Цаг агаарын огцом өөрчлөлт болох гэж байгаатай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийлээ.
Сибирээс шилжин ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орно. Өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөртөө Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Өнөө шөнөдөө Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 м/с, зарим үед 24 метр/секунд хүртэл ширүүсч, хүчтэй салхи шуурна.
Өвлийн улиралд цаг агаарт огцом өөрчлөлт ордог нь Сибирээс ирж буй цаг агаарын цөмрөлттэй холбоотой аж. Энэ удаад ч мөн үүний нөлөөгөөр цас орно.
Агаарын температур энэ сарын 30-ныг хүртэл өмнөх өдрүүдээс 10 гаруй градусаар чангарна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн голуудын хөндийгөөр шөнөдөө 35-43 градус, бусад нутгаар 19-34 градус хүрч хүйтэрнэ. Цас орж, хүчтэй салхи салхилсны улмаас зам даваа хаагдах тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Улаанбаатар хотод өнөө шөнө цас орж, шуурна. Маргааш өдөртөө агаарын температур өнөөдрөөс арав гаруй градусаар сэрүүснэ. 22-24 градус байхаар төлөвтэй байна.
Цаг агаарын аюултай үзэгдэл, огцом өөрчлөлтийн үед УЦУОШГ-аас анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх гурван төрлийн мэдээ гаргадаг байна. Энэ удаад урьдчилан сэргийлэх мэдээ гаргасан байна.