БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг хэлэлцэхээр АНУ-д айлчилж байна. Энэхүү уулзалт нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний БНАСАУ-д хийсэн айлчлалын дараа болж байгаагаараа онцлог юм.
Үүнээс гадна тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцоно. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байгааг БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Хоёр Солонгосын Төрийн тэргүүн нарын өнгөрсөн долоо хоногт хийсэн дээд хэмжээний уулзалтаар БНАСАУ-ын удирдагч цөмийн хөтөлбөрөө зогсоож, эдийн засгийн харилцаагаа сайжруулахыг зорьж байгаагаа мэдэгджээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй дахин уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
С.Өлзийбуян