Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт авах гэж дугаарлах шаардлагагүй болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өдөртөө 1000 хүн шинээр гадаад паспорт авч байгаа. Зарим тохиолдолд 100 хоногт 94 мянган гадаад паспорт авч байгаа гэсэн статистик тоо гарчээ. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн гурван газар гадаад паспортны захиалга авч эхлэхээр боллоо.
Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадна Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлах буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж гадаад паспортоо захиалж болох нь ээ. Ингэснээр гадаад паспорт захиалахын тулд 1-2 цаг зарцуулах боломжтой болж байгаа талаар Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү хэллээ.
Гадаад паспортны сунгалтыг харъяа дүүргийнхээ бүртгэлийн байгууллагаар хийлгэж эхлэхээр болжээ.
Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү "Манай иргэд сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудад аялж амарч сурах нь ихэссэн. Үүнтэй холбоотой 7-9 дүгээр сард гадаад паспорт авах иргэдийн ачаалал ихсэх болсон. Гадаад паспортын бэлдэц тасарснаас болж иргэдэд хүндрэл учирч байсан бол энэ асуудал шийдэгдсэн. Өмнөх Засгийн газар Герман улстай гэрээгээ хийхгүй орхигдуулсан байсан. Иймд Герман улсад очиж гэрээгээ шинэчилж мөнгө төгрөгөө төлсөн учраас цаашид дахин асуудал гарахгүй" гэв.