Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.
-Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилга өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон.
Тэгвэл өнөөдөр дараагийн 60 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдэд түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармаг дахь 34-р дунд сургууль цэвэр цэмцгэр байдал, тохижилтоороо хотын төвийн сургуулиас дутахааргүй. Тус сургуульд Яармаг орчмын нийт 1100 гаруй хүүхэд суралцдаг. Сурагчид биеийн тамирын хичээлийн дараа усанд ордог шүршүүртэй аж.
Ар гэрийн анхаарал сул, хүүхдээ усанд оруулж, хувцсыг нь угаалгүй сургуульд нь явуулдаг эцэг эхчүүд байдаг учир үйлчилгээний ажитлнууд нь хүүхдүүдийг усан оруулах, хувцсыг угаадаг хэмээн тус сургуулийн захирал Р.Өлзийхишиг ярив.
-Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн "УИХ-ын гишүүн Л.Болдын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй" гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан ярив.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас нэр дэвшиж, мандатаа авч гишүүн болсон. Түүнийг дэмжсэн хүмүүс дунд АН-ын гишүүд олон бий, ард иргэд ч бий. Намын дүрэм журамд гишүүнчлэлээс хасах асуудлыг шийдвэрлэх талаар заасан тодорхой хугацаа байхгүй гэв.
-НИТХ-аар өнөөдөр Улаанбаатар хотын Засаг даргын томилох асуудлаар хуралдах хуваарьтай байсан ч хуралдсангүй. Үдээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараа нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдан Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, МАН-ын гишүүн Б.Мөнхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва нарыг нэр дэвшүүлэв.
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар С.Амарсайхан олонхийн санал авч, Засаг даргад нэр дэвшихээр болов. Үдээс хойш 15.00 цагт НИТХ хуралдах тов зарлаж, Засаг даргыг сонгохоор болсон ч хуралдсангүй, асуудлыг ирэх даваа гараг хүртэл хойшлууллаа.