Өнөө өглөө Улсын нефтийн бүтээгдэхүүний чанарын итгэмжлэгдсэн лабораторид гал гарлаа гэсэн дуудлага 101-д ирсэн байна. Дуудлагын дагуу ОБЕГ-аас бие бүрэлдэхүүн очиж ажиллажээ.
Энэ талаар өглөө 10.00 цагийн үед ОБЕГ-ын албаны төлөөлөгчтэй утсаар ярьж асууж лавлахад “гал гарсан. Манай бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байгаа. Газар дээр нь ажилласан хүмүүсийг ирэхээр мэдээлэл өгнө” гэсэн хариуг өгсөн юм. Гэвч удалгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, дуудлагын 101 утасны оператор мөн “бид мэдээлэл өгөхгүй” гэсэн хариуг өглөө.
Улмаар манай сурвалжлах хэсэг тус нефтийн агуулах дээр очсон юм. Гэвч хамгаалалтын албаныхан дотогш хүн нэвтрүүлэхгүй байлаа. “Танай дээр гал гарсан юм уу” гэсэн асуултанд үүдэнд нь зогсож байсан гурван хамгаалагч “гал гараад унтарчихсан, сургалт байсан юм, ямар ч гал гараагүй” гэсэн гурван өөр янзын хариулт өгсөн юм.
Харин нефтийн лаборатори дотор Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн болон цагдаагийнхан ажиллаж, гал унтраах хоёр ч машин зогссон байлаа. Эргэн тойрон цагдаагийнхан хамгаалалтанд гарч биднийг дотогш нэвтрүүлээгүй тул гаднаас нь авсан зургийг та бүхэнд үзүүлж байна.
Юутай ч ноцтой байдал ажиглагдсангүй. Гал гарсныг газар дээр нь арга хэмжээ авч чадсан бололтой. Гал юунаас болж гарсан, хэн нэгэн албан тушаалтны буруутай үйлдэл байсан уу гэдэг талаар мэдээлэл өгөх газар олдсонгүй ээ. Нэгэнт бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа тул бид ийнхүү мэдээллийг нууцалж байна хэмээн үзэхээс өөр арга байсангүй.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/