнуудын амрах өрөөг жишиг болгон тохижуулах боломжтой болж байна. Нийт 800 орчим эмч, ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулж, ажиллах орчныг таатай байдлаар бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр онцолж байлаа.
Монголын Эвангелийн Эвсэл, Монголын Пастор Ахлагчдын холбоо, Ариун Бичээс нийгэмлэг, Эмонг үнэт өв продакшн, Библийн Сургалтын Төв (UBTC), Итгэлийн үйлс ТББ, Монгол Кампус Крусейд Фор Крайст зэрэг Монголын христ итгэгчдийн нэгдсэн байгууллагууд хамтран цар тахлын хүнд үед гол ачааг үүрч байгаа ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад халуун сэтгэлийн бэлэг, итгэл найдвар, урам зориг өгөхөөр тус төвийн Амбулаторийн тасгийн эмч нарын “Амралтын өрөө”-г христ итгэлт монголчуудынхаа чин сэтгэлийн өргөл, хандиваар бүрэн тохижуулсан байна. Өнөөдөр дээрх байгууллагуудын төлөөлөл тус өрөөний түлхүүрийг ХӨСҮТ-ийн захирал Л. Баттөрд хүлээлгэн өглөө.