УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ саналаа хэлэв. Тэрбээр, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хайлуур жоншны уурхайн лицензийг гадаадын иргэн эзэмшдэг.
Энэ хүн үйл ажиллагаа явуулдаггүй, ханш өсөхөд жоншоо үнэ хүргэж зараад бусад үед нь зүгээр суудаг. Гаднын хүмүүсийн нэр дээр лиценз маш олон байгааг хяналтдаа авах, аудит хиймээр байна. Уурхай зогссоноос 3000-4000 хүн амтай байсан Бэрхийнхэн жил ирэх тусам нутгаа орхин нүүж байна гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд түүний энэ саналыг дэмжээд, 2007 онд би Ерөнхий сайд байхдаа 7200 лицензийг 3400 болгож цэгцэлсэн.Түүнээс хойш лиценз олголт замбараагаа алдсан. Энэ асуудлыг Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд нар анхаарал тавьж, Хаврын чуулган эхлэхэд энэ тал дээр тодорхой ажил хийсэн байгаарай гэж хүсэв.