Японы Ерөнхий сайд Шинзо Абэг тойрсон авлигын хэргийн талаарх шуугиан олны анхаарлыг улам татсаар байна.
Японы парламентын гишүүд Моритомо Гакуэн группын захирал Ясунори Кагоикэг улсын мэдэлд байсан газрыг тогтоосон үнээс нь долоо дахин хямд үнээр худалдаж авсан талаар тайлбар өгөхийг хүссэн байна.
Түүнчлэн Моритомо Гакуэн групп худалдаж авсан газрынхаа хөрсний бохирдлыг арилгах нэрийдлээр үнийн дүнгээс 7 сая гаруй ам. долларын хөнгөлөлт авсан нь олны гайхшралыг төрүүлээд байна.
Японы парламентын гишүүд Ясүнори Кагоикэг тус улсын барууныг баримтлагч улс төрчид, тэр дундаа Ерөнхий сайд Шинзо Абэтэй танилын холбоогоо ашиглаж, үнийн хөнгөлөлт эдэлсэн эсэхийг шалгаж байгаа аж.
Осака мужид байрлах тус газрыг өнгөрсөн жилийн зургаадугаар сард, сургууль барих зорилготойгоор худалдан авч байжээ.
Ерөнхий сайд Шинзо Абэ үүнтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн ба хэрэв холбоотой нь батлагдвал суудлаасаа огцроход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр өнгөрсөн сард болсон парламентын хурлын үеэр, “Энэ сургууль нь яг ямар төрлийн сургууль болохыг мэдэх юм алга. Танилцуулах хуудсыг нь хальт харсан төдий.” хэмээн мэдэгдсэн.
Шинзо Абэгийн гэргий Аки тус газар дээр баригдах сургуулийн хүндэт захирлын албан тушаалыг хашиж байсан ч өнгөрсөн сард албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. Түүнээс хойш түүний зураг болон нэр сургуулийн албан ёсны цахим хуудаснаас арилсан байна. Энэ талаар Шинзо Абэ тодорхой хариулт өгөөгүй байна.
Харин Моритомо Гакуэн группын захирал Кагоикэгийн сэтгүүлчдэд болон улс төрчдөд мэдэгдснээр Абэгийн гэр бүл түүнийг олон жилийн турш дэмжиж ирсэн гэнэ. Түүнчлэн 2015 онд Шинзо Абэгийн гэргий Аки нөхрийнхөө нэрийн өмнөөс түүнд 1 сая иен хандивлаж байсан гэснийг Ерөнхий сайд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан эсэргүүцсэн юм.
Нэг талаар хандив нь хууль бус биш ч нөгөө талаар Шинзо Абэ парламентын хурал дээр худал мэдэгдэл хийсэн болох юм.