“Олон зорчигчтой онгоц алга болчихож гэнэ ээ” хэмээн эмээ минь ажлаасаа гүйх шахуу алхсаар ирж билээ. Шугамын радиогоос өөр мэдээллийн хэрэгсэлгүй сумын төвийн айл байсан болохоор эмээ ээж сонссон соргог мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар яаран ирсэн нь тэр л дээ.
Хүүхэд байсан би тэр мэдээг сонсоод яагаад ч юм бэ, шөнө унтаж чадахгүй айж хоносон санагдана.“Онгоц хил даваад алга болчихож гэнэ”, “Харь гаригийнхантай тааралдсан юм болов уу”, “Хятадууд буудчихсан гэнэ” гээд л хөдөөнийнхөн ёстой цуурч байв. Энэ үе бол Увс аймгийг зорьсон “АН-24” онгоц Марзат хайрханд осолддог 1993 он байлаа. Гэхдээ энэ тухай дор дурдах гэсэнгүй.
Марзатын осол нь Монголын Агаарын тээвэрт шинэчлэл хэрэгтэйг хүний амиар сануулсан хэрэг байсан юм. Уг нь энэ осол болохоос гурван жилийн өмнө, Увс аймгийн Завхан суманд л “АН-24” онгоц хойчдоо сургамж болохоор ослын буултаар бууж байжээ. Ардчилал ид өрнөж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, улс төрийн байдал тогтворгүй байсан он цагтай давхцан Улаангомыг зорьсон 40 гаруй зорчигчтой онгоц эх газраас холбоо тасарч, улмаар хээр буусан ноцтой мэдээлэл Марзатын осол шиг олны анхааралд өртөлгүй, чимээгүйхэн дарагдаж өнгөрсөн байна.
Олон хүний амь насыг гартаа атгасан нисэх баг, Увс аймгийн Завхан сумынхны аврах ажиллагаа хэрхэн явагдсан талаарх бахархам үйлс хэвлэлийн хуудсанд дурсамж болон үлдсэнгүй. Социализмын үеийн “зангаар” тэрхүү онгоцны ослыг нуугаад өнгөрчээ.
Хоёр зуун дамжин, хорин нэгэн жил хав дарагдсан агаарын тээврийн ослыг харин өнөөдөр уншигч олноо дэлгэж байна. 40-өөд хүний амийг гартаа атгасан онгоцны “жолооч”-ийн нэг Ж.Доржнамжил, Завхан сумын орлогч дарга М.Галбадрах, сумын их эмч Г.Бадам, зорчигчдын нэг, оюутан Ч.Хүрэлбаатар буюу одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай уулзаж “АН-24” онгоцны ослын талаар ярилцлаа.
ЗАЛУУ НИСГЭГЧИЙГ ОСОЛ АЙЛГАСАНГҮЙ
1990 оны нэгдүгээр сарын 26-ны орой буюу баасан гаригийн 18 цагийн орчимд Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд 37 зорчигчтой “АН-24” онгоц нийслэлээс хөөрчээ. Онгоцны даргаар Д.Чойжилжав, хоёрдугаар нисгэгчээр дөнгөж сургууль төгссөн 23 настай, залуу нисгэгч Ж.Доржнамжил явсан байна. Харин борт механикаар Н.Алтангэрэл, үйлчлэгчээр Н.Батцэцэг ажиллаж байв.
Газраас тасраад хоёр цаг хэртэй болсон онгоц хамгийн сүүлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дээгүүр өнгөрсөн гэдгээс өөр мэдээлэл нислэгийн удирдлагуудад ирсэнгүй. Тухайн үед нисгэгчид дайран өнгөрч буй аймгийн нисэхийн удирдлагуудтай холбоо барьж, улмаар хотын удирдлагуудад мэдээлэл ирдэг байжээ.
Онгоц Увс аймгийн төв, Улаангомд хуваарийн дагуу 20 цагийн орчимд газардах ёстой. Гэтэл онгоц буух газартаа хүрээгүй байна. Одоо яах вэ. Хоёдугаар нисгэгч Ж.Доржнамжил бидний дунд яриа өрнөлөө.
-Тухайн үед нислэгийг яагаад заавал шөнө үйлдэх болсон бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэе?
-Өвөл, ид оюутнуудын амралт эхлээд зорчигч ихтэй байсан юм. Тэр үед орон нутагт онгоц их нисдэг, үйлчлүүлэгч ихтэй, МИАТ-ийн хувьд ачааллаа даахгүй шахуу ажилладаг байлаа. Тиймээс Увс аймагт нэмэлт нислэг үйлдэхээр болж 37 зорчигч суулгасан “АН-24” онгоц Улаанбаатараас 18.35 цагийн үед хөөрсөн хэрэг.
-Гэтэл онгоцонд гэмтэл гарчихсан уу. Яагаад удирдлагатайгаа холбогдох боломжгүй болчихов?
-Үгүй үгүй. Тэр үед нислэгийн холбоо, газрын төхөөрөмж, онгоцыг газраас удирдах удирдлагын систем туйлын найдваргүй болчихсон үе байсан юм. Завхан аймгийн нутаг дэвсгэр өнгөрөөд Улаангомынхонтой бид холбогдох учиртай байв. Гэтэл Улаангомын чиглүүлэх станцын мэдээлэл онгоцны дохиолол хүлээн авах станцад орж ирэхгүй байсан. Ингээд л бид төөрч эхэлсэн.
Шөнийн нислэг байсан учраас сүүлдээ бид газрын баримжаагаа алдаж эхэллээ. Баруун аймаг чинь өндөр уул, хад ихтэй шүү дээ. Гэтэл бид хаана нисч яваагаа мэдэх нь битгий хэл өндрийн баримжаа алдаад, уул мөргөчихгүй юмсан гэж бодож явлаа. Тэгтэл тээр доор нэг гэрэл харагдлаа. Янз нь суурин газар байгаа бололтой.
Нисэх багийн бүрэлдэхүүн энд ямар ч байсан сум, суурин байх шиг байна гээд газардах боломж байгаа эсэхийг мэдэх гэж оролдлоо. Уг нь Увс аймгийн төв бол онгоц газардах талбай, гэрэл гэгээтэй байх ёстой. Гэтэл энд гэрэл гэгээ муу байдаг. Бид Улаангомын цахилгаан тасарчихсан юм болов уу гэж ярилцлаа. Гэвч нэг л биш ээ. Ядаж байхад, бид буцаад хот руу нисэх гэхээр шатахуун дуусчих гээд байв. Үндсэндээ 30-аад минутын нислэгийн бензин л үлдсэн байсан. Ингээд ёлтойх гэрлийг бараадаж хоёр гурван ч удаа тойргоор нислээ. Тэгтэл доор гал маналзаж онгоц буух боломжтой зурвас газар гэрэлтэж харагдлаа. Тэгж бид хүнд нөхцөлд онгоцоо газардуулахдаа ёстой нөгөө оготны хамраас ч цус гаргаж үзээгүй гэдэг шиг олон зорчигчоо бэртэж гэмтээлгүй буусан юм.
-Онгоц газардахгүй байхаар зорчигчид айж сандарсан уу?
-“АН-24” онгоцоор гурван цаг нислэг үйлддэг. Увс аймаг, хотын чиглэлд онгоцоор олон удаа ниссэн хүмүүс бол цагийн баримжаатай. Гэтэл харин зорчигч дундаас юу болов гээд айж сандраад босч ирсэн хүн байгаагүй. Онгоц хөөрснөөс хойш хэдэн цагийн дараа газардах вэ гэдгийг мэддэг зорчигч нь яагаад буухгүй байна вэ гэж бодож явсан байх. Нисэх баг ч зорчигчидоо сандраахгүй, тайван байлгах үүднээс онгоц газардах цаг хойшиллоо хэмээн мэдээлж байсан.
-Та бүхнийг газраас холбоо тасраад бууж чадахгүй байна гэдгийг тэр доор байгаа хүмүүс яаж мэдсэн хэрэг вэ?
-Бид чинь удирдлагатайгаа холбогдчих болов уу, Улаангомын хилийн бүс дөхсөн байх ёстой гэж ниссээр байгаад аймгийн төвөөс урагш 178 км-ийн зайтай Завхан сумын нутагт ирсэн байсан. Бидэнд харагдсан гэрэл нь сумын уурын зуухын яндангийн 500 вт-ын гэрэл байсан юм билээ. Онгоц сумын дээр эргэлдээд байхаар нь сум, нэгдлийн орлогч дарга М.Галбадрах энэ онгоц буух гээд чадахгүй байна гэж зөв тааварлаж биднийг тийн газардуулах арга хэмжээ авсан хэрэг.
Бид олон зорчигчийнхоо амь насыг аварч чадсан ч гэлээ онгоцоо “аварч” чадаагүй. Тухайн үед хүний амь л чухал байсан юм. 100 метр орчим гэрэлтэй хэсэгт багтаан газардах гэсэндээ онгоцныхоо далавчийг хугалчихсан. Онгоц маань тэгээд дахиж ашиглагдахааргүй болсон доо. Тэр шөнөдөө нисэх багийнхан маань унтаж чадаагүй. Харин би залуу хүн байсан учраас унтаад өгч билээ. Завхан сумын сайхан сэтгэлт ард түмний гавъяагаар олон хүний амийг аварч, эсэн мэнд яваадаа баярлаж одоо ч нутгийн иргэдтэй холбоотой байж, амралтаа Завханд өнгөрөөх нь бий. Ослын буулт хийсний маргааш өглөө нь тэмээ унасан шигээ, нөгөө онгоц буусан газарт ирсэн чинь сайхан тэгш тал газар байж билээ.
-Залуу нисгэгч анхны нислэгээс зүрх “үхсэн үү”. Дараагийн нислэгт хэзээ явсан бэ?
-Ёстой залуу байсан болохоор нислэгээс юун айх, бараг л тэр оройдоо дараагийн нислэг хэзээ вэ гээд онгоцныхоо даргаас асууж явсан байгаа юм. Энэ онгоцны ослоос хойш зургаан сарын дараа орон нутгийн нислэгт нисгэгчээ хийсэн дээ.
АКА БУУТАЙ ОНГОЦ СУМЫН ДЭЭГҮҮР ЭРГЭЛДЭЭД БАЙНА
Төөрсөн, эсвэл хил зөрчсөн сөнөөгч онгоц уу гэдгийн алийг нь ч мэдэхгүй, зөн совин, мэдрэмжээрээ аврах ажиллагаа зохион байгуулж олон хүний амийг аварсан хүний нэг бол М.Галбадрах гуай юм. Сум, нэгдлийн орлогч дарга гэдгийг уншигч та нисгэгч Ж.Доржнамжилын ярианаас мэдсэн биз ээ. Ингээд М.Галбадрах гуайгаас дараах ярилцлагыг авлаа.
-Хорин нэгэн жилийн өмнө, Завхан суманд “АН-24” онгоц хүнд нөхцөлд газардаж байжээ. Хамгийн гол нь онгоц сүйрэлгүйгээр, олон хүн амьд мэнд байж, эх газарт хөл тавьсан нь таны зохион байгуулсан аврах ажиллагаатай холбоотой юм байна?
-Аврах ажиллагаа гэдгийг одоо л хүмүүс ярьдаг, мэддэг болсон байна. Тэр үед чинь орон нутагт, ялангуяа малчид аврах ажиллагаа явуулна гэдгийг мэддэггүй байлаа. Харин хүний сайн, мууг мэдэхгүй атлаа бие биедээ туслах, хүн чанар гэдэг чинь дээр үеийн хүмүүст байдаг байж шүү. Тэр онгоцыг газардуулж олон хүний амийг аварсан үйл явдлыг одоо дурсахад их сонин байна.
Би ажлаа тараад гэртээ ирчихсэн байсан юм. Манайд сум дундын прокурор Т.Пүрэвцэрэн ирчихсэн, бид хоёр манай телевизийг засчих санаатай задалчихсан сууж байв. Тэр үед телевиз гэж олигтой гарч өгдөггүй байж шүү дээ. Гэтэл манай гэр бүлийн хүн гаднаас орж ирэхдээ “Онгоц төөрчихсөн шиг байна, чи гараад хараатахаач” гэв. Би доог, тохуу хийж “Чи төөрсөн онгоцонд замыг нь заагаад өгчих” гэлээ.
Ингээд сууж байтал онгоц дээгүүр тойрч нисээд нэг л биш ээ. Тэгээд сумын захиргаан дээрээ ирлээ. Яг тэр үед сум, нэгдлийн дарга аймаг явчихсан байсан юм. Уг нь нэг түгшүүрийн дохио байдаг. Тэр дохиог зөвхөн сумын дарга л цохих ёстой. Дарга байхгүй хойно яахав, би түгшүүр дуугаргав. Ингээд сумын иргэд цуглалаа. Онгоц буух гээд чадахгүй байх шиг байна гээд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж ард иргэдээ аврах ажиллагаанд зохион байгуулж эхэлсэн дээ.
-Ямар ч мэдээлэл, холбоо байхгүй хэрнэ онгоц бууж чадахгүй байна гэсэн таны мэдээлэлд иргэд тэгээд итгэсэн үү. Шөнө байсан болохоор магадгүй иргэд амрах гээд төвөгшөөсөнгүй юу?
-1990 онд чинь ардчилал гээд хотод их эвгүй байсан үе. Тиймээс нутгийн зарим иргэн нөгөө онгоцыг чинь “Дайсны онгоц байна. Ака буутай онгоц сумын дээгүүр эргэлдээд байна. Онгоц бөмбөгдөх гээд байна” гэхчилэн янз бүрийн яриа гаргаж байлаа. Гэсэн ч бид хүний амь аврах ёстой, онгоц бууж чадахгүй эргэлдэж байна гэсэн таамагтаа үнэмшилтэй хандсан.
Тэгээд л сумынхаа өвсний хашаанаас машинаар өвс зөөж эхэллээ. Онгоц газардах бололцоотой тэгш газрыг сонгоод өвсөө боодлоор нь шатаав. Тэр шөнө саргүй, их харанхуй, бас манантай байсан. Онгоц нэлээн доошилж байж газрын барааг харах бололцоотой байв. “Тулалдаанд зөвхөн шонхорууд ялна” гэж нэг зохиол байдаг даа.
Би тэр зохиолыг уншиж дуусаад удаагүй байсан юм. Зохиолын хэсэг санаанд орж манантай үед гэрлийг тод тусгахын тулд улаан даавуугаар бүтээдэг гэдгийг нь хэрэгжүүлсэн. Миний командад дөрвөн тракторч орж өгдөггүй ээ. Тэд дээш олийсон хурц гэрлээ унтраагаагүйгээс нисгэгч нарт буух зурвас тод харагдаагүй шиг байгаа юм. Тэгээд газардахдаа онгоцныхоо далавчийг эвдчихсэн.
-Онгоц газардангуут та бүхэн очсон уу?
-Би ч онгоц зогсов уу, үгүй юу гүйгээд оччихсон. Гэтэл миний хойноос хэсгийн төлөөлөгч “Наадах чинь одоо дэлбэрнэ, очиж болохгүй” гээд хашгирлаа. Намайг дагаад гүйж байсан хүмүүсийн зарим нь буцсан. Би онгоц дээр очтол зорчигч ордог хаалга нээгдэж шат буулаа. Гэтэл нөгөө шат нь бас болдоггүй, тэгэхээр нь хажуу тийш аваад шидчихсэн. Ингээд л айж сандарсан, шоконд орсон, зарим нь юу болоод байгааг мэдэх сөхөөгүй зорчигчдыг буулгаж эхэлсэн.
Нэг залуу лавтай эсэн мэнд газардсандаа баярлаж онгоцноос буунгуут “Амийг минь аварсан алтан шороо” гээд цастай шороо амандаа үмхэлж байхыг нь анзаарсан юмдаг. Тэр чухам хэн байсныг мэдэхгүй. Миний хойноос нутгийн иргэд ч ирж хүмүүсийг эмчид үзүүлэх гээд тусламжийн дараагийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэтэл харин нисгэгч нар бууж ирдэггүй.
Би чинь “Нисгэгчид яав” гээд урагшаа гүйж цонхоор нь шагайж харлаа. Экипажийнхан ямар ч байсан амьд бололтой хөдөлж, хоорондоо юм яриад шивнэлдэж байна. “Та нар зүгээр үү” гээд асуутал тэд харин “Зорчигчид зүгээр байна уу” гээд асууж байсан. Нисгэгчдийг тусгаарласан өрөөний хаалга нь ачаанд дарагдчихаад гарч чадахгүй байсан юм билээ. Ачааг зайлуулж нисэх багийнхныг гаргаж авсан даа.
-Онгоц газардах үед бэртэж гэмтсэн хүн их байв уу?
-Харин санасаныг бодвол харьцангуй гайгүй байсан. Манай сумын хүний их эмч Г.Бадам гэж бий дээ. Ёстой гавьяатгүй гавьяат гэдэг хүн чинь л манай Г.Бадам эмч байгаа юм. Зорчигчдын хэн нь бэртэж гэмтсэн байв гэдгийг Г.Бадам л сайн ярина даа. Лавтай нэг орос нөхрийн хөлийг алгадаад авч байсан санагдаж байна. Эмчилж байгаа хэрэг байх.
ЖИРЭМСЭН ЭХИЙГ ХОЁР ХҮНЭЭР ТООЛООД ЗАГНУУЛЖ БАЙЖЭЭ
Увс аймгийн Завхан суманд ослын буултаар газардсан онгоцонд 37 зорчигч, нисэх багийн дөрвөн хүн гээд нийт 41 хүн явж байжээ. Гэхдээ тасалбарын тоогоор зорчигчдын тоо 37 гэдэг ч онгоцонд суусан хүний жинхэнэ тоог гаргавал илүү нэг зорчигч нэмэгдээд 42 хүн болдог байна. Гэтэл энэ тоог 46 болгон бүр будлиантуулж, банга хүртсэн хүн Г.Бадам эмч юм. Бие давхар дөрвөн эхийн хэвлийд байгаа хүүхдийг хүний тоонд оруулсан эмчийг буруутгах аргагүй. Насаараа хүний их эмчээр ажилласан Г.Бадам гуай 1990 оны нэгдүгээр сарын дурсамжийг ийн ярилаа.
-Онгоц ослын буулт хийхэд та зорчигчдыг хамгийн түрүүнд хүлээж авсан биз дээ.
-Тэгэлгүй яахав. Онгоц буухад айж сандарсан, даралт нь ихэссэн, магадгүй бэртэж гэмтсэн зорчигч бууж ирнэ гэдэгт бэлтгэлтэй байсан. Харин туршлагатай нисгэгч Н.Чойжилжав харанхуй газарт амжилттай газардаж олон хүний амь насыг аварсан. Эвгүйтвэл онгоц осолдохыг алийг тэр гэх вэ. Азаар бэртсэн хүн бараг байгаагүй. Харин сандарсан, айж балмагдсан, даралт ихэссэн хүн бол байсаан байсан.
-Бэртсэн нэг орос иргэнийг та алгадаад авчээ дээ?
-Онгоцоос бууж ирсэн зорчигчдыг үзээд тайшруулж байтал хөл нь эвгүйтсэн бололтой нэг орос залуу хүрээд ирсэн. Өвдгийг нь бариад үзтэл үе нь мултарсан шиг байв. Тэгэхээр нь алгадаад оруулчихсан юм. Манай нутагт Баруунтурууны сангийн аж ахуй гэж бий л дээ. Газар тариалангийн тэр нутагт очих зорилготой явсан шиг байна лээ. “Ээж намайг битгий яв” гэж байсан гээд л тэр орос залуу үглээд их л айчихсан байсан. Зорьсон газартаа ч хүрч чадалгүй маргааш нь аймгийн төв оруутаа хот руу буцсан байсан.
-Ер нь онгоцонд хүүхэд, эмэгтэйчүүд хэр олон суусан байв?
-Дөрвөн хүүхэд байсан. Эмэгтэйчүүдээс тав нь жирэмсэн байсан юм. Нэг нь айж балмагдсандаа болоод хүүхэд нь зулбачихсан. Харин нөгөө дөрвөн эх хожим эсэн мэнд амаржсан дуулдсан.
-Та бие давхар эхийн гэдсэн дэхь хүүхдийг зорчигчдын тоонд оруулаад загнуулсан гэл үү?
-Харин тийм ээ, аймгаас нийт хүний тоо асуугаад байхаар нь эхийн хэвлийд байгаа хүүхдүүдийг тоонд оруулаад хэлчихгүй юу. Тэгсэн тоо зөрөөд бөөн юм болсон. Би ч эхчүүдийн гэдсэн дэх хүүхдийг тоонд оруулснаа хэлтэл хүний тоо будлиуллаа гээд загнуулж байлаа.
-40-өөд хүний амь насыг хариуцаж явсан нисэх багийнхан хамгийн хүнд байсан байх даа.
-Тэр шөнө Н.Чойжилжав нисгэгч, борт механик Н.Алтангэрэл хоёр огт унтаагүй. Би ч нийт зорчигч, нисгэгчдийг эргэж тойроод юун унтаж амрах. Харин хоёрдугаар нисгэгч Ж.Доржнамжил нас залуу байсан болохоор унтаад өгсөн.
-Тэр шөнөдөө олон хүнийг хаана байрлуулж байсан бэ?
-Суманд зочид буудал гэж байх биш. Эмнэлгийн ор ч хүрэлцэхгүй шүү дээ. Нутгийн маань ард иргэд захиргааны байранд байрласан хүмүүст хоол унд зөөх нь зөөж, зорчигчдын заримыг таниж мэддэг нь гэртээ аваачиж хонуулж байсан. Шөнийн 02 цагийн үед аймгаас түрүүчийн машин ирсэн. Зорчигчдын дийлэнх нь мэдээж Увс аймгийнхан. Тиймээс маргааш орой нь гэхэд зорчигчид гэр, гэртээ харьцгаасан байсан.
Г.Бадам эмч дуудлагад явчихаад гэртээ ирэхэд гэр бүлийнх нь хүн гадаа сүү өргөөд зогсч байжээ. Учрыг лавлатал дээгүүр онгоц эргэлдээд байна. Төөрчихсөн байх. Олон хүн яваа байлгүй. Тэгээд залбирч сүү өргөлөө гэж. Гэтэл хүүхдүүд нь “Дайсны онгоц нисээд байхад ээж сүү өргөөд байх юм” хэмээн цаашлуулж байсан гэдэг. Гэтэл удаа ч үгүй байтал түгшүүрийн дохио буюу сэрээ дуугарснаар эмч үүргээ гүйцэтгэсэн байна.
МАШИНЫ ЦОНХООР ХАРАХ, ОНГОЦООР ДЭЭРЭЭС НЬ ХАРАХ ХОЁР ШАЛ ӨӨР
Увс аймаг руу ниссэн онгоцны зорчигчдын дийлэнх нь оюутан. Тэдгээрийн дунд өвлийн амралтаа эх нутагтаа өнгөрүүлэхээр Москвагаас ирсэн нэгэн оюутан зорчиж явсан нь одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар байв. “Тэртээх үйл явдал өнөөг хүртэл аль ч хэвлэл мэдээлэлд гарч байсангүй. Би ч тэр тухай сэтгүүлчдэд ярьж байгаагүй юм байна шүү” гэсээр бидний ярилцлага эхэллээ.
-Та тэр үед хэддүгээр курсын оюутан байсан бэ?
-Гуравдугаар курсын оюутан байсан. Хойд хөршийн Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан өвлийнхөө амралтыг аваад эх орондоо ирлээ. Тэр үед аав минь ажлаар хотод ирчихсэн байж таарсан. Тэгээд намайг хүлээж байгаад Оросоос ирэнгүүт бид хоёр Улаанбаатар-Увсын чиглэлийн оройн нислэгт суусан. Өвөл байсан болохоор эрт харанхуй болно шүү дээ.
Онгоц яг хэдэн цагт хотоос хөөрснийг мэдэхгүй байна. Баримжаалахад 18.00 цаг орчимд болов уу. Манай сургууль таван хичээлийн шалгалтыг хоёр хоногийн зайтай авсан болохоор би их ядарсан, нойр дутуу явсан юм. Тэгээд онгоцонд суунгуутаа унтчихсан. Нэг сэрээд цаг харсан чинь буух хугацаанаасаа хэтэрчихсэн явна. Би гайхаад ааваас “Буух болоогүй юу” гэлээ. Уг нь Увс руу гурван цаг орчим нисээд газарддаг.
Гэтэл аав “Харин тийм, буух болоогүй юм байх даа” гээд онгоцны үйлчлэгчийг дуудсан. Тэгтэл үйлчлэгч эмэгтэй нисгэгчдээс асууя гээд эргэсэн. Хэсэг хугацааны дараа үйлчлэгч царай нь цайсан байдалтай гарч ирээд ааваас “Та Увсын газар нутгийг хэр сайн мэдэх вэ” гээд чихэнд нь шивнэсэн. Аав хөдөөд машинаар их явдаг, газар нутгаа сайн мэддэг хүн байсан болохоор мэдэлгүй яахав гээд нисгэгч нар руу очсон. Удаа ч үгүй аав буцаж ирээд надад “Онгоц төөрсөн шиг байна. Машины цонхоор харах, онгоцоор дээрээс нь харах хоёр шал өөр юм байна аа. Монголынхоо газар нутагт явах нь ч яваа юм шиг байна” гэж билээ.
-Та онгоцны аль хэсэгт сууж явсан бэ. Экипажынхан нислэгийн удирдлагатайгаа холбогдох боломжгүй болсноор төөрсөн гэдгийг мэдсэн үү?
-Би онгоцны баруун хэсэгт сүүлчээсээ хоёр дахь суудалд, цонхон талдаа суусан байсан. Юунаас болоод төөрснийг мэдээгүй. Ямар ч байсан нисгэгчид газрын баримжаагүй болсон юм байна гэдгийг мэдсэн. Цонхоор доош харахад онгоцны хурц гэрлээс өөр юм харагдахгүй байсан. Тэгж байтал нэг суурин бололтой газрын дээгүүр эргэлдэж эхэлсэн. Удалгүй гал нэг нэгээр ассаар дөрвөн өнцөг үүсгэсэн.
Галын дундуур нэг машин явж эхэлсэн нь хэнд ч эндээс ийшээ газард гэсэн дохио гэдэг нь ойлгогдсон. Онгоц буухын өмнө сумын төвийн дээгүүр нэлээд эргэлдсэн нь шатахуунаа дуусгасан хэрэг байх. Тэгээд л газардсан даа. Хожим нислэгт холбоо, удирдлагын систем гэмтсэн бүрэн бус онгоц хөөргөсөн байсныг дуулсан.
-Буух үед үйлчлэгч зорчигчдод анхааруулга өгсөн үү. Ер нь нислэгийн явцад онгоц төөрсөн гэдгийг бусад зорчигчид мэдэж байв уу?
-Үйлчлэгч онгоц газардах болоогүй байна гэдгийг хүмүүст хэлж байсан. Зорчигчид ч их амгалан, тайван байсан. Яанаа, яахав гээд айж, сандарсан хүн огт байгаагүй шүү. Гэхдээ онгоц төөрсөн гэдгийг цөөн хүн л мэдсэн болов уу. Газардахын өмнө үйлчлэгч бүх зорчигчдод анхааруулга өгч, суудалдаа доошоо тонгойх байдалтайгаар аваарын байдалд суухыг сануулсан л даа.
Тэгээд би цонхоор харах боломжгүй болж зааврын дагуу тонгойсон. Онгоц газардах үед хэд хэдэн удаа хүчтэй цохилт өгсөн. Тэгж байтал миний толгойноос салхи сийгэж эхэллээ. Төд удалгүй онгоц зогсонгуут үйлчлэгч “Хурдан буугаад цаашаа гүйгээрэй. Хойноосоо гарч байгаа хүмүүстээ зай тавьж өгөөрэй” гэж хэлсэн.
Тиймээс буунгуут хурдан гүйж зайтай зогсоод эргээд хартал онгоц элгээрээ хэвтчихсэн, хоёр далавч нь тасраад, салсан хэсэг нь энэ тэндгүй унасан байсан. Толгойноос салхи сийгсэн учир нь онгоц буух үед сэнс их бие рүүгээ орсонтой нь холбоотой юм билээ. Тэр сэнс миний сууж явсан суудлын өмнөх суудлын хажуунаас орсон байсан.
-Бэртэж, гэмтсэн хүн байгаагүй гэл үү. Сандарч мэгдсэн дээ даралт нь ихсэх ч юмуу ямар нэг байдлаар хямарч шоконд орсон хүн байв уу?
-Бэртэж гэмтсэн хүн ёстой байгаагүй. Оюутан голдуу залуучууд явсан болохоор хямарсан ч хүн байсангүй. Харин нэг Орос хөлөө эвгүйтүүлсэн бололтой доглоод явж байгаа харагдсан. Тэр Орос Монгол хэл мэдэхгүй учраас үйлчлэгчийн анхааруулга, зааврыг ойлгоогүй юм билээ. Тэгээд ослын суултаар суугаагүй байсан.
Аав бид хоёр ч Л.Гоош гэдэг танилындаа очсон. Би нойр дутуу оюутан унтаад өглөө. Аав харин гэрийн эзэнтэй юм ярьж хоносон. Гэрийнхэндээ бэлэг гээд жаахан чихэр, гурван шил архи авч явсныг аав минь тэр айлдаа өгүүлчихэж байлаа.
-Завхан сумынхан таныг одоо ч андахгүй биз?
-Тэгэлгүй яахав. 2000 онд сонгуулийн ажлаар явж байхад Завханыхан бүгд намайг таньж байсан. Онгоц газардуулах ажлыг үнэхээр сайн зохион байгуулсан нутгийн ард түмэнд одоо ч талархаж байдаг. Нисгэгч нар ч туршлагатай, ур чадвартай тулдаа олон хүний амийг аварч гарч чадсан. Сонин юм шүү, тэр үед яг миний хойно Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуулийн оюутан, одоо Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Н.Лунжав гуай сууж явсан юм.
Тэгсэн саяхан Увс аймаг орчихоод буцаж явахдаа бид хоёр онгоцонд зэрэгцэж сууж таарсан. Н.Лунжав гуай гаднаас орж ирэхдээ зорчигчдын заримтай гар бариад их л инээд алдчихсан суудалдаа дөхөж ирэхэд нь би “Н.Лунжав гуай та бид хоёр нэг онгоцонд суухаар яадаг билээ” гээд тоглоод хэлчихсэн. Тэгсэн чинь царай нь сонин болоод, дуу нь цаашаа орчихсон. Онгоц газардсаны дараа “Та чинь яагаад таг дуугай болчихов, онгоцонд дуу шуутай, хөгжилтэй орж ирсэн юмсан” гэсэн чинь “Мартсан байсан үйл явдлыг сануулаад дотор эвгүй болгочихлоо” гэж байна лээ.
-21 жилийн өмнө болсон явдал өнөөдөр л сөхөгдөж байна. Тэр үед нисгэгч нарыг буруутгаж байсан гэдэг юм билээ. Гэхдээ шийтгэл аваагүй л дээ. Онгоц осолдуулсан гэдгээр хариуцлага тооцох ёстой байсан нисгэгчдээр улсын хохирлыг барагдуулаагүй болоод ч тэр үү ослын буултыг тухайн үедээ дараад өнгөрсөн байх юм?
- Нисгэгч нарт ямар ч буруу байхгүй. Хариуцлагын асуудал яривал тухайн үеийн дарга нартай нь л ярих байсан байх. Мань мэт Орост сурч байхдаа осол аваарын талаар элдэв мэдээлэл телевиз сониноос үзэж хардаг байлаа. Харин манай улсын хэвлэл мэдээлэлд онгоцны ослын буултын талаар юу ч дурдагдалгүй өнгөрч байсан.
Ч.Хүрэлбаатар сайдын аав Увс аймгийн Ардын хянан шалгах хорооны дарга хийдэг байжээ. Завхан суманд гэнэтийн зочдыг хүлээж авсан Л.Гоош нь сумынхаа Хянан шалгах хорооны дарга нь байсан байна.
ХҮНИЙ АМИНААС ҮНЭТЭЙ ОНГОЦ БОЛ ТЭМЭЭГЭЭРЭЭ ТӨЛӨЕ
1990 оны энэ үйл явдалд нисгэгчдийг зорчигч олны амь насыг аварсан гавьяатууд гэж үнэлэхээсээ илүү улсын өмч, хөрөнгө эвдсэн гэх хэрэгт буруутгаж байжээ. МИАТ нэгтгэлийн МАХН-ын хороо, захиргааны хамтарсан хурлаар онгоцны багийнхны онгоц эвдсэн асуудлыг авч хэлэлцэв. Ингээд тэдэнд хүнд шийтгэл, арга хэмжээ оногдуулахаар яригдахад Намын хороо “Нисэх багийнхан 38 хүний амь насыг эсэн мэнд аварч гарсных нь хувьд шийтгэх бус сайшаамаар хэрэг биш үү” гэсэн эсрэг санал гаргажээ.
Нисгэгч нарыг буруутгаж эхэлсэн мэдээ Завхан сумын ард иргэдэд ч ирсэн байна. Онгоц ослын буулт хийх үед нисгэгч нарт тулгарсан бэрхшээлийг хамтдаа амссан нутгийн ард олон хуралдаж “Хүний аминаас үнэтэй онгоц байгаад нисгэгч нарыг буруутгаж байгаа бол айл бүр нэг тэмээгээ зарж онгоцных нь төлбөрийг барагдуулъя” гэсэн санал гаргаж байжээ.
Ардчилал өрнөж иргэн үг хэлэх эрх чөлөө амилж байсан үе болохоор Завхан сумын иргэдийн хэгжүүрхэл хотынхонд дуулдсан нь лавтай. Ингээд нисгэгч нарын талд зогссон дээрх саналууд эцсийн шийдвэрт нөлөөлж нисгэгчид буруутгагдалгүй үлдэж чаджээ. Гэхдээ энэ шийдвэрийн хариуд олон хүний амь аварсан асуудал хорин нэгэн жил дарагдсан нь энэ юм.
Б.Алтантуул