АНУ-ын “Apple” компанид жолоочгүй буюу автомат жолоодлоготой машинаа Калифорни муж улсад нийтийн эзэмшлийн зам дээр турших зөвшөөрөл өгчээ.
Тус муж улсын Моторт тээврийн хэрэгслийн газар “Apple”-д өчигдөр зөвшөөрөл өгсөн байна.
Автомат жолоодлоготой машин зохион бүтээж байгаагаа тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард олон нийтэд зарлаж байсан юм.
Калифорнид 29 компани нийтийн эзэмшлийн зам дээр автомат жолоодлоготой машинаа хэдийн туршаад байгаа аж.
“Google” компани л гэхэд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдээр нийтдээ 3.2 сая км замыг туулжээ.
Г.Доржханд