Өнөөдөр Олон Улсын Багш нарын баярын өдөр. Багшийн “гараас гараагүй” хүн гэж үгүй. Мэдэхгүй эрээн цоохрыг мэргэн цоохор болгон харах мэлмийг бидэнд нээж өгсөн хүмүүс бол багш.
Багш мэргэжлийн сайн талыг магтан ярьж, мөн шүүмжлэн хэлэлцсэн нэгэн ярилцлагыг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ ярилцлагадаа бид Төв аймгийн Жаргалант сумаас ажлын гараагаа эхлүүлсэн ахмад багш болох З.Намнансүрэн, Ш.Бямбажав, Э.Ганбүргэд нарыг студидээ урьсан юм.
БАГШ ХҮН НАС АХИАД ИРЭХЭЭР ШАВИАРАА БАХАРХАЖ, ТЭДНЭЭРЭЭ ХҮНДЭТГҮҮЛЭХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА
-Одоогоос хэдэн жилийн өмнө багшийн гараагаа эхэлсэн талаараа бидэнд сонирхуулахгүй юу?
Ахмад багш З.Намнансүрэн:
-Багш мэргэжлийг 46 жилийн өмнө эхлүүлсэн. 1966 онд МУБИС-ийн физик, математикийн ангийг төгсөөд Жаргалантын арван жилийн дунд сургуульд гэр бүлийн хамт физик, математикийн багшаар очиж байлаа. Тэнд би зургаан жил багшилсан. Хоёр анги хариуцаж аравдугаар анги төгсгөсөн. Түүний зэрэгцээ физик, матетматикийн төрлийн хичээлүүдийг 5-10 дугаар ангид, нэг, хоёрдугаар ээлж болон оройн сургуульд ойролцоогоор 40 орчим цагийн ачаалалтайгаар долоо хоногт ажиллаж байсан. Мэдлэгээ хүүхдэд дамжуулахын тулд өөрийгөө их бэлтгэх хэрэгтэй. Тийм болохоор бид төлөвлөгөө, конспект зэргийг цаг наргүй хийдэг байсан даа.
Дөнгөж сургууль төгссөн хүн хүүхдэд заах арга барилын хувьд дутмаг л байсан байх. Гэхдээ зургаан жил багшлах хугацаанд хүүхдэд өөрийнхөө мэддэгийг өгөхийн тулд мэргэжилдээ эзэн болсон байсан гэж өөрийгөө боддог. Бямбажав, Ганбүргэд бид гурав нэг үеийн багш нар хэдий ч энэ хоёр надаас гурав, дөрвөн насаар дүү.
-Аав маань багш байсан. Шөнийн хоёр, гурван цаг хүртэл л төлөвлөгөө, конспект хийдэг байсан санагдана.
аравдугаар ангийн 67 хүүхдээс 28 онц, 27 сайн, 13 дунд гарч байлаа
-Шөнийн 11.00 цагт оройн сургуулийн хичээлээ тарж ирээд л конспектоо хийдэг байсан. Тэр үед шилжилтийн үеийн сурах бичиг гэж гарч байсан. Эхлээд төлөвлөгөөгөөрөө явдаг, дараа жил нь сурах бичиг нь гардаг. Би тухайн үед их дээд сургуулийн мэдлэгээр хүүхдүүдээ их ачаалж байсан байж магад гэж бодоод байдаг юм. Манай нэг төгсөгч их сургуульд ороод эхний нэг, хоёр жил толгой өвдөхгүй явсан гэсэн. Яасан гэхээр би хадуураад хамаагүй их юм заачихсан. Гэхдээ миний хэдэн шавь тухайн үеийн сорууд нь байсан. Аравдугаар ангийн 4.30 цаг боддог решень гэж байсан. Жаахан зааланд суулгачихаад шалгалтыг нь авч байсан. Тэгэхэд аравдугаар ангийн 67 хүүхдээс 28 онц, 27 сайн, 13 дунд гарч байлаа. Зургаан сарын 1-н гэхэд аравдугаар ангийнхан маань бүх билетээ боловсруулчихсан. Тэрний төлөө дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд л тэнгэр сайхан байвал хойд энгэрт хэвтүүлж уншуулна, тэнгэр муухай бол ангид нь хорьчихно. Тэгж байж л амжилт гаргаж байсан.
-Хувийнхаа амьдралыг бараг хаяад л явдаг байсан байх даа?
-Өө тэр ар гэрийн амьдрал, үр хүүхэд бодох юм байхгүй. Хоёулаа багш. Би зургаан хүүтэй. Үр хүүхэд яаж өссөн юм мэдэхгүй. Тэгж л ажиллаж байсан учир зургаан жилийн дотор нэлээн чанарлаг хэдэн шавьтай болсон гэж бодож явдаг. Улмаар 1976 онд Угтаал сумын дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, дараа нь Цээл сумын дунд сургуулийн захирал, Эрдэнэ сумын дунд сургуулийн захирал, тамгын газарт Шинжлэх ухаан боловсролын хэлтсийн дарга гэх мэтээр 44 жил улсад ажилласнаас 21 жил аймгийн захиргаанд ажилласан даа.
Ахмад багш Ш.Бямбажав:
-Би Төв аймгийн Угтаал Цайдам сумын хүн. Монгол Улсын боловсролын салбар анхны конкурсыг 1969 онд авч эхлэхэд би орж байлаа. Манай ангийнхан 24-үүлээ төгсөж, Багшийн дээд сургуульд ангиасаа гурвуулаа орсон. Би математикийн ангид дөрвөн жил сураад, Жаргалантын арван жилийн дунд сургуульд багшаар очиж тэтгэвэрт гартлаа Төв аймгийнхаа боловсролын салбарын сургуулиудад ажилласан. Тэр үед манай Жаргалантын арван жилийн дунд сургууль шижигнэсэн сайхан залуу багш нартай, тэр дундаа эрэгтэй багш олонтой байлаа. Тэдний төлөөлөл нь Намнансүрэн багш. Бид тэр үед залуу насны аагаар нэлээн үр бүтээлтэй ажиллаж байсан санагддаг. Ялангуяа математикийн чиглэлээр Намнансүрэн, Цэгмэд гэж хоёр сайн математикийн багш гэр бүлээрээ очиж гурван жил ажилласан үед нь би очсон. Эдний туршлагаар сайн математикийн багш болохын төлөө, хүүхдүүдэд юм сургахын төлөө хичээж ажилласан. Намнансүрэн багшийн хэлсэн шиг л нэг, хоёрдугаар ээлж, дараа нь оройн ээлжинд багшилсны дараа л гэртээ харина.
Тэр үед залуу багш нар эрч хүчтэй, хүүхдүүдийн төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг байсан.
Жаргалантын сургууль маань математикийн сургалтаар аймгийн математикийн олимпиадад олон жил гайгүй сайн оролцсон. Зарим жил бид дөрвөн түрүүгийн гурвыг нь хүртэл авч л байсан. Энэ үеэ эргээд санахад их сайхан санагддаг. Тэр үед залуу багш нар эрч хүчтэй, хүүхдүүдийн төлөө уйгагүй хөдөлмөрлөдөг байсан.
Багш гэдэг сайхан мэргэжил. Би бол эгэл жирийн л багш хүн. Хэдэн сайхан шавь нартай. Тэд маань их хүндэтгэнэ. Нас ахиад ирэхээр багш хүн шавиараа бахархаж, тэднээрээ хүндэтгүүлэх шиг сайхан зүйл гэж байдаггүй юм байна.
Хүний хүүхдэд юм сургаж, хүн болгож хүмүүжүүлэх юм сан л гэж боддог байсан. Цээлд захирал хийж байгаад Угтаалын математикийн багш, хичээлийн эрхлэгч хийсэн. Дараа нь Мянгат нэртэй математикийн төрөлжсөн хувийн сургууль байгуулж байсан. Бэрхшээл их л байсан. Аймгийн ухаалаг удирдлагууд байсан учир тэр сургууль аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдаж байлаа. Төв аймгийнхаа хэмжээнд нэлээд гайгүй ажиллаж, иргэдийн үр хүүхдүүдийг математик, хими, биологийн чиглэлээр нэлээд хүүхдүүд бэлтгэсэн. Анагаах ухааны дээд сургуульд гэхэд зарим жилд манай сургуулиас 5-6 хүүхэд ордог байсан.
Ахмад багш Э.Ганбүргэд:
Би Жаргалантын арван жилд сурагч байгаад, дараа нь сургуульдаа багшилсан. Жаргалантын арван жилийн дунд сургуульд 58 онд элсэж орсон. Олон шавь маань физик, хөдөлмөрөөр аймгийн аварга болж байсан. Би өөрөө ч физик, хөдөлмөрийн аймгийн аварга багш болж байсан. Үнэхээр их махруу ажилладаг байсан болохоор энэ хоёрын яриаг би давтаад яахав.
ХИЧЭЭЛЭЭ ЗААХ НЬ Л ГОЛ БОЛОХООС ТОГЛОЖ НААДААД, МАРЗАГАНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ
-Багш хүн ямар ёс зүйтэй байх ёстой байдаг юм бэ. Багш хүний өөдөөс 40-50 хүүхэд бүлтийтлээ хараад сууж байдаг. Тэр хүн юу гэж хэлнэв түүнийг шууд буулгаж авахад бэлэн. Тэгэхээр багш хүн юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?
Ахмад багш З.Намнансүрэн:
-Тэр хүүхдүүдийн өмнө хамгийн түрүүнд хувцаслалтаараа зөв харагдах ёстой. Бидний үед костюм өмсөж, зангиа зүүхийг шаарддаг байсан. Мэргэжлээ мэддэг байх ёстой. Мэргэжлээ мэддэггүй, олимпиадуудад хүүхдүүд нь ордоггүй, аварга төрүүлдэггүй багш байдаг. Хамгийн гол нь өөрийнхөө өгч байгаа мэдлэгээрээ хүүхдүүдийг хүмүүжүүлнэ. Мэргэжлээ мэдэхгүй амьтан бол түмний хүүхдүүдийн өмнө гараад ч хэрэггүй. Хүүхэдтэй харьцах харьцаа гэж байна. Хичээлээ заах нь л гол болохоос тэдэнтэй тоглож наадаад, марзаганаад байх хэрэггүй. Хүүхдийг шүлсийг нь гоожтол анхаарлыг нь татаж хичээлээ заана гэдэг багшийн жинхэнэ ур чадвар. Би багшлах хугацаандаа өдөр бүр хяналтын ажил хийдэг байсан. Урд өдрийнх нь даалгавраар 10-хан минут л хийнэ. Тэгээд дүнгийн өрөөд тавьчихна. Ингээд сургаад ирэхээр л хүүхдүүдийн чадвар эрс дээшилдэг.
Хамгийн гол нь өөрийнхөө өгч байгаа мэдлэгээрээ хүүхдүүдийг хүмүүжүүлнэ. Мэргэжлээ мэдэхгүй амьтан бол түмний хүүхдүүдийн өмнө гараад ч хэрэггүй.
Ахмад багш Ш.Бямбажав:
-Тухайн үед багш бэлтгэж байсан дээд сургуулийн багш нар нь ямар хүмүүс байсан юм бол оо?
-Намайг сурч байх үед манай Багшийн дээд сургуульд сайн сайн багш нар их байсан. Д.Ламжав багш анализ заадаг байсан. Бидэнтэй шатар тоглодог байлаа. Зургаан хүүхэд эгнүүлж суулгачхаад өөрөө дээшээ хараад хэвтчихдэг. Тэгээд хөл харахгүй нүүж, бүгдийг нь хожно. Тэгчихээд дараа нь чи энэ нүүдэл дээр алдсан гэдгийг нь хэлж өгнө.
-Яаж тэр вэ?
-Тийм л агуу хүн. Насанбуянгийн Намсрай, Баатар гээд мундаг багш нар байсан. Тэр багш нарын хүчинд бид ажлын дөртэй болсон. Тэр үеийн багш нар бол жинхэнэ багш бэлтгэдэг байлаа. Сүүлийн үед энгийн бутархайн бодлого бодож чадахгүй хүүхэд Багшийн дээд сургуулийг төгсөөд багшлах гээд намайг захирал байхад очиж байсан. Би бүр гайхаж байсан шүү.
-Таныг багш болж байхад ямар шалгуураар багш нарыг ажилд авдаг байсан юм бол оо?
Э.Ганбүргэд:
-Шалгуур нь өндөр байлгүй яахав. Шалгуур нь өндөр байсан болохоор тухайн үеийн багш нар сайн нь дийлэнх байсан. Хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлтэй, ажил мэргэжилдээ дур сонирхолтой багш амжилт гаргах нь тодорхой. Багш нар нь мундаг хүмүүс байсан болохоор хэн хүссэн нь багшийн сургуульд ордоггүй. Ядаж эмээнэ шүү дээ. “Би тэр багш шигээ мундаг багш болж чадахгүй бол яана” гэх чин сэтгэлийн эмзэглэл тэр хүнд төрнө. Багш хүн сайн байхын учир нь энэ юм. Шавь нартаа тэгж нөлөөлдөг. Сайн багшаас, сайн шавь төрнө.
БОЛОВСРОЛЫН УРГАЦЫГ ОЛИМПИАД, ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР Л ХУРААНА

З.Намнансүрэн:
-Би 17 жил захирал хийсэн. Нэгэнтээ багшаар төгсчихсөн хүнийг бид авахгүй гэх боломж байдаггүй. Сүүлийн үеийн багш бэлтгэх сургуулийн чанар үнэхээр муудсан.
Тааруу дундаж хэмжээний хүүхэд дундаж л багш болно. Мэргэжлээ мэдэхгүй хүн хэзээ ч нөхөгдөхгүй, сайн багш болж чадахгүй. Тэгээд улсын хүүхдүүдийг зуу зуугаар нь “алаад” л явна шүү дээ. Тийм багш нар бий, бий. Багш нараа муулж байгаа юм биш. Бодит амьдрал дээр олон жил сургуулийн захирал хийсний хувьд хэлэхээс аргагүй. Сүүлийн гурав, дөрвөн жилийг бол сайн мэдэхгүй юм.
Мэргэжлээ мэдэхгүй хүн хэзээ ч нөхөгдөхгүй, сайн багш болж чадахгүй. Тэгээд улсын хүүхдүүдийг зуу зуугаар нь “алаад” л явна шүү дээ.
Боловсролын ургацыг олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтаар л хурааж байгаа шүү дээ. Энэ хоёроор л хэмжинэ. Түүнээс өөр юм бол бас хэцүү.
-Улсын сургуульд сайн, муу хамаагүй багш л бол авчихдаг юм байж. Харин хувийн сургуульд яадаг юм бол Бямбажав багш аа. Хувийн сургууль сайн “бүтээгдэхүүн” гаргахын тулд сайн багштай байх ёстой. Тэгэхээр багш авахын тулд нэлээн өндөр шалгуур тавьдаг болов уу?
Ш.Бямбажав:
-Мянгат сургууль 1993 онд байгуулагдсан. Зургаан багш анх санаачлаад аймгийнхаа Боловсролын хэлтэс, засаг дарга бүх хүмүүст номын дагуу бүх материалуудаа шалгуулж эрхээ авч эхэлсэн. Нэлээн чамбай шалгаж авсан. Гэхдээ хувийн ч бай, хувьсгалын ч бай багш хүн хүүхдээ гэсэн сэтгэлтэй, багш гэдэг хөдөлмөрт чин сэтгэлээсээ дуртай, ажилдаа шударгаар ханддаг л байх ёстой. Сүүлийн үед багшлах эрх авдаг шалгалттай болсон байна лээ. Багшлах эрхээ авсны дараа жинхэнэ багш болж байна гэж ойлгосон.
Э.Ганбүргэд:
-Ер нь багш болгодог системийг ер нь маш сайн анхаарах хэрэгтэй юм байгаа юм. Багш хүн бол өндөр цалин өгөөд зүтгэж байх ёстой ажил.
-Тухайн үед багш нар хэдэн төгрөгний цалин авдаг байсан юм бэ?
З.Намнансүрэн:
-Дээд сургууль төгсөөд 540 төгрөгний цалинтай ажилладаг байсан.
-Бусад салбартай харьцуулахад энэ нь хэр өндөрт орох вэ?
Харин одоогийн багш нарын цалин үнэхээр бага. Багшийн цалинг өндөр хэмжээнд хүргэхгүй бол улс орон хөгжихгүй.
-Нэг их дор ч орохооргүй. Манай эхнэр бид хоёр хоёулаа багшийн цалин гэж нийлээд 1080 төгрөг авчихаад, үрээд барахгүй байсан л санагдана. Бусад хүн хэд авдаг байсныг сонирхдог зав байхгүй. Харин одоогийн багш нарын цалин үнэхээр бага. Багшийн цалинг өндөр хэмжээнд хүргэхгүй бол улс орон хөгжихгүй.
-Математикийн багш нар учир нэг зүйлийг асуумаар санагдаад байна. Математикт сайн хүүхэд монгол хэлэндээ муу байдаг юм уу? Бүх хүүхдээс монгол хэлний шалгалт авахыг эсэргүүцээд, математикт сайн юм чинь юм монгол хэлэндээ муу байсан ч яахав гэдэг хандлага гарах болжээ?
-Худлаа. Математикт сайн хүүхэд бусад хичээлд муу байна гэж байдаггүй. Дашмаа гэж улсад хоёр, гурван удаа аваргалж байсан хүүхэд маань муухай л бичнэ үү гэхээс монгол хэлэндээ сайн л байсан.
ХҮҮХЭД ЭРХТЭЙ. ГЭХДЭЭ БАС ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАТАЙ
З.Намнансүрэн:
-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдэд гар хүрэхийг хатуу хориглосон. Ер нь хүүхдэд гар хүрэх зөв үү?
-Гар хүрэх хүрэхгүйдээ биш. Монгол хүн гэдэг чинь шал өөр. Хүний эрх гээд одоо тэр хүүхдүүд ямар болж байгааг хар. Одоо би сургууль орох ч дургүй. Тухайн үед бидний хувьд загнаж, цохиод авах зүйл байсан. Зодно гэхээр л нармайгий нь нээтэл цохиж зодно гэсэн үг биш шүү дээ. Айсан хүн гэдэг чинь учиртай байдаг. Харцаараа, үгээрээ, үйл хөдлөлөөрөө хүүхдийг эзэмдэх ёстой. Хамгийн гол нь мэдлэгээрээ. Жишээ нь, Намнансүрэн, Бямбажав хоёр математикаараа, Ганбүргэд физик, хөдөлмөрөөрөө сайн гэдгийг Жаргалантынхан мэднэ. Хэтэрхий замбараагүй байдалд оруулах юм бол ямар ч мэдлэг чадваргүй, дураараа аашилсан улс болно. Болчихоод байна даа бараг.
Харцаараа, үгээрээ, үйл хөдлөлөөрөө хүүхдийг эзэмдэх ёстой. Хамгийн гол нь мэдлэгээрээ.
Ш.Бямбажав:
-Хүүхэд эрхтэй. Гэхдээ бас хариуцлагатай. Эрхийг нь эдлүүлэхийн хажуугаар сурч боловсрох үүрэг хариуцлагыг нь мэдрүүлдэг байх хэрэгтэй юм. Ядаж л ахмад хүнийг хүндэтгэдэг, хүнтэй зөв харьцдаг хүн болгохын төлөө хариуцаж байгаа сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Одоо үеийн хүүхдүүдийн сурах чадвар маш өндөр. Ач, зээ нараа анзаараад хараад байхад нарийн ширийнийг гүнзгий сайн ойлгож байгаа нь харагдаад байгаа юм. Тийм болохоор эх, эцэг бүр сайтар болгоомжлохгүй бол сайн явбал их сайн, буруу явбал бүр маш хурдан нөгөө тийшээ явчихаж болмоор харагдаад байна. Сүүлийн үеийн бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийн чанар их муудсан. Зөвхөн мэдлэг талаасаа ч биш. Дэндүү энгийн жишээ хэлье. Намайг багш байхад сургуулийн захирлууд “над шиг хичээл заа” гээд нээлттэй хичээл хийж биднийг чиглүүлдэг байлаа. Намайг Аргалантын дунд сургуульд очиход Дашзэвэг агсан захирал хийж байсан. Биднийг суулгаж байгаад математикийн хичээлийг ангайтал сайхан заадаг байлаа. Намнансүрэн захирал бас тэгдэг байсан. Захирал хүн залуу багш нарыг сайн чиглүүлдэг байх ёстой. Сүүлийн үед багш нар бол бараг л цаг л нөхцөөж байна шүү дээ. Хурдхан хонх дуугараасай гээд сууж байдаг багш нар бас байна. Тэтгэвэртээ гарчихсаныхаа дараа хотод хэд хэдэн сургуульд багшилж үзсэн.
Ядаж л ахмад хүнийг хүндэтгэдэг, хүнтэй зөв харьцдаг хүн болгохын төлөө хариуцаж байгаа сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
З.Намнансүрэн:
-Тийм багш нар бий. Хөдөөгийн нэг сургуулийн багш шавь нартаа “хүүхдүүд минь физикийн хичээлээр л битгий шалгалт өгөөрэй, багшийнхаа нэр хүндийг тэгж л унагаав” гэж захиж байхыг харсан.
Э.Ганбүргэд:
-Хүүхдэд гар хүрнэ гэхээр учиргүй айхтар зодож цохих, гэмтээж бэртээх гэдэг талаас нь бодохгүй байна. Үнэхээр сахилгагүй, бүр болж өгдөггүй хүүхдүүд байдаг. Тэднийг бол тоншоод авахаас аргагүй байдалд хүрнэ. Намнансүрэн багшийн хэлсэнчлэн өөрөө өндөр мэдлэгтэй, шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн багш хүнийг хүүхдүүд элэг бариад байх нь ховор байдаг даа.
-Хөдөлмөрийн хичээлээр хүүхдийн олж авдаг гол мэдлэг, энэ хичээлийн ач холбогдол нь юу байдаг юм бэ?
Сүүлийн үед багш нар бол бараг л цаг л нөхцөөж байна шүү дээ. Хурдхан хонх дуугараасай гээд сууж байдаг багш нар бас байна.
Э.Ганбүргэд:
-Хөдөлмөрийн хичээлд сайн хүүхэд их бүтээлч сэтгэлгээтэй болдог.
ХҮҮХДЭД ХАЙРТАЙ БАГШИЙН ШАВЬ САЙН ХҮН БОЛДОГ
-Ярилцлагынхаа төгсгөлд залуу багш нарт хандаж юу гэж хэлэх вэ?
З.Намнансүрэн:
-Нэн түрүүнд хүүхдэд хайртай байх хэрэгтэй. Энэ нь гүйж очоод үнсээд бай гэсэн үг биш. Хоёрдугаарт, мэргэжлээ мэддэг байх ёстой. Гуравт, мэдсэн мэргэжлээ хүүхдэд өгнө гэдэг шал өөр. Заах арга сайтай байх талаар ярьж байна. Ийм гурван зүйл бүрдэж байж багш болдог. Энэ гурвыг сайн бүрдүүлж чадвал залуу багш нар сайн багш болж чадна. Сургуулиа сайн төгсөөгүй байж болно. Гэхдээ ном гэж сайхан зүйл байна. Ном уншиж, сурч, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг байх хэрэгтэй.
Э.Ганбүргэд:
-Хүүхдэд хайртай багшийн шавь сайн хүн болдог. Хайраас хайр төрдөг гэж утга нь энэ.
Ш.Бямбажав:
-Багш болохын төлөө л багшийн сургуулийг сонгоорой гэж хэлмээр байна. Түүнээс дипломын төлөө бол энэ сургуульд ороод хэрэггүй. Төрөөс бас багшийн мэргэжилд дуртай хүмүүсийг олох арга л хайх хэрэгтэй. Ийм төрийн бодлого хэрэгтэй.
-Бидний урилгыг хүлээн авч, манай студид хүрэлцэн ирж ярилцлага өгсөн та бүхэндээ баярлалаа. Урт удаан, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе.