Москва хотод Монгол иргэд хулгай хийгээд баригдсан талаар Lenta.ru мэдээллээ.
Цагдаагийн газарт Мексикийн иргэн Очоа Агилар Мануэль энэ сарын 14-ний өдөр хандсан байна.
Тэрбээр "Лужники" цэнгэлдэх хүрээлэн рүү явах замдаа паспорт, декларац болон нийт 840 ам.долларын үнэтэй хөлбөмбөг үзэх дөрвөн тасалбартай хэтэвчээ алджээ.
Москвагийн цагдаагийн ажилтнууд сэжигтнээр Туяа, Батболд нэртэй Монголын хоёр иргэнийг баривчилж, хулгайн эд зүйлсийг хураан авсан байна.
Түүнчлэн өчигдөр Японы хөгжөөн дэмжигч Москвагийн цагдаагийн газар эд зүйлсээ алдсан асуудлаар ханджээ.
Тэрбээр бичиг баримт болон 800 ам.доллартай түрийвчээ алдсан ба орчуулагчгүйн улмаас хэрхэн алдсан тухайгаа тайлбарлаж чадаагүй тул цагдаагийнхан ч түүнд тусламж үзүүлж чадаагүй байна.
Эх сурвалж: Lenta.ru