Энэ хүүг Жаргалын Цацрал гэдэг. Одоо 20 настай. Харийн
нутагт “бор зүрхээрээ” амьдарч, суралцаж, ирээдүйд өөртөө болон эх орондоо
хэрэгтэй хүн болно гэсэн зорилготой яваа олон зуун монгол хүүхдийн нэг.
Баттулга багшийн “Хараацай” багт есөн настайгаасаа эхлэн бөмбөг өшиглөж, өсвөрийн,
идэрчүүдийн улсын аварга болж, улсынхаа шигшээд багтан Хойд Солонгосын үеийнхнийхээ
эсрэг нөхөрсөг тоглолтод оролцож явсан банди. Хэдэн жилийн өмнө Япон явсан
гээд сураг тасарсан энэ хүүтэй таарч хэдэн хором “буу халлаа.”
-За миний дүү нутагтаа сайхан амарч
байна уу. Хэзээ, яагаад хүрээд ирэв дээ?
-Сайхан амарч байна. Ирээд 10-аад хонож байна. Баруун өвдгөндөө хагалгаа
хийлгээд, дээр нь хоёрдугаар курсийн хичээл дуусч, амралт эхэлсэн гэх шалтгаантайгаар
гэртээ ирчихээд байна. Уг нь хөл зүгээр байсан бол багтайгаа тоглочихно,
заваар нь ажил хийгээд хэд гурван юм олчих ёстой байсан ч эрүүл мэнд ийм болохоор
хүрээд ирлээ.
-Цацрал аа, чи чинь хорооллын “есийн”
талбай дээр ах нартайгаа тоос манаргаад гүйж байдаг байсан. Хэзээ Япон
явчихав аа?
-Наймдугаар анги төгсөх жил Япон улсаас хоёр багш ирээд хөлбөмбөгийн дунд
сургуульд хүүхэд элсүүлж авна гэсэн. Тэгээд 100-гаад хүүхэд сорилгод орж, гүйлт,
жонглёр, цохилт хийлгэж, зохион бичлэг бичүүлсэн. Тулгаа багшийн удирдлагад
нэлээд хэдэн жил бөмбөг өшиглөчихсөн байсны нэмэр үү, хөлбөмбөгийн холбооныхны
дэмжлэг байсан уу, бүү мэд. Хэд хоногийн дараа “Чи тэнцлээ, Япон явна аа” л
гэсэн. Яг тэр үед Японд нэг лут ханиад дэлгэрч, хоёр гурван сар хөл хорио тогтоосон
тул 2002 оны долдугаар сарын 16-нд явсан.
-Хэдэн настай байсан гэсэн үг вэ?
-14-тэй юм уу даа.
-Японд анх очсон, хэл ус яаж сурсан,
элдэв зовлон жаргалынхаа талаар жаахан дэлгэрэнгүй яриач?
-Тэр сорилтод Багануурын Баттулга гэдэг хүүхэд бид хоёр тэнцээд Нигишэ
багшийн хамт Шизүокэ хотын биеийн тамирын дунд сургуульд очсон. Энэ хот бол
Японы мундаг хөлбөмбөгчдийг төрүүлсэн том хот л доо. Наката, Оно, Хасэбе
гээд сайн сайн хөлбөмбөгчид эндээс “хүн” болж гарсан гэнэ лээ. Би ч огт япон
хэл мэдэхгүй яана даа гэж бодож байсан чинь харин азаар манай сургуульд жүдогийн,
каратэгийн гэх ангийн монгол ах нар сураад, амьдраад байж байсан. Япон чинь хичээлийн
шинэ улирал дөрөвдүгээр сард эхэлдэг. Нөгөө лут ханиадаас болоод хэдэн сар
хоцорч ирсэн тул есдүгээр ангиа гүйцэх гэж эхэндээ чамлахааргүй зовсон доо.
-Дүү, тухайн үеийнхээ нэг өдрийн
амьдралаа танилцуулаач?
-Хөлбөмбөг, бейсболынхон өглөө 5.30-д босоод цаг орчим гүйнэ. Тэгээд
6.45-аас долоо болтол суултад сууна.
-Уучлаарай, суулт гэдэг чинь юу билээ?
-Яагаав нөгөө Японы тугийг мандуулж, төрийн дуулал эгшиглэх үед дагаж дуулаад
хагас өвдөглөн суухыг хэлж байгаа юм. Япончууд уламжлал, хүндлэх ёс зэрэгтээ
айхтар. Дөнгөж ирээд хэл ч сураагүй байхад эелдэг байх, тусархаг байх, идэвхтэй
байх гэх зэрэг 10 үндсэн зарчмыг япон, англи, хятад хэл дээр шууд харанхуй
цээжлүүлж байлаа ш дээ.
-За тэгээд…
-Өглөөний унд, ус цас гээд дараа нь дөрвөн цаг хүртэл ерөнхий боловсролын
хичээл орно. Дараа нь хүүхдүүд өөр өөрийнхөө чиглэлээр зургаан цаг хүртэл
бэлтгэлтэй. Өдрийн хоол, дахиад бэлтгэл, оройн хоол хэлний бэлтгэл гэсээр шөнийн
12 цаг болно. Ийм л давтамжтай гурван жил өнгөрсөн.
-Хөлбөмбөгөө тэгээд хэзээ нь тоглодог
билээ?
-Өдөр бүр л тоглож байна гэсэн үг шүү дээ. Өдөртөө 10-аад километр гүйгээд
ирэхээр дорхноо амьсгаа задарч, ядрахаа больчихно. Дээр нь тогтмол техникийн
дасгал хийгээд байхаар цохилт энээ тэрээ ч сайжраад л байсан. Нэг япон, нэг
бразил багштай сургуулийнхаа шигшээд багтаж хоёр жил их гайгүй тоглосон.
Манай багш намайг “Чи надаас битгий холдоорой. Чи юм дуулгана шүү” гээд л их
урам өгдөг байсан. Даанч дунд сургууль төгсөх жил зүүн хөлийн өвдөг хавдаад их
хөндүүр болчихсон. Тэгээд л эхний хагалгаандаа оров оо. Эмч намайг
мэргэжлийн хөлбөмбөгт орж болохгүй, хөлгүй болно гээд сэтгэлээр унтраачихсан.
Нэгэнт хамаагүй хөлбөмбөг тоглож болохгүй юм бол амьдралаа бодъё гэж бодоод
дунд сургуулиа төгсөөд одоо энд сурч буй их сургуульд шалгалт өгч, тэнцээд орчихсон
байхгүй юу.
-Чи тэгээд хэний дэмжлэгтэй дээд сургуульд
орчихов доо?
-Өө, тэр энэний дэмжлэг юу байхав. Hi-school-ээ онц төгссөн тул хэд хэдэн
сургуулиас урилга ирсэн юм. Гэхдээ төлбөрийг нь бодож байж энэ сургуульд
орсон. Оита хотын (Кюүшюү арал дээр байдаг) Ниппон Бүнри их сургууль гэдэг.
Монголоор яаж орчуулахыг нь сайн мэдэхгүй байна. Энэ сургуульд олон улсын
эдийн засагч гэдэг мэргэжлээр суралцаж, сая хоёрдугаар курсээ төгссөн.
-Дээд сургуульд ороод хөлбөмбөгөө бүрмөсөн
хаячихав уу?
-Үгүй, яалаа гэж. Харин ч хөл гайгүй болоод ирэхээр нь улам их тоглож
эхэлсэн. Манай энэ сургууль бас л спортын түүх замнал арвинтай юм билээ.
Намайг хөлбөмбөгийн дунд сургууль төгссөн гэдгийг сонссон юм байлгүй. Шууд
шалгаад сургуулийнхаа багт авсан. Манай сургуулийн баг чинь Японы хөлбөмбөгийн
лигийн гурав дахь шатанд нь тоглодог байхгүй юу. Харин ч дунд сургуулийг
бодвол илүү чанга бэлтгэлтэй, жинхэнэ лигийн тэмцээнд оролцдог баг. Даанч энэ
багт удаан тоглохоор ажил хийж, сургалтынхаа төлбөрийг олох цаг хугацаа байхгүй
болж эхэлсэн. Би чинь сурна, тоглоно, ажил хийнэ гэсэн гурван үүрэгтэй
болохоор дунд нь амрах, унтах цаг зав байхгүй болоод ирлээ. Тэгээд арай
бэлтгэл бага хийлгэдэг багт орж, чөлөөт цагаа ихэсгэхээс өөр арга байхгүй
болсон. Гэхдээ миний яг одоо тоглож байгаа баг тийм ч муу биш. Би чинь яг өөрийнхөө
лигт гоол+пас системээр гуравт бичигдэж, багтаа бол нэг номерт нь байсан байхгүй
юу. 50 метрт 5.4-5.6 секунд гүйдэг овоо гайгүй болж байтал зүүн өвдөг болохоо
больж, өнгөрсөн нэг сард дахиад л хагалгаанд орлоо. Тэгээд л одоо ийм байдалтай
нутагтаа байж байна даа.
-Хөлбөмбөгийн карьерт цэг тавигдсан
гэсэн үг үү?
-Үгүй шүү. Би хөлбөмбөгтөө хайртай. Эмч намайг дөрөвдүгээр сараас зөөлхөн
тоглож эхэлж болно гэсэн. Тэгэхээр шинэ улирал эхлэхээр тоглоно л гэж бодож
байгаа. Бас найман сард зуны амралтаараа ирж, Тулгаа багшийнхаа ачийг
хариулж, “Хараацай” багийн хамт Монголын лигт тоглох санаа байна. Гэхдээ бүтэх
эсэхийг одоо хэлээд ч яахав дээ.
-Чи багтаа ямар байрлалд тоглодог
билээ?
-Би 12 номертой, зүүн жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог. Уг нь би
баруун хөлтэй л дээ. Эхэндээ зүүн талаас довтлоход хэцүү байсан. Гэхдээ одоо
энэ байрлалдаа дасаад байгаа. Зүүнээс талбайн төв рүү бөмбөг хөөгөөд гүйхэд
баруун хөлөнд их эвтэйхэн сууж өгдөг юм.
-За миний дүү баахан л чиний тухай, хөлбөмбөгийн
тухай ярилаа. Нэгэн монгол кинонд гардагчлан гэр бүлийн талаар юу билээ гээд
асуучихъя?
-Хэ, хэ. Ганцаараа. Ганцаараа ч гэж дээ аав, ээж, эгчтэйгээ амьдардаг. Аавыг
минь Жаргал, ээжийг Энхтуяа гэдэг. Хоёулаа төрийн байгууллагад ажилладаг.
Нэг тийм жирийн л дулаахан айл даа, манайх.
-Хоёулаа ярилцлагаа ингээд дуусгая даа.
Дүүдээ эрүүл саруул байж, хүссэн зорилгодоо хүрэхийг ерөөе.
-Баярлалаа.
Олимпийн эрх авах тэмцээнд явах гэсэн юм. Хэдийг өгөөч гээд пүүс компанийн
хаалга сахисан тамирчид байдаг ш дээ. Яахав, яваад эрхээ аваад олимпод очиж ес,
аравдугаар байранд орж үүрэг нь дуусгавар болно. Гэтэл энэ хүү шиг аав,
ээжийн дэмжлэгээс өөр туслалцаа үгүй ч Швед, Америк зэрэг улсад боломжийн хэмжээнд
хөлбөмбөг тоглож буй хүүхдүүд мэр сэр дуулдах л юм. Японы “J” лигийн аль
нэг багийн сэлгээнд ч болтугай багтаад тоглох ахул Монголын маань нэр хүнд
олимпийн дэвжээний ес, аравдугаар байраас илүү их дуурсагдана даа. Чадалтай
сан бол иймэрхүү хүүхдүүдэд туслах сан…