2017 оны гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7.3 их наяд төгрөгт хүрчээ.
108.8 хувийн биелэлттэй байгаа бо, зарлага 9 их наяд төгрөгт хүрч, 95 хувийн биелэлттэй гарсан байна.
Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэв. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангажээ.
Төсвийн энэ алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 6 их наяд 589 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаашид үнэт цаас гаргахгүй гэж мэдэгдсэн. Учир нь дотоодод үнэт цаас гаргах нь өндөр хүүтэй (дунджаар жилийн 16-17 хувийн хүүтэй) тул Засгийн газарт төлбөрийн дарамт үүсгэдэг. Мөн хөрөнгө оруулагчид мөнгөө Засгийн газрын үнэт цаасанд оруулснаар ялангуяа арилжааны банкуудын бизнесийн зээл олголт буурдаг юм.
Иймд Засгийн газар үнэт цаас гаргах нь ААН-үүдийн бизнесээ тэлэх боломжийг хязгаарладаг сөрөг талтай.