Формула 1 уралдааны алдарт нисгэгч асан Фелипэ Масса ирэх улирлаас цахилгаан хөдөлгүүртэй машины уралдаан болох Формула И-д уралдахаар болсон байна. Тэрбээр Холливүүдийн алдарт жүжигчин Леонардо Дикаприогийн Вентури багтай 3 жилийн гэрээг үзэглэжээ.
Формула И уралдааны Вентури баг нь Монакод байрладаг. Тус багийн хувьцаа эзэмшигч Холливүүдийн алдарт жүжигчин Леонардо Дикаприо юм. Өнгөрөгч жил Формула 1-ээс зодог тайлсан Бразил нисгэгч Ф.Масса нь 15 жилийн хугацаанд "Заубер", "Феррари", "Уильямс" багуудын төлөө хүчин зүтгэхдээ 11 удаа гран-пригийн ялалт байгуулж байсан юм.
Цахилгаан хөдөлгүүртэй машины уралдаан Формула И нь байгуулагдаад 4 дэх жилээ үдэж байна. 5 дахь улирал нь энэ жилийн сүүлчээр зохиогдох юм. Энэ сарын сүүлээр болох Формула И-ийн туршилтын уралдаанд Ф.Масса оролцохоор болсон байна.