Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт үймээн болж байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус дүүргийн МАН-ын даргын сонгуульт ажилтай Э.Бат-Амгаланг батламжилснаа албан ёсоор мэдээлсэн.
Гэвч тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Х.Пүрэвдаваа болон дүүргийн ИТХ-ын АН-ын гишүүд “Энэ бол хууль бус үйл ажиллагаа” хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүдийн 19 нь МАН, 22 нь АН-аас сонгогдож олонх болсон. Хуулийн дагуу ИТХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засаг даргад Х.Пүрэвдавааг улираан сонгохоор нэр дэвшүүлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболдод албан ёсоор ирүүлсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж, батламжлах хуулийн хугацааг өнгөрөөсөн аж.
Гэтэл шинэ дарга Э.Бат-Амгалан ажлаа хүлээн авахаар очиход Засаг дарга Х.Пүрэвдаваа дүүргийн эрхийг хүчээр авах гэсэн хууль бус ажиллагаатай тэмцэхээр шийджээ.
“Гэтэл дүүргийн ЗДТГ-ын байранд хүчний байгууллагынхныг олноор нь нэвтрүүлж, Засаг даргын албан өрөөний дээврээс юмаар цохиж нүдээд байна. Дээврээс цөмлөж орох гэж байгаа бололтой. Засаг даргын тамгын газарт иргэд цугларч, сонгох эрхэд нь халдаж байгааг эсэргүүцэн жагсаж байна” гэж тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.