Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тахидаг цөөхөн хайрхны нэг нь Дарьгангын Алтан овоо юм. Энэ жил Алтан овооны наадам болох уу гэсэн асуулт “Өнөөдөр”-ийн хаягаар нэг биш уншигчаас ирэв. Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн асан, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн хүндэт дарга Ш.Бадамтай уулзлаа.
-Алтан овооны тахилга энэ онд болох уу?
-Анх 1990 онд хуучин уламжлалаа сэргээж Их тахилга хийсэн байдаг. Түүнээс хойш
нутгийн иргэд, нутгийн зөвлөлийнхөн ярилцаж байгаад таван жил тутамд нэг удаа
тахиж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд зарлиг гаргаж Алтан
овоог төрийн тахилгатай уул болгосноор дөрвөн жил тутамд нэг удаа тахиж байхаар
болсон. Төрийн тахилгатай уул учраас энэ онд тахилгын наадам болно
гэсэн үг.
-Яг хэзээ тахих тов тодорсон уу?
-Өмнөх уламжлалаа бодвол долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр болж таарах
болов уу. Сүхбаатар аймгийн ИТХ-аас өдөр, цагийг товлох учиртай. Ерөөлтэй сайн
өдрийг харж өгөөч гэсэн хүсэлтээ нутгийн нэртэй лам, зурхайч нарт
нийслэл дэх Нутгийн зөвлөлөөс тавиад байна. Билэгтэй сайн өдрийг
товлосны дараа албан ёсны шийдвэр гарна.
Го.Энхтөр