БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ОХУ-д хийх гурван өдрийн айлчлалаа эхэллээ.
Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энх тайван болон Евроазийн хамтын хөгжил дэвшлийн тухай санал солилцоно гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн "Солонгосын хойгт энх тайван тогтвол БНСУ, БНАСАУ-ыг Өрнөдтэй холбох гүүр нь ОХУ байх ба гурван улс хамтран ажиллах ёстой"-г онцолжээ.
Түүнчлэн БНСУ-аас БНАСАУ-ыг дамжин ОХУ руу төмөр зам баривал Солонгосын бараа, бүтээгдэхүүнийг Европ руу нийлүүлэх гарц нээгдэж, бүх талуудад, ялангуяа БНСУ-д их ашигтай гэж талууд үзэж байгаа юм. Мөн
ОХУ-аас БНАСАУ, БНСУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих талаар ярилцахаар төлөвлөснийг эх сурвалж мэдээллээ. Энэ хоолойг Японд байгалийн хий нийлүүлэхэд ашиглах боломжтой юм байна.
БНСУ-ын Төрийн тэргүүн 1999 оноос хойш анх удаа ОХУ-д айлчилж байгаа юм. Хөх ордноос хийсэн мэдэгдэлд дурдсанаар Ерөнхийлөгч Мун Жэ Ин айлчлалынхаа үеэр Төрийн Дум-д үг хэлэх бөгөөд энэ нь ОХУ-ын Парламентад БНСУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх анхны тохиолдол болох ажээ.
С.Өлзийбуян
Холбоо барих: ulziibuyan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com