Youtube удаан интернеттэй хэрэглэгч нарт зориулсан Youtube Go аппликейшнийхээ бета хувилбарыг гаргалаа. Өнгөрсөн есдүгээр сард анх Энэтхэгт танилцуулж байсан энэ аппликейшнийг одоо Андроид үйлдлийн системтэй хэрэглэгч нар татаж ашиглаж болно.
Хэрэглэгч нар бичлэгийн чанарыг сонгон татаж авч болох бөгөөд цаашлаад бусадтай хуваалцаж болдог учраас байнга интернетэд холбогдсон байх шаардлагагүй юм.
Энгийн Youtube аппликейшн бичлэг татаж авч болдог болсон хэдий ч бусадтай хуваалцах горим байхгүй. Хэдийгээр мэдээллийн технологийн хөгжил асар хурдацтай хөгжиж байгаа боловч Энэтхэгчүүдийн хувьд өндөр хурдны интернет гэдэг том асуудал хэвээр.
Акамай компанийн судалгаагаар нийт хүн амын 30 хувь нь л 4Mbps-ээс их хурдтай интернет сүлжээнд холбогджээ. Google анх 2016 оны сүүлээр Youtube Go аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан боловч сайжруулах шаардлагатай байсан учраас өдийг хүрсэн аж.
Хэрвээ Youtube Go аппликейшнийг татаж авахыг хүсвэл: Play Store