Өндөр гэгээн Г.Занабазарын Соёмбо үсэг гийсний 330 жилийн ой тохиож байна.
ШУА-ийн Философийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Соёмбо судлал: оюун сэтгэлгээ, бичиг соёл” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
Маргааш 09.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хурал эхэлнэ. Соёмбо үсэг нь Монголчуудын бичиг үсэг, үндэсний соёл, сэтгэлгээний онцгой чухал өв юм. Түүний хамт соёмбо үсгээс гаралтай Соёмбо титэмийг монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон шүтсээр ирсэн.
Соёмбо судлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн судлаач, эрдэмтдийн эрдэм судлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний хурал ач холбогдолтой. Мөн “Соёмбо”-ын утга учир, бэлгэдлийг олон нийтэд таниулах, төрийн бэлгэдлээ хүндлэн дээдлэх уриалга болно гэж ШУА-аас мэдээлэв.