Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмүүлэх тухай албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж буй аж.
Эл шаардлагын талаар дээрх зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. Тэд хэлэхдээ, "УИХ-аас 2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж,
Ахмад настнуудад үзүүлэх цогц болон хувилбарт үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, амралт сувиллын хүртээмжийг сайжруулж, Засгийн газраас тэтгэврийг зохих хэмжээнд нэмэгдүүлж ирсэнд ахмад настнууд талархдаг.
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар дугаар зүйлийн 8.3-т "Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ" гэж заасан.
Өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмад настан, одоо тэтгэврээ тогтоолгож байгаа адил мэргэжил, албан тушаал эрхэлж ойролцоо түвшний цалин, хөдөлмөрийн хөлс авч байгаа ахмад настнууд нэгэн адил хэмжээний тэтгэвэр авах шударга зарчмыг чанд мөрдүүлэх нөхцөлийг хангаж, хэт их зөрүү үүсгэсэн гажуудлыг арилгаж ойртуулах, тэтгэврийн доод хэмжээг цалингийн доод хэмжээний зохистой харьцаанд хүргэж нэмэгдүүлэх бодлогын асуудлыг шийдвэрлэж өгсөн хууль эрх зүйн нэн чухал зохицуулалттай.
Гэтэл тэтгэвэр бодох цалинг индексжүүлэн нэмэгдүүлсэн 2022 оноос хойших хугацаанд бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний уна, тарифын огцом өсөлт, мөнгөний ханшны уналт, хүн амын худалдан авах чадварын уналт, шинэ хуучин тэтгэврийн хэт зөрүүтэй байдал зэрэг олон хүчин зүйлүүдийн нөлөөллөөс шалтгаалан өнөөгийн тэтгэврийн хэмжээ нь ахмадуудын амьдралын наад захын хэрэгцээнд хүрэлцэхгүй, ахмад настнуудын 60 гаруй шахам хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр багахан тэтгэвэр бидний амьжиргаа өдрөөс өдөрт дордсоор байна.
2025 оны наймдугаар сараас эхлэн ахмадууд хэсэг бүлгээрээ нэгдэн хэвлэлийн бага хурал хийж ахмад настнуудын амьжиргааг дээшлүүлэх тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Энэ сарын 10-ны өдрөөс жагсаал цуглаан хийж, тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөгт хүргэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах, түүнчлэн 2025 оны Улсын төсвийн төсөлд тэтгэврийг зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг эсэргүүцсэн шаардлагыг төр засагтаа тавьж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлсэн.
Ахмад настнуудын амьжиргааны баталгаагаа хангуулах, ялангуяа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар бодит шаардлага тавьж байгааг Монголын ахмадын холбоо дэмжиж буй.
Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор тэтгэвэр бодож, суурь цалинг өсгөх итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор 180 мянга гаруй ахмадуудын тэтгэврийн зөрүү бага зэрэг ойртож хэмжээ нь нэмэгдсэн. Гэсэн хэдий ч тухайн шимтгэл төлөх цалингийн дээд хэмжээнд зохиомол хязгаар тогтоож, түүнд захируулан индексжүүлэн тооцсон тэтгэврийг автоматаар бууруулан багасган тогтоосонд олон мянган ахмадууд бухимдсаар өдий хүрч байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ялангуяа өдөр тутам хэрэглэдэг хүнсний зүйлсийн үнэ байнга нэмэгдэж байгаагаас тэтгэвэр авагчид, ялангуяа доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмадууд "Улны улд" амь зогоох төдий хоног өнгөрүүлж хүндхэн амьдарч байгаа тухайгаа ил тод илэрхийлэх болсон нь зүй ёсных бөгөөд тэднийг буруутгах, үл ойшоох ямар ч үндэслэл байхгүй.
Ахмад настнуудын өмнө тулгамдсан асуудлын талаар орон нутгийн Ахмадын байгууллагаар дамжуулан санал хүсэлтийн судалгаа авахад "Ахмад настны тухай хууль" бүрэн хэрэгжихгүй, хуульд заасан арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутмаг, ахмадуудын орон сууцны асуудал огт шийдвэрлэгддэггүй. Эмчилгээ сувилгаа, асрамж халамжийн үйлчилгээний хүртээмж, чанар туйлын хангалтгүй, эмийн үнэ хэт өндөр, чанаргүй байдаг гэх зэрэг гомдлууд давамгайлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нар сүүлийн жилүүдэд зохион байгуулагдсан "Шинэ сэргэлтийн бодлого, ахмадын оролцоо" Үндэсний чуулган зэрэг хэд хэдэн хурал зөвлөгөөнүүдэд оролцохдоо хэлсэн үг нь ихээхэн хүлээлт үүсгэсэн зорилт, санал санаачилга, амлалтын чанартай бодлого, чиглэл ярьдаг ч тэдгээр нь амьдралд ажил хэрэг болдоггүй. Мартагддаг, хууль хэрэгждэггүй гэх шүүмжлэл их байдгийг энэ ташрамд мэдээлье.
Ахмад настнуудын тавьсан санал, гомдол, шаардлагад үндэслэн Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлөөс бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг та бүхнээс хүсэж, дараах албан шаардлагыг хүргүүлж байна.
1. Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх, уг баримт бичигт Ахмад настны амьжиргааны түвшин, орлогын эх үүсвэрийг баталгаатай болгох үүднээс ахмадуудын шаардсаны дагуу тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх, шинэ, хуучин тэтгэврийн хэт зөрүүтэй байгаа буруу тогтолцоог арилгах, дундаж тэтгэврийг цалин хөлсний улсын дундаж хэмжээний 75 хувьд хүргэх бодит зорилтыг улс орны эдийн засгийн өсөлттэй уялдуулан богино, дунд хугацааны стратеги болгож шийдвэрлүүлэх асуудлыг нэн тэргүүнд тусгах,
2. Үнэ инфляцын өсөлтийн түвшинг төлөвлөсөн 2026 онд 6 хувь байна гэх тооцсоноор биш бодит өсөлтөөр тооцож, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тэтгэврийн хэмжээг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
3. Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаар гадаг зохиомол хязгаарлалт тогтоосныг залруулж /хасаж/ өөрчлөх. Мөн Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх,
4. Эхчүүдийн тэтгэвэр тогтоох ажилласан жилийг тооцохдоо төрүүлж өсгөсөн хүүхдийн тоог харгалзан ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцсон хүүхэд бүрд нэмэгдүүлж тогтоодог хуулийн заалтад эхчүүдийг бүрэн хамруулж нэг мөр хэрэгжүүлж, тэдний тэтгэврийг нь шинэчлэн тогтоох,
5. Ахмад настнуудад түрээсийн орон сууц олгож квотыг аймаг, нийслэл, дүүрэг бүрд тогтоож, тэднийг орон сууцаар хангах хөтөлбөрийг 2026 оноос эрчимтэй хэрэгжүүлэх, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ талаар дорвитой арга хэмжээ авч, ахмад настнуудад түрээсээр болон хөнгөлөлттэй нөхцөл журмаар орон сууц олгох хөтөлбөр боловсруулан аймаг, нийслэл, дүүрэг бүрд ахмадын орон сууцны тусгайлсан квот тогтоон өгч мөрдүүлэх арга хэмжээ авах;
6. Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, эхчүүдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох зэрэг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны төсөвт нэмж тусган батлуулах хэмээн тусгалаа" гэж мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ: