“Чингис хаан - Улаанбаатарын цом” боксын олон улсын тэмцээн эхэлж, тэмцээний эхний хоёр өдөр рингэнд урьдчилсан тулаанууд нь боллоо. 1969-2000 онд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байсан энэ тэмцээн 16 жилийн дараа Азийн боксын холбооноос эрх олгосноор сэргэж байгаа нь энэ.
Бас нэг онцлогийг нь хэлбэл “Рио-2016” зуны олимпийн дараа боксын төрлөөр болж байгаа анхны том тэмцээн юм. Мэдүүлэг өгсөн орнуудаас ОХУ, Узбекстан, Хятад, Сингапур, Унгарын багийн ширэн бээлийтнүүд иржээ. Манай улс тэмцээн зохион байгуулагчийн давуу эрхээр жин бүрт дөрвөн тамирчин оруулах бөгөөд эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн жинд өрсөлдүүлнэ.
Дараагийн олимпийн бэлтгэх үе эхэлж байгаа болохоор 2020 оны Токиогийн олимпод өрсөлдөх багийг одооноос тодруулах зорилготойгоор Монголын боксын холбоо залуу тамирчдаа энэ тэмцээнд сойсон байна. Харин олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Б.Түвшинбат, Г.ГанЭрдэнэ нарын шилдгүүд тэмцээнийг өнжихөөр болжээ.
Урьдчилсан тулааны явцаас харахад ОХУ, Узбекистан болон манай ширэн бээлийтнүүд гол ялалтуудыг авч байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар олимпийн аварга Б.БадарУуган ярихдаа,
-Боксын төрөлд дараагийн олимпийн салхийг хагалж байгаагаараа энэ тэмцээн онцлог юм. Тэгэхээр энэ тэмцээнийг сайн зохион байгуулснаар бид дараа нь олимпийн эрх олгох тэмцээнийг эх орондоо хийх зорилготой байна гэсэн юм. Маргааш тэмцээний хагас шигшээ тоглолтууд болно. Харин нөгөөдөр медалийн төлөө өрсөлдөнө.
Д.Надмид