Лүнгээс Улаанбаатарыг чиглэсэн зам гэж "там". Хуучин засмал замыг хуулаад хоёр жил болох гэж байна. Түүнээс хойш жолооч бүр өөрйин гэсэн замтай болчихсон. Мал бэлчиж байгаа аятай л давхилдана.
Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум хүртэлх замыг засах тендерт "Очир төв" компани шалгарч өнгөрсөн жилийн гуравдугаар сараас ажлаа эхлүүлсэн билээ. Тус компани ажлаа эхлүүлэхдээ хуучин замыг хуулснаар баруун нутгийг зорьсон жолооч нарт зам биш "там" болсон.
Жолооч нар өөр өөрсдийн зам гарган давхиснаас Төв аймгийн Аргалант, Баянхангай сумын малчид малаа бэлчээх нутаггүй болсон талаар нутгийн иргэд гомдоллодог.
Харин үе үеийн Засгийн газар баруун нутгийнхныг холбосон сайхан замтай болно гэж амладаг. Амласандаа хүрэх гэж татвар төлөгчдийн мөнгөнөөс багагүйг зам засварын компани руу оруулдаг нь нууц биш. Тухайлбал, 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноос хоёр тэрбум төгрөг "Очир төв" компанид очсон гэдэг.
Баруун аймгууд руу явахад холбодог гол замыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэж Зам тээвэр, аялал жуулчлалын яам (ЗТАЖЯ)-ны Автозамын газрын дарга Д.Доржханд манай сониноор дамжуулан олон нийтэд амлаж байсан билээ.
Шинэ замын "нээлт"-ийг сурвалжлахаар Лүнг зорилоо.
Шинэ замын нээлт ирэх оны наймдугаар
сар хүртэл хойшилжээ
"22-ын товчоо" өнгөрөөд
явж байтал "Очир төв" компанийн сурталчилгааны том самбар харагдлаа.
Түүн дээр "Улаанбаатар-Лүн 106.2 км. Захиалагч: ЗТАЖЯ, гэрээний дугаар
2007-АБЗ-16. Эхлэх хугацаа 2007.05.30. Дуусах хугацаа 2009.08.15" гэж бичжээ.
Сурталчилгааны самбар дахь зам ашиглалтад орох хугацааг өөрчилсөн нь гандсан
самбар дээрх шинэхэн цагаан хулдаасан дээрх бичээс ялгагдаж байгаагаар
мэдэгдэнэ.
Тендерийн дагуу замыг эргэн төлөх нөхцөлтэйгээр барьж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл, "Очир төв" компани өөрийн хөрөнгөөр зам барилгын ажлыг гүйцэтгэнэ. Замыг хүлээлгэж өгснөөс хойш гурван жилийн дотор улсын төсвөөс 21.2 тэрбум төгрөгийг гаргаж өгөх ёстой. ЗТАЖЯ, "Очир төв" компанийн хооронд байгуулсан анхны гэрээ ёсоор өдийд шинэ зам ашиглалтад орчихсон байх ёстой. Гэтэл зам засварын ажлыг хийхтэй, үгүйтэй байсаар хоёр дахь гэрээг байгуулахад хүргэсэн. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй тус компанийн удирдлагууд ЗТАЖЯ-д "Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэж өгнө" гэж амлаад гэрээнд гарын үсэг үлдээсэн гэдэг. Гэтэл товлосон хугацаа болоход гурав дахь гэрээ байгуулж, хойшлуулсан бололтой, сурталчилгааны самбар дахь хугацааг гурвантаа өөрчилжээ.
Шинэ зам барьсан ч засал
чимэглэлийг гүйцэд хийгээгүй
"Очир төв" компанийн
сурталчилгааны самбараас эхлүүлээд баруун зүгийг чиглэсэн шинэхэн, өргөн зам
таарлаа. Энэ нь 15 км-ийн өргөнтэй, есөн метрийн зузаантай I зэрэглэлийн зам
аж. Цас орж зам халтиргаатай байсан ч голоороо урсгалтай, өргөн замаар
автомашинууд саадгүй зорчиж байсан юм. "Олон улсын" гэсэн тодотголтой
замд цагаан зураас, замын хүрээ, шон ховор харагдаж байсныг нуух юун.
"Эмээлт" түүхий эдийн зах орчимд хоёр экскаватортой залуус ажиллаж
байгаа нь замын засал, чимэглэл хийж яваа хүмүүс гэнэ. "Очир төв"
компанийн талбайн инженер О.Пүлжин "Улаанбаатараас гараад Морины замаас
(Хүй долоон худаг) эхлүүлээд 15 км I зэрэглэлийн замыг барьж дууслаа. Мөн III
зэрэглэлийн 30 км замыг ч барьсан. Одоо барьсан замынхаа засал чимэглэлийн
ажлыг гүйцэтгэж байна. Замын тэмдэглэгээ, шон, засал зэргийг дуусгаад 45 км
замыг арваннэгдүгээр сарын 10 гэхэд хүлээлгэж өгнө" гээд зам засвар удааширч
байгаа шалтгааныг "Ажилласаар байгаад л тэр" гэж тайлбарлав.
Ийн өргөн замаар 15 км яваад "нарийн" зам руу орлоо. "Нарийн" замын өргөнийг хэмжиж үзэхэд долоон метр байлаа.
Хотоос 45 км яваад зам дуусав
Долоон метрийн өргөнтэй, хашлага,
шон, замын тэмдэг тэмдэглэгээгүй замаар 30 км яваад "засмал" дуусав.
Зам зуур портер маркийн автомашин халтирсан бололтой замын уруу оржээ.
Өөрөөр хэлбэл, Төв аймгийн нутаг дэвсгэр хуучнаар "Нөхөрлөл"-ийн сангийн аж ахуй хүрээд л шороон замтай залгаж байна. Засмал замын төгсгөлд "Зорчигч тээвэрлэгчдийн анхааралд. Зам засвартай тул анхаарал, болгоомжтой зорчино уу" гэж бичсэн самбар тавьжээ. Үүнийг жолооч нар "Өөрийнхөө замаар явагтун" гэж ойлгодог гэнэ. ХӨА 79-67 улсын дугаартай, фургон автомашины жолоочоос зам ямар байгааг тодрууллаа.
-Сайн явж байна уу. Зам ямар байна
вэ?
-Лүнгээс Улаанбаатарыг чиглэсэн зам
гэж "там". Хуучин засмал замыг хуулаад хоёр жил болох гэж байна.
Түүнээс хойш жолооч бүр өөрийн гэсэн замтай болчихсон. Мал бэлчиж байгаа аятай
л давхилдана. Шороон зам нь энд тэндээ хонхор, гүдгэртэй, явахын аргагүй. Зунд
шавар шавхайд сууна, өвөлд цасанд шигдэнэ. Үүнээс гадна машины олон замаас
болж Төв аймгийн зарим сумд тоосонд дарагдаад, цөлжчихсөн байна. Зам засварын
ажил эхэлснээс хойш өвс ургамал ч ургахгүй байгаа бололтой.
-Цас орчихсон байна. Тоос гайгүй
байгаа биз дээ?
-Одоохондоо тоос гайгүй байна. Энэ
цас хөлдвөл халтиргаа нь дийлдэхгүй болно.
-Замд чинь зам засч байгаа хүмүүс
байна уу?
-Байхгүй. Урьд нь Улаанбаатар явах
замд зам засварын анги бололтой машин, техник, гэр харагддаг л юм. Замаа засч
байгаатай нь цөөхөн таарсан. Шороон замаас энд хүртэл явахад зам засч байгаа
хүн байтугай, машин техниктэй нь ч таарсангүй.
Зам засч байсан хятадууд өнөөдөр
нутаг буцна
Засмал замын төгсгөлд "Очир
төв" компанийн Зам засварын II хэсэг байрлаж байна. Гурван гэрийн дэргэд
асфальтны зуурагч машин, экскаватор тэргүүтнийг байрлуулжээ. Тэндхийн хамгаалагчийн
ярьснаар зам засварын ажил дууссан учир монгол инженер болоод ажилчид
амарсан гэнэ. Шинэ зам барихад туслахаар ажиллаж байгаа "Дунчань"
компанийн 100 гаруй хятад ажилчин нутаг буцахаа хүлээж байгаа аж. Тэд өнөөдөр
нутаг буцах юм байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй хамгаалагч "Өнгөрсөн
тавдугаар сараас зам засварын ажил эхэлсэн. Одоо хүйтэрсэн болохоор зогсоохоос
аргагүй. Хятад ажилчид нутаг буцаад, ирэх жил ирэх байх. Энд хэдэн хятадаас
өөр хүн байхгүй" гэв.
"Дунчань" компани асфальтны үйлдвэр болоод бусад техник хэрэгслээ зогсоосон аж.
Б.Цэцэгдэлгэр