Өнөө жил их олон түүхт ой тохиож буйг мэдсэн шиг Монгол оронд чамлахааргүй сайхан зун боллоо.
Намар ч налгар үргэлжилж байна. Хаа сайгүй тариа, буудай хураах төлөвлөгөөгөө тонн, тонноор нь ярьж, хөдөлмөрийн үр шимийг хүртэж буйгаа бахархан байна.
Үүнтэй давхцан тариан талбайн зүг зурайх улстөрчдийн мөр мөддөө балрахгүй шинжтэй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, уржигдархан Тэргүүн шадар сайд буудайн дэргэд очиж "патиар"-аа татуулсан дуулдана.
"Атрын аян мандтугай, тариа тарих ариун хөдөлмөрийг дэмжиж амжилтад хүрсэн манай Засгийн газар юутай аугаа вэ" хэмээх энэ намрын "пиар"-ийг буудайгүйгээр яаж төсөөлөх вэ дээ.
Ерөнхийдөө Монгол Улс үр тариа, хүнсний ногоогоор бусдыг царайчлахгүй болсон гэж ойлгож болох бололтой. Бүгдийг нь цуглуулахаар 724,3 мянган тонн тариа авахаар тооцоолжээ. Буудайн тариалалт өнгөрсөн оныхоос 10 орчим хувиар өсөж техник хангамж, хадгалах байр савны асуудал ч цэгцэрсэн юм байх.
Улстөрчид буудайгаар рейтингээ өсгөхөөр тариан талбайд галигуулж явтал "Оросууд энэ жил бүр ч их буудай авах нь. Тэдний буудай манайхаас хямд зарагдаж, Монголын буудайн зах зээлийг аянга ниргэх нь" гэсэн таагүй мэдээ дуулдсан гэнэм. Зуны хэдэн cap гадаа гандаж, хөдөө хөхөрсөн тариаланчид нэг тонн буудайгаа 350 мянгаар үнэлсэн байтал хойд хөршөөс 280 мянгаар оруулж ирэх боломжтой гэсэн нь үндэсний тариаланчдад бол аянга ниргэснээс ялгаа юун.
Ингээд л тариаланчдад бас нэг толгойн өвчин нэмэгдэж байгаа гэх. Өөрсдийнхнөө аврахын тулд салбарын яамнаас нь буудайн импортын татварыг нэмэх саналыг бэлджээ. Засгийн газраас нэг тонн буудайд 80 мянган төгрөгийн татаас олгох шийдвэр хэвээр байгаа боловч хямд үнэтэй орос буудайд монгол буудай цохигдохгүйн баталгаа үгүй байгаа юм.
Тэгэхээр одоо л хөөрхий хэдэн тариаланчдаа бодож манай үндэсний үйлдвэрүүд монгол буудайгаа авах нь уу харь орныхыг сонгох нь уу гэдгийг харах цаг болж.
Олон жил ашиглаагүй атаршсан талбайгаас авч байгаа учир yг нь монгол буудайн чанар аль ч орныхоос дутахгүй байгаа гэнэ лээ. Гурилын, шар айрагны, архины үйлдвэрүүдийн эзэд минь энэ онд зөвхөн монгол буудайгаа сонгож эх оронч зангаа илэрхийлээрэй. Засаг ч зүгээр суухгүй та нарыгаа харж үзэх байлгүй дээ.
Ямар ч байсан нэг их удахгүй буудайгаа хурааж дуусах юм шиг байна. Ирэх намар хүртэл орос биш монгол буудайн гурилаар чимхсэн буузаа идэж, монгол буудайгаараа исгэсэн шар айргаа шимбэл аштай юу. Тэгэхээр орос буудай цаашаа, монгол буудай наашаа.
Ө.Батхүү