Энэ жил анх удаа зохиогдохоор болсон “AFC Solidarity cup” тэмцээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг урд хөршид бэлтгэлээ базааж байгаа.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулгын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Та хоёр жил дараалж лигийн аварга боллоо. Мөн хоёр дахь удаагаа шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Хөлбөмбөг сонирхогчид, мэргэжлийн хүрээндээ багагүй олонд танигдсан ч хөлбөмбөгийн хүрээнээс гадны хүмүүс сайн мэдэхгүй байх тиймээс өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
-Би 1999 онд Багануур дүүргийн хөлбөмбөгийн клубээс гараагаа эхэлсэн. “Эрчим” клубтэй 2003 оноос холбогдож дээд лигт тоглож эхэлсэн. Мөн 2003-2006 онд Япон улсын хөлбөмбөгийн ахлах сургуульд суралцсан. Тэр үеэс хойш "Эрчим" клубтэйгээ одоог хүртэл хамт байгаа. 2007-2014 он хүртэл шигшээ багт тамирчнаар дуудагдаж тоглосон. 2015 оноос "Эрчим"-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар хоёр удаа аварга боллоо. Мөн 2016 оны байдлаар хоёр дахь удаагаа шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.
-Чинхундао хотод бэлтгэлд гараад 10 хонож байна. Бэлтгэл ямар шатандаа явж байна вэ?
-Багаа нэгтгэх, нэг баг шиг тоглох тал дээр анхаарч ажиллаж байна. Өдөрт хоёр бэлтгэл хийж байгаа. Түүнчлэн тоглогчдын бие бялдарын бэлтгэлжилтийг өндөр түвшинд байлгахын тулд фитнесс дасгалууд хийлгэж байна. Манай тамирчид энд тун сайн байгаа. Цаг агаарын хувьд БНХАУ-д Монголын цаг агаартай төстэй байгаа болохоор бэлтгэлийн үеэр асуудал бага гарч байна. Харин Малайзад цаг агаар огцом өөрчлөгдөх тул тамирчид шингэнээ нөхөх, бие бялдар өөрчлөлт, хоол унд дээр нь илүү их анхаарч ажиллах болно.
-Манай баг ямар тактикаар энэхүү тэмцээнд тоглох вэ?
-Багийн тактик өрсөлдөгч багаас хамаарч өөрчлөгдөх болно. Макао, Шриланк, Лаос гэсэн гурван багийн хувьд мэдээж өндөр түвшинд тоглох болно. Тиймээс зай бага үүсгэсэн, нягт нямбай хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжсэн тоглолт хийх болно.
-За ингээд танд болон таны удирдсан шигшээ багийн тамирчдад Монголынхоо нийт ард түмний өмнөөс амжилт хүсье.
-Баярлалаа. Бид чадах бүхнээ дайчлан тоглох болно.