Трампын захиргааны цагаачлалын бодлогын эсрэг хүмүүс нэгдэн, кампанит ажил явуулж, дөрвөн хоногийн хугацаанд 7,5 сая ам.долларыг цуглуулснаас хамгийн том хөрөнгө оруулагч нь Фэйсбүүк байлаа.
2018 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн зургаан долоо хоногийн хугацаанд АНУ-руу нэвтрэхээр оролдсон цагаачдын 2000 гаруй хүүхдийг эцэг эхээс нь тусгаарлажээ.
Марк Цукерберг Фэйсбүүк хуудаснаа “Бид энэ бодлогыг зогсоох хэрэгтэй” гэж бичсэн бөгөөд цагаачдад туслах хөрөнгийг хандивлаач хэмээн хэрэглэгчидээ уриалсан юм.
Техасийн ашгийн бус байгууллага болох “Дүрвэгсэд, цагаачдын боловсрол, хуулийн үйлчилгээ үзүүлдэг төв” нь хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамт байлгах кампанит ажлын хөрөнгө цулуулж, хуулийн зөвлөгөө дэмжлэгийг үзүүлж байгаа аж.
Кампанит ажлын албан ёсны вэбсайт “Энэ бүх мөнгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл цагаачдыг хорих ангиас гаргаж хүүхдүүдтэй нь хамт байлгах, түүнчлэн Техасын цагаачдын шүүхэд бүх хүүхэд хуулийн төлөөлөлтэй гэдгийг батлан харуулахад ашиглана” гэжээ.
Тус хөдөлгөөнийг эхлүүлсэн Калифорний хос Дэйв Виллнэр, Шарлот нар анх хоргодох байранд зориулж 1,500 долларын хөрөнгө цуглуулахаар болсон байна. Виллнерийн хэлснээр ээжийг нь авч явсан бяцхан хүүхэд уйлж байгаа зургийг хараад энэхүү хөдөлгөөнөө эхлүүлжээ.
Дүрвэгсэд, цагаачдын боловсрол, хуулийн үйлчилгээ үзүүлдэг төв “Хөрөнгө цуглуулахад тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дэлхийд аймшигтай зүйлүүд тохиолддог ч энэ бүхнээс зугтах бус ямар нэг зүйл хийхийг хүсдэг хүмүүс байгаад баярлаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Guardian