Зураач Ч.Болорын урланд саатлаа. Тэрээр байгалийн гоо үзэсгэлэнг судалбар зургийн аргаар илэрхийлдэг уран бүтээлч билээ. Судалбар гэдэг нь гэрэл зураг харахгүй, дотроо төсөөлөн бодохгүйгээр шууд байгальд нь очиж зурдаг төрөл юм. Тэрээр зураач Ч.Ичинноровын шавь болж урлагт эргэлт буцалтгүй орсон бөгөөд түүний бүтээлүүдээс багшийнх нь арга барил харагдана.
Байгалийг дүрсэлсэн зургууд нь баялаг өнгөтэй, тухайн үеийн байгалийн үзэсгэлэнг үзэгчийн сэтгэлд мэдрэгдтэл дүрслэдгээрээ онцлог юм. Ч.Болор өнгөрсөн хугацаанд 21 аймгаар явж зургаа зуржээ. Саяхан гэхэд Увс, Говь-Алтай, Ховд , Баян-Өлгий аймгаар аялан уран бүтээлээ хийж ганзага дүүрэн зурагтай ирсэн байна. Алтай Таван богд, Сутай хайрхан гээд томоохон хайрхануудаа бийрийн үзүүрээр, дүрслэн буулгасан нь одоо жаазлахад бэлэн болсон харагдана. Энэхүү аяны богцоо удахгүй задалж үзэсгэлэнгээ ч гаргахаар төлөвлөжээ. Зураач Ц.Болор “Би багаасаа л байгальтайгаа ойрхон өссөн хүүхэд.
Таван настайгаасаа зурж эхэлсэн байдаг. Миний уран бүтээлүүдээс монголын үзэсгэлэнт байгаль үнэртэнэ. Үүгээрээ би хүмүүст бүтээлээ хүргэхийн зэрэгцээ эх орноо сурталчилж байна” гэсэн юм. Мөн тэрээр удахгүй аян замд гарах гэж буйгаа дуулгалаа. Эх орныхоо дархан хилийн дагуу явж зургаа зурахаар төлөвлөжээ. Энэ талаар ХХЕГ-тай хамтран ажиллахаар хүсэлтээ өгөөд байгаа гэнэ. Байгаль гэдэг хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг төдийгүй эх дэлхий гоо сайхнаа үргэлж мэдрүүлж байдаг гэдгийг түүний бүтээлүүд өгүүлэх шиг санагдана.
Т.Батсайхан