Орчин үеийн дэвшилтэт технологи, нийгмийн амьдралаас шалтгаалан жил ирэх тусам сэтгэцийн эмгэг нэмэгдэж байгааг улсдаа ганц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэллээ.
Энэ нь насанд хүрэгчид төдийгүй өсвөр насныханд ч тулгамдсан асуудал болж байна. Бид хүүхдийг боловсруулах, хөгжүүлэх хэрэгцээг хангаж байгаагаас биш бусдаар хайрлуулах, хүндлэгдэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Тэр тусмаа сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарал хандуулах, шаардлагатай үед хэнээс тусламж авах ёстой талаар мэдээлэл хүүхдүүдэд бүү хэл эцэг эхчүүдэд дутмаг байна.
Ганцхан жишээ дурдахад, сүүлийн дөрвөн жилийн дотор 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байв.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад 5000 сурагчийн дунд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байна.
Ингэхэд,
- Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон,
- Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж,
- Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн дүн гарчээ.
Энэ мэт сэтгэл эмзэглүүлмээр тоо ар араасаа цувсаар. Сэтгэц гэхээр бид маш хүнд зүйл гэж ойлгодог ч хүн бүрд тулгамдаж байдаг асуудал юм. Хүнийг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж ангилдаг байна.
Бухимдал, сэтгэл гутрал, сэтгэл зовнил, нойргүйдэл гэх мэт нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Энэ бүгд даамжирсаар сэтгэцийн эмгэг болох бөгөөд нэгэнт даамжирвал эдгэрэхэд цаг хугацаа их зарцуулдаг аж. Тиймээс ч дэлхийн хүн амд сэтгэцийн эрүүл мэнд чухал асуудал болоод байна.
Тэр дундаа өсвөр насныхны хувьд сэтгэц, зан үйлийн эмгэг ихэсч байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Орчин үеийн завгүй амьдрал хүүхэд эцэг эхийн хоорондын найрсаг, дотно харилцааг улам үгүй хийж байна. Улмаар хүүхдүүд сэтгэл гутралд орж, амиа хорлох талаар бодох, оролдлого хийх зэргээр сөрөг үр дагавруудыг гаргасаар байгаа юм.