Энэ сарын 22-ны лхагва гарагаас эхлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болов. Ингэснээр манай улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Арментэй гаалийн татваргүйгээр худалдаа хийнэ.
Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд зарим барааны экспортод хязгаар тогтоожээ. Жишээ нь Монголоос ЕАЭЗХ-ны холбоо руу 90 сая ширхэг тахиаг 7.5 хувийн гаалийн тарифтай худалдана. Үүнээс илүү бол 7.5 хувиас өндөр тариф төлнө.
Хэдийгээр олон жилийн турш хэлэлцэн баталсан гэрээ хүчин төгөлдөр болсон ч манай банкуудын хамгийн том толгойн өвчин ОХУ-Украины дайны улмаас үүссэн төлбөр тооцооны саатал юм.
АНУ, Европын холбооноос ОХУ-ын банкууд, томоохон ААН-үүдийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээг 2022 оноос хойш авч эхэлсэн.
"Виза", "Мастеркарт" хэмээх олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэдэг байгууллагууд ОХУ-аас бүр мөсөн гарсан. ОХУ дотоододоо Мир хэмээх төлбөрийн карт ашигладаг. Гэхдээ үүнийг зөвхөн ОХУ-д ашиглах бөгөөд өөр улсад ашигладаггүй.
Манай улсын төгрөгийн картуудыг МИР системтэй холбосон нөхцөлд л тус улсад ашиглах боломжтой. Гэвч өнөөг хүртэл яагаад холбоогүй гэхээр барууны орнуудаас эдийн засгийн хоригт орох бодит аюулаас үүдэлтэй.
Банкуудын хамгийн том толгойн өвчин ОХУ-Украины дайны улмаас үүссэн төлбөр тооцооны саатал юм.
Энэ бэрхшээлийн улмаас хойд хөрштэй хийсэн худалдааны бага хэмжээтэй төлбөр тооцоог бэлнээр хийж байна. Харин газрын тосны бүтээгдэхүүний, их хэмжээний төлбөрийг АНУ-ын Сангийн яамны дэргэдэх, Гадаад хөрөнгийн зохицуулалтын газарт албан ёсоор хандсаны дагуу хийж байна.
Тус газраас Монголбанк 2022 онд тусгай зөвшөөрөл авсан. ХХБ, Голомт банкууд ОХУ-ын нэр бүхий банк руу зөвхөн шатахуун, эрчим хүчний төлбөрийг л шилжүүлэх эрхтэй болсон юм. Манай улс хойд хөрш рүү мөн тодорхой хэмжээний бараа экспортолдог. Эдгээрийн төлбөрийг ОХУ-ын банкууд дахь манай банкны дансанд үлдээж, түүнтэй дүйх хэмжээний төлбөрийг импортод зарцуулж байна.
Гэвч манай экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, орлого бага. Энэ онд бид 23.6 сая ам.долларын экспортыг хойд хөрш рүү хийж, 1.7 тэрбум ам.долларын барааг худалдан авчээ.

Иймд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр гэрээ хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болсон ч худалдаа ойрын хугацаанд эрчимжихгүй. Учир нь төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай хийх нь худалдаанд маш чухал.
Гурван жилийн хугацаатай байгуулсан энэ гэрээний дагуу хийх худалдааг дэмжиж, дахин данс нээлгэх хүсэлтийг АНУ-ын Сангийн яам руу гаргах шаардлагатай. Гэвч энэ хүсэлтийг хүлээн авахгүй л болов уу. Учир нь шатахуун, эрчим хүч манай улсын стратегийн буюу нэн чухал бараанууд.
Эдийн засгийн ач холбогдлоос гадна нийгмийн тогтвортой байдалд ч шууд нөлөөлдөг онцлогтой. Энэ байдлаа учирлан тайлбарлаж, АНУ-ын Сангийн яамнаас 2022 онд Төв банкны Ерөнхийлөгч арайхийн зөвшөөрөл авсан. Дахин зөвшөөрөл олгоно гэдэгт банкны салбарынхан эргэлзэж байна.
Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүд болох Казахстан, Армени, Беларусь, Киргиз, Арменитэй худалдаа хийх сонголт үлдэнэ. ОХУ-аас бараа бүтээгдэхүүн авч, төлбөрийг эдгээр дөрвөн орны банк руу шилжүүлэх боломжтой юм.