Монгол улсад суух Солонгос улсын элчин сайдын яамнаас энэ жилд хэрэгжүүлэх ажлынхаа талаар сэтгүүлчдэд танилцууллаа.
Монголчууд Солонгос улсад зорчих нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул Солонгосын элчин сайдын яамны зүгээс хүсэлт гаргаж, улмаар тус улсыг зоригчдод “Олон удаагийн зорчих виз”-ийг гаргажээ. Олон удаа зорчих виз нь нэг жилийн хугацаатайгаар, нэг удаадаа 30-90 хоногийн хугацаатайгаар олгогдох гэнэ. Төрийн албан хаагчид, тус улсад тогтмол нислэг үйлддэг Монголын ИАТ-ийн хөлгийн багийн гишүүд, сүүлийн хоёр жилд дөрвөөс дээш удаа зорчсон иргэд, бизнесийн зорилгоор зорчигчид, БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон Монгол улсын иргэн болон төрсөн үр хүүхэд, олон улсын Gold, Platinium карт эзэмшигчид, Төр засгийн тусгай болон өндөр албан тушаалтан, эмчилгээ хийлгэх болон амралт сувилалд эмчлүүлэх зорилгоор зорчигчид, өвчтөний эхнэр /нөхөр/, үр хүүхэд болон ойрын хамаатан зэрэг хүмүүс энэ визэнд хамрагдах боломжтой гэнэ.
Харин Солонгос улсын хилийн шалган нэвтрүүлэх албанаас анхааруулга авч байсан /хууль дүрэм зөрчин, торгууль төлж байсан гэх мэт/ иргэд хамрагдах боломжгүй юм байна.
Боловсролын салбарт өнгөрсөн онуудад тэтгэлэгт хөтөлбөрт ердөө арван оюутныг хамруулдаг байсан бол энэ жил 53 оюутныг хамруулахаар болжээ. Одоогоор бакалаврын сургалтанд 13 оюутан сонгогдоод байгаа бөгөөд 10 оюутны шалгаруулалт явагдаж байгаа юм байна. Тэтгэлэгт хамрагдсан оюутанд сар бүр 800-900 мянган вон олгож, хоёр талын билетний үнэ зэргийг Солонгосын тал хариуцна гэжээ. Манай улсаас тус улсад одоогийн байдлаар 1700 оюутан суралцаж байна. Солонгосын талаас өөрийн мэргэжилтнийг БСШУ-ны яаманд суурьшуулан ажиллуулж байгаа ажээ.
Манай улсаас Солонгос улсад албан ёсоор ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо 13,695 байна гэж БНСУ-ын ЭСЯ-наас мэдээллээ. Энэ тоонд багтах гэсэн хүсэлтэй залуусын тоо одоо ч цөөрөөгүй л байна. Өнгөрсөн жил стадионоор дүүрэн залуус хөглөрүүлж, хэл ам хэрүүл тэмцэлтэй өрнөж байсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт энэ жил өөрчлөгдөх нь ээ. Хүний тоо заахгүй бөгөөд наймдугаар сарын сүүлээр 10 хоног бүртгэнэ. Харин шалгалтаа есдүгээр сарын сүүлээр явуулахаар төлөвлөжээ. Шалгалтын материалыг урьдчилан өгөх тул бүртгүүлэх гэж яарахаасаа өмнө шалгалтандаа бэлтгэх боломжийг өгч байгаа гэнэ. Та http://www.eps.go.kr/main.html сайтаас үнэ төлбөргүйгээр шалгалтын материалаа татан авах боломжтой.
Мөн “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх систем”-ийн шугамаад БНСУ-д ажиллаж амьдарч байгаад хөдөлмөрийн гэрээ нь дуусаж, нутаг буцахын өмнө нэхэмжилж аваагүй “нутаг буцах зардлын даатгал”, “оршин суух хугацаа гүйцсэний даатгал” зэрэг даатгалуудын нөхөн олговрыг холбогдох иргэдэд нь олгох гэж байна. Энэ даатгалд тус улсад хөдөлмөр эрхэлж байхдаа “нутаг буцах даатгал” болон “оршин суух хугацаа гүйцсэний даатгал”-д хамрагдсан иргэд орох гэнэ. Нутаг буцах зардлын даатгал нь 500 мянган вон авах бөгөөд оршин суух хугацаа гүйцсэний даатгалыг ажилласан жилээс хамааран хүн бүрт ялгаатай олгох ажээ. Харин оршин суух хугацаа гүйцсэний даатгалыг тухайн үйлдвэртээ тасралтгүй нэг ба түүнээс дээш жил ажилласан иргэд авах боломжтой.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/