Монголын ууган бэйкери “Монбейкери” компани Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлдэг хөгжиж буй 26 орны тэргүүлэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Хөх тууз” хөтөлбөрт хамрагдах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2018 оны 12-р сарын 12-нд боллоо. Ёслолын ажиллагаанд ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко, Европын холбооны Хамтын ажиллагааны багийн ахлагч Пиер-Ивес Лукас, “Монбейкери” компанийн Ерөнхий захирал Д.Ариунбат нар оролцлоо.
“Хөх Тууз” хөтөлбөр нь хөгжил, өсөлтийн зорилго, тэмүүллээрээ шалгарсан салбар бүрийн тэргүүлэгч компаниудыг дэмжих шинэлэг, нарийвчилсан стратеги бөгөөд бусад бизнесийн байгууллагууд үлгэрлэн дагах жишиг тогтоох зорилготой юм.
”Монбейкери” компани 1998 оноос дотоодын бейкерийн зах зээлд үйл ажиллагаа явуулж ирсэн тэргүүлэх компани бөгөөд Tous Les Jours, Caffe Bene, Caffe Ti Amo, Adesso зэрэг олон улсын бейкери, кофе шопын сүлжээг нэвтрүүлж, нийт 50 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Caffe Bene Mongolia компани 2008 оноос Caffe Ti amo, 2013 оноос Caffe Bene кофе шопын сүлжээнүүдийг ажиллуулж байгаа бөгөөд 30 орчим кофе шопыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том франчайз сүлжээ юм. Caffe Bene нь дотооддоо шинэхэн хуурсан өндөр зэрэглэлийн кофе, Итали сироп, желато зайрмаг зэрэг өндөр чанартай түүхий эдээр хийсэн амтат бүтээгдэхүүнээрээ зах зээлд ялгардаг.
Артизан компани 2016 онд дэлхий даяар 1600 гаруй салбартай Tous Les Jours дээд зэрэглэлийн бэйкерийн сүлжээний Мастер хөгжүүлэгч болж, 2016 оны 10-р сарын 31-ний өдөр эхний салбараа нээснээр өдгөө 6 салбартай болон өргөжжээ. Бялуу, нарийн боовны чиглэлээр хамгийн чанартай орцыг ашиглан мастер нарийн боовчны гараар урласан эрүүл бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ өдөр бүр шинээр нь санал болгож байна.
Mongol.coffee компани 2014 оноос хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2015 оноос ЕСБХБ-ны зөвлөх үйлчилгээний хүрээнд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кофе хуурах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан ба өдгөө дотоодын шинэхэн хуурсан кофены зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэлж байна.