Батганы эсрэг үйлчилгээтэй, PHYTO-ACNE бүтээгдэхүүний патентийг эзэмшигч болон үйлдвэрлэгч талууд лицензийн гэрээ байгууллаа.
Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнд бүтээсэн, “Залесовын зэдгэлж ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй бүтээлийн патентийг Монгол улсын оюуны өмчийн газраас 2013 онд МУИС-ын нэр дээр олгожээ.
Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн судлаачид өнгөрсөн онд МУИС-ийн дэргэд, анхны гарааны “Эм Би Пи лаб” ХХК-ийг байгуулжээ.
Иймд дээрх патентийг ашиглан, импортын бүтээгдэхүүн орлох, монгол хүний онцлогт тохирсон, ургамлын гаралтай, батганы эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Энэ бүтээгдэхүүнийг “Залесовын зэдгэлж” ургамлаас гарган авчээ. Ижил төрлийн, импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад батга үүсгэгч, эмгэгшүүлэгчийн эсрэг идэвхи сайтай, монгол хүний арьсны онцлогт тохирсон аж.
“Эм Би Пи лаб” ХХК-ийг үүсгэн байгуулагч, МУИС-ын Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн проффессор Ж.Батхүү:
“Манай оронд борлуулж буй батганы эсрэг дийлэнх бүтээгдэхүүн антибиотик агуулсан, импортын бүтээгдэхүүн байдаг. Иймд бид монгол хүний арьсны онцлогт тохирсон, ургамлын гаралтай бүтээгдэхүүний судалгаа эхэлсэн юм.
Залесовын зэдгэлж нь хоруу чанар багатай, түүнд агуулагдаж буй фенолт липид нэгдлүүд бактерийн эсрэг өндөр идэвхитэйг Монгол, Японы эрдэмтдийн арван жилийн судалгаагаар тогтоосон юм.
Уг ургамлын хандыг агуулсан PHYTO-ACNE-г үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэхэд энэ гэрээ томоохон гарц болно” гэв.
Бүтээгдэхүүнийг МУИС-ын брэндийн дэлгүүрээс үйлдвэрийн үнээр (13760 төгрөг) худалдаж авах боломжтой. Цаашид үйл ажиллагаа явуулж буй бүх эмийн сангуудар худалдаалах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Хажидмаа