gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Оюунтуяа: Хүнд 360 гаруй сайн зан чанар байдаг. Тэдгээрийг маш энгийн таван аргаар хөгжүүлж болно

А.Наранцацрал
Хүчирхийллийг үл тэвчье
2020-09-28
2383
Twitter logo
А.Наранцацрал
2383
Twitter logo
Хүчирхийллийг үл тэвчье
2020-09-28
С.Оюунтуяа: Хүнд 360 гаруй сайн зан чанар байдаг. Тэдгээрийг маш энгийн таван аргаар хөгжүүлж болно Канадын олон улсын зан чанарын холбооны мастер сургагч багш С.Оюунтуяа

Эцэг эхчүүд бид хүүхдэдээ заасан, хянасан, шүүмжилсэн, шоглосон, үл тоосон зэрэг харилцаа давамгайлаад ирвэл  тархинд нь сөрөг бодол, мэдрэмж бий болж хэлэх үг, үйлдэл нь дагаад сөрөг болох хандлагатай байдаг. 

Тиймээс эцэг эх, багш нар бид харилцааны өнгө аясаа анзаарч хүүхдийг сонссон, дэмжсэн, санал болгосон, урам өгсөн, хүндэтгэсэн, чиглүүлсэн харилцаатай байхыг дадал болгох хэрэгтэй гэдгийг Канадын олон улсын зан чанарын холбооны мастер сургагч багш С.Оюунтуяа ярьсан юм.  

Хүүхдэд "Чи ямар залхуу юм бэ" гэж хэлэхийн оронд "Миний хүү, охин хичээгээрэй, шаргуу байгаарай" гэж хэлдэг байх, "Битгий амин хувиа хичээгээд байгаарай" гэхийн оронд "Найзууддаа нөхөрсөг байж, тэдэндээ туслаарай" гэж хэлж байхыг зөвлөсөн юм. 

Мөн хүүхдээ магтах, зэмлэхдээ ч үргэлж зөв, эерэг үг сонгож хэлж байх хэрэгтэйг сануулсан юм.  

Та амнаасаа гарч байдаг үгнүүдээ анзаар. Та хүнийг дэмжсэн, урамшуулсан, чиглүүлсэн үгс хэлж байна уу эсвэл шүүмжилсэн, зааж тушаасан үгс хэлдэг үү. 

-Сайн муу зан чанар, зөв буруу үйлдлийн тухай ойлголт хүн болгонд өөр байдаг болов уу. Жишээ нь, зарим хүмүүс тухайн нөхцөл байдалд худлаа хэлж аргалсныгаа сэргэлэн зан гаргалаа гэж боддог байж болно. Тэгэхээр сайн, муу зан чанар гэж юу болох талаар ярилцлагаа эхэлье.
-Миний хийж байгаа үйлдэл надад болон харилцаж байгаа хүнд маань эергээр нөлөөлж чадаж байвал энэ нь сайн зан чанараа хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Хүн тухайн агшинд л болж байвал гээд худлаа яриад өөрийгөө аргалах тохиолдол бий. Тухайн үед аргалаад өнгөрч байгаа ч өөрийгөө хуурч байгаа буруу үйл.  Тэгэхээр миний хийж буй үйлдэл аль аль талдаа эерэг үр дүн өгч байвал сайн үйл, тэгэж чадахгүй бол буруу юм уу муу үйл болдог байх нь.

Хүүхдэд багаас нь сайн зан чанарынх нь үр үндсийг тордож ургуулж өгснөөр хүүхэд аливаа асуудал бэрхшээлд яаж хандвал зөв байх вэ гэдгийг мэддэг болдог.

-Сайн зан чанарыг хөгжүүлэх гэдгийг бодит жишээн дээр тайлбарлаач гэвэл та юу гэх вэ?
-Би 2008 онд  Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуульд англи хэлний багшаар ажилладаг байлаа. Манай сургуулийнхан хүний ёс суртахууны чадвар буюу сайн зан чанарын хөгжлийг хэрхэн дэмжих талаар Канадын олон улсын зан чанарын холбооны мастер сургагч багш Дорри Ханкокоос сургалт авсан юм. Түүнээс хойш тасралтгүй суралцсаар бидний арван багш олон улсад сургалт явуулах эрхтэй болсон юм.

 Хүн өөрчлөгдье, хөгжье гэвэл дотроосоо, зан чанараасаа өөрчлөгдөх хэрэгтэй

Би өөрийнхөө олон зан чанарыг өөрчилсөн. Тухайн үед Улаанбаатар хотод нүүгээд ороод ирсэн, шинэ ажилтай болчихсон, сургуульд багшилдаг, том хүү маань долоодугаар ангид, охин маань гурван настай, нөхөр маань хөдөө улирлын чанартай ажил хийдэг байсан. Амьдрал маань маш их ачаалалтай байсан учраас их бухимдалтай болчихсон байлаа. 

Яг тийм үедээ азаар би сургалтад суугаад энэ бүхнийг эергээр давж болох юм байна, энэ асуудал бэрхшээл надад шаардлагатай байгаа сайн зан чанаруудыг минь хөгжүүлж өгөх юм байна гэдгийг ойлгосон. Жишээ нь, хувийн зохион байгуулалттай байх, бусдаас дэмжлэг авдаг нээлттэй, хамтач зан зэргээ нэн тэргүүнд хөгжүүлэхээр шийдсэн юм. Хувийн зохион байгуулалттай зан чанараа улам сайжруулахын тулд юу хийх вэ гэдгээ өөрөө бодож боловсруулж, өөрийн нөхцөл боломжиндоо тохирсон үйлдлүүдийг сонгосон. Гэр бүлийн ажлаа өвөл, зун, хавар, намраар нь ангилж дэвтэрт бичиж төлөвлөж, гэр бүлийн гишүүдэд даатгаж болох ажлуудыг олж харлаа. Сургуулийн ажлаа улирал бүрийн онцлогуудаа тусгаад, 1-4 дүгээр улирлаар нь төлөвлөөд, давтан давтан хийснээр маш богино хугацаанд үр дүн үзсэн. Эндээс маш их урам авч дараа дараагийн зан чанарын хөгжлүүддээ анхаарч цаашлаад хүүхдүүд, шавь нартаа зан чанарын хөгжилд нь тусалж чиглүүлж эхэлсэн дээ.

-Жишээ нь, гэр бүлийн ямар гишүүнд ямар ажил даатгасан бэ?
-Өмнө нь би бүгдийг нь өөрөө хийх гээд гүйдэг байсан. Хүүдээ дүүгээ авах, тоос соруулах, ойр зуурын хүнс цуглуулах гээд л  ажлыг даатгаж болох байтал ийм боломж бололцоог олж харахгүй, тэрэндээ маш их зүдэрсэн байлаа. Аравдугаар сард нөхөр маань ажлаа дуусгаад хотод ирэхэд нөхөртөө зарим ажлаа даатгахад дуртай хүлээж авсан.

Үүний цаана хувийн зохион байгуулалттай байх, аливаа зүйлд тэнцвэртэй байх зан чанаруудаа би сайн хөгжүүлээгүй, надаас болоод байна гэдгийг олж хараагүй, алдаа болгоныг гаднаас хайж байсан юм билээ. Өөрөө өөрөөсөө хайж, алдаагаа олж харснаар надад зан чанарын өөрчлөлтүүд гарсан. Тэндээс л урам зориг авсан даа. Хүн өөрчлөгдье, хөгжье гэвэл дотроосоо юм байна. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон юм.

Надад дутагдалтай байгаа зан чанараа мэдэхээрээ гарц гаргалгаагаа хайгаад үйлдэл хийгээд ирэхэд зан чанарууд нь хөгжинө.

-Тэгэхээр хүний зан чанар өөрчлөгддөг гэсэн үг үү?
-Өөрчлөгдөх бүрэн боломжтой. Ялангуяа бага наснаас нь зөв чиглүүлж, үлгэрлэж чадвал бүр амархан.

Хүүхдийн туйлын хүсэл нь аав ээжийгээ баярлуулах байдаг.

-Тэгвэл хүүхдүүдийн зан чанарыг яаж эергээр өөрчлөх вэ?
-
Өмнө нь би “Энэ хүүхэд ийм ааштай шдээ” гэж хэлээд өнгөрөөдөг байлаа. Гэтэл одоо бол үгүй. Хүүхэд ааш гаргаад байгаагийн  шалтгааныг хайдаг. Мөн уурласан үед нь бид өөрсдөө биеэ барьж аль болох тайван байж, хүүхдэдээ эерэг зөв үг хэлж тайвшруулах боломж хайх хэрэгтэй. Мөн тайвширсан үед нь "Миний хүү/охин  тайван болж чадсан байна шдээ" гэж баярласан өнгө аястай хэлж урам өгдөг юм.

Хүүхдийн туйлын хүсэл нь аав ээжийгээ баярлуулах байдаг.  Бас эелдэг, хүндэтгэлтэй, боловсон зэрэг зан чанаруудын ойлголтыг бага багаар өгөөд байхад тэр зан засагдана. Үзэж байгаа киноны дүр, уншиж өгч байгаа номын баатруудын зан чанар дээр нь ярилцаж бас ойлгуулдаг. "Энэ ааштай хүүхэд" гэж давтаж хэлээд, итгэл үнэмшил болгоод үлдээчихвэл харин насаараа ааштай буюу амьдралаас авах аз жаргал нь хомс болоод явчихдаг.

Бага наснаас нь сайн зан чанаруудыг суулгаад өгчихвөл хүчирхийллийг уг үндсээр нь үгүй хийж болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд судалгааны ажлуудаа эхлүүлсэн гэдэг.

-Зан чанарыг хөгжүүлэх ямар аргууд байж болох вэ?
-Канадын зан чанарын холбоог үндэслэсэн гэр бүлийн гурван гишүүн байдаг. Эдгээр хүмүүс гэр бүлд гараад байгаа хүчирхийллийг сонсох тоолондоо өөрчилж болох арга зам хайдаг байж. Тэгээд бага наснаас нь сайн зан чанаруудыг суулгаад өгчихвөл хүчирхийллийг уг үндсээр нь үгүй хийж болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд судалгааны ажлуудаа эхлүүлсэн гэдэг. Судалгааны явцдаа тэд 360 гаруй сайн зан чанарыг олж тодорхойлж тэдгээрийг хөгжүүлэхэд чиглэсэн маш энгийн таван арга зам боловсруулсан байна. Хамгийн эхнийх нь ярих гэдэг хүчээ маш эергээр, зөвөөр хэрэглэх ёстой юм байна.

Нэгдүгээрт, сайн зан чанарыг нэрлэж ярьж байх.

Хүнд харилцааны дөрвөн хүч байна: ярих, харах, сонсох, хийж хэрэгжүүлэх. Энэ дөрвөн хүчээ эцэг эхчүүд, хүүхэд хүмүүжүүлж байгаа хүмүүс, багш нар эергээр, ид шидийн юм шиг хэрэглэж сурах хэрэгтэй.

Та амнаасаа гарч байдаг үгнүүдээ анзаар. Та хүнийг дэмжсэн, урамшуулсан, чиглүүлсэн үгс хэлж байна уу эсвэл шүүмжилсэн, зааж тушаасан үгс хэлдэг байна уу. “Чи ямар залхуу юм бэ?” гэж хэлж байна уу эсвэл “Миний хүү хичээгээрэй, ажилсаг байгаарай” гэдэг үг гарч байна уу гэдгийг анзаар гэсэн үг.

Зөв үйлдэл хийсэн хүүхдийн үйлдлийг хэлээд, тухайн үйлдэл нь ямар зан чанарыг нь тодотгож харуулж байгааг  хэлж өгөх хэрэгтэй. “Миний хүү орж ирээд хувцсаа солиод эвхээд тавьчихсан нямбай, эмх цэгцтэй хүүхэд шүү” гэж хэлэх жишээтэй. Үүнийг сайн зан чанараар нь сайшаах гэж хэлдэг. Мөн сайшаалыг хэмжээ тунг нь тааруулж оновчтой хэрэглэж байх нь зөв.

Ааштай, ууртай үед нь эелдэг, хүндэтгэлтэй, боловсон байх зан чанаруудын ойлголтыг хүүхдэд өгөөд байвал аяндаа засагдана.

-Бид хүүхдүүдээ магтахдаа “сайн” эсвэл “мундаг” гэдэг ерөнхий үг ашиглаад байдаг?
-Тийм. Гэтэл тэр магтаал буруудахаараа хор уршигтай. Хүүхдийг мундаг гээд магтаад байхаар бүхий л зүйлд өөрийгөө мундаг болчихлоо гэсэн хэвшмэл хандлагатай болоод ханачихдаг. Чи яг юундаа мундаг байгаа вэ гэдэг сайн байгаа зүйлийг нь ялгаж салгаж хэлэх нь чухал юм. Учир нь хүүхдэд цаашид дахиад хөгжүүлэх, сайжруулах зан чанар зөндөө байгаа. Ингэж зөв урам зориг өгч, дандаа зан чанарын нэршлүүдийг оруулж өгч байгаарай.

Хоёрдугаарт, хүүхдийг ямар нэг алдаанаас сэргийлэхийн тулд өмнө нь зөв удирдан чиглүүлж байгаарай. Жишээ нь, бид “Унав аа, ойчив оо” гэж хэлсээр байгаад унагаачихдаг. Гэтэл үгүй юм байна. “Бид зөөлхөн, аядуухан яваарай” гэж хэлэх нь зүйтэй. Зөв үг хэлснээр тархинд зөв бодол, мэдрэмж бий болж, дагаад үйлдэл зөв болж гардаг. Тиймээс хүүхэд зөв зүйл хийх эсэх нь бидний үгнээс шалтгаалаад байна. 

Охин маань том болчихсон, сурлагатай, эмх цэгцтэй, хариуцлагатай хүүхэд. Гэхдээ охиноо илүү нөхөрсөг, бусадтай юмаа хувцаалцдаг зан чанартай байгаасай гэж хүсдэг учраас өглөө хичээлдээ гарахад нь “Миний охин найзтайгаа нөхөрсөг байгаарай, чадах зүйлээрээ бусдад туслаарай” гэсэн чиглүүлэг өгдөг. Түүний оронд “Чи аминч” байна гээд хэлчихвэл бодол сөрөг болоод өөрийгөө хамгаалах байдалд ороод, дагаад хүүхдийн үйлдэл буруу болно. 

Бид ямар үг сонсоно, бодол тэгэж ажиллана. Бодлоос мэдрэмж, мэдрэмжээс хариу үг, үйлдэл гарч ирдэг. Энэ бодлын тойргийг ойлгочихвол үгээ бодож хэлдэг болчихдог.

-Та 360 гаруй сайн зан чанар байдаг гэлээ. 360 гэхээр магадгүй хүмүүсийн санаанд багтахгүй байх. Үүнийг сонссон хүмүүст “Надад сайн зан чанар хэчнээн байгаа вэ?”  гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм байна. Гэтэл тоолоод үзэхэд 10 ч хүрэхгүй байвал яах вэ?
-10 хүрэхгүй байна гэж байхгүй. Бид сайн ялгаж салгаж нэрлэж чадахгүй байгаатай холбоотой. Мөн их олон зан чанар юм шиг боловч нэгийг нь өөртөө дадуулж хэвшүүлсэн байхад дагаад ойролцоо зан чанарууд нь давхар хөгжиж байдаг нь их урамтай. Жишээ нь, би хувийн зохион байгуулалттай зан чанараа хөгжүүлж байхад дагаад хариуцлагатай, асуудалд бодитоор ханддаг, хичээнгүй, хамтач, эв дүйтэй, уян хатан гэх зэрэг зан чанарууд дагаж хөгжиж намайг гэрэлтүүлж, гялалзуулж байх жишээтэй.

ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ БОЛ ТЭДНИЙ АЛДАА НЬ

Харин том хүүхдэд “Чамд ямар зан чанар хэрэг болох байсан бол” гэх байдлаар өөрөөр нь бодуулж, сэтгүүлэх арга замаар ойлгуулах хэрэгтэй.

-Томчууд хүүхдийг алдаа гаргахад шууд л зэмлэдэг. Гэтэл хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч ялгаагүй ямар нэгэн алдаа хийж л байдаг. Хүүхэд нь  алдаа гаргасан үед яах вэ?
-
Өмнө нь хүүхэд маань алдаа гаргасан бол би загнаж зэмлэдэг байсан. “Хэлээд байхад чи тэнэг юм уу?” гэх мэт үг сонгон, сэтгэл хөдлөлөө барихгүй, уурссан, ундууцсан өнгө аястай ярьдаг байсан. Гэтэл хүүхдийг хөгжүүлэх хамгийн том боломж бол алдаа нь. Тэр алдаа нь миний хүүхдийг улам сайжруулж, хөгжүүлэх юм байна гээд ойлгочихвол бид хүүхдийнхээ алдаанд хайртай болчихдог бас ажигладаг анзаардаг болдог. 

Хүн алдаагаа ингээд ойлгочихвол намайг яаж сориод байна, аль зан чанараа хөгжүүлэх ёстой вэ гэдгээ хүн эрж хайдаг. Жишээ нь, хүүхэд тоглоомоо харамлаад эхэлбэл бид энэ алдааг нь зэмлэж “Яасан харамч юм чи” гэхээсээ илүүтэй “Миний хүү хуваалцаарай, хамт тоглоорой, манай хүү/охин нөхөрсөг  шүү” гээд хэлэхэд л хүүхэд шууд үйлдэл нь эерэг болоод, дургүй байгаа ч гэсэн тоглоомоо өгч эхэлдэг. Ийм байдлаар бид үйлдэл дээр нь сайн зан чанараар нь сайшаах, үйлдлийн өмнө алдаанаас сэргийлэх, хэрвээ алдаа гаргавал ийм зан чанар хэрэгтэй байж дээ гэдгийг бага насны хүүхдэд хэлж байх хэрэгтэй. Харин том хүүхдэд “Чамд ямар зан чанар хэрэг болох байсан бол” гэх байдлаар өөрөөр нь бодуулж, сэтгүүлэх арга замаар ойлгуулах хэрэгтэй.

Хүүхдийг яриулахын тулд “Юу, яаж” гэсэн үг орсон, өөрөөр нь бодуулах асуултуудыг зөв тавьж байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд шууд хариулалгүй бодож, үйлдэл хайж эхэлдэг. 

Гуравдугаарт, харах хүч буюу хэн нэгний алдааны цаана энэ хүний ямар зан чанарыг хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг анзаарч түүнд нь тусалж, чиглүүлж сурах юм.

Дөрөвдүгээрт, сонсох хүч буюу хүүхэд тавгүй байгаа нь үйлдлээрээ ажиглагддаг. Тэрийг анзаараад асуух асуулт хүртэл ойлгомжтой байх ёстой. Нээлттэй, дотрыг нь уудалж гаргах асуултыг тавьж байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд ярихгүй байгаа бол “Миний хүү яримааргүй байгаа бол  ээж нь түр хүлээж байя. Хэзээ ч ярьж хуваалцахад ээж нь бэлэн гэдгээ үг, үйлдрээрээ ойлгуулж байгаарай.

Энэ арга зүйг ялангуяа ээж хүн маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Ээжийн чиглүүлэг удирдлагаар хүүхдийн хүмүүжил явагдаж байдаг. Сургуульд багш нар илүү мэдлэг олгох тал руугаа анхаардаг. Гэтэл хүүхдийн хүмүүжил, сайн сайхан зан чанаруудыг гэр бүлд суулгаж өгдөг. Ээжүүд хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаанаа байнга сайжруулж судалдаг, уншдаг, эрэл хайгуул хийдэг байх хэрэгтэй байна.

-Хүүхэдтэйгээ ярилцах ёстойг эцэг эхчүүд мэддэг ч яаж нээж ярилцах арга эвээ олоогүй байдаг. Тэдэнд зөвлөгөө өгөхгүй юу?
-Яг тийм. Монголчууд ер нь их дотогшоо хүмүүс. Надад ч бас тохиолдож байсан. Гэтэл тэр хуучин дадал хэвшлийг өөрчилнө гэдэг дахиад л сорилт байдаг. Үүнийг өөрчлөхөд туслах маш хөөрхөн энгийн аргууд бий. Жишээ нь, зан чанарын картууд байдаг. Тэр карт ээж аавд ч, хүүхдэд ч нээлттэй ярилцахад сургадаг. 

Бид зан чанарын сургалтад хамрагдаж байхдаа уулзах болгондоо картаа сугалж, тухайн зан чанараа уншаад, өнгөрсөн хугацаанд яаж бусдыг сайн сайхан зан чанараар нь магтаж сайшаав гэх мэтээр ярилцдаг байсан. Карттай ажиллах тодорхой арга зүй бий. 

Ингээд картаар ярилцаж байх явцад бидний үгсийн сан зан чанарын нэршлээр баяжиж, тогтоож, хүнийг  зан чанараар нь урамшуулж, сайшаадаг болдог. Мөн бусадтай нээлттэй ярилцах, асуулт асуух боломжуудыг олгож эхэлсэн. Тэгэхээр үүнийг хийж, туршиж үзэж байж л суралцана.

Би хүүхдийнхээ сэтгэлд мартахааргүй юм үлдээчих вий гэж байнга боддог байх хэрэгтэй. 

Жишээ нь “Хичээл чинь ямар байсан бэ?” гэж асуухад хүүхэд “Гоё, муухай” гэж хариулаад дуусна. Түүний оронд “Хичээл дээр юу нь гоё байсан бэ, юу нь хэцүү байсан бэ” гээд яривал хүүхэд тэр зургаан цагийн хичээлээ ерөнхийд нь ухраагаад бодох нь байна. Тэр тэр нь таалагдсан, тэр нь хэцүү байсан гэх мэт. Ингээд бодоод, асуултад хариулах хугацааг хүртэл олгож байх хэрэгтэй. Ярихад нь огт шүүмжлэхгүйгээр, дэмжиж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд яриулах урам зориг өгөөд байвал яриад л байна.

Картуудынхаа нэг хэсгийг гэртээ нүдэнд ойр, нэг хэсгийг машиндаа тавьчихвал зүгээр. Түгжрэл дотор ярилцдаг. Сүүлдээ дадаад ирэхээр картны шаардлага байхгүй болдог. 

-Хүүхдийн алдаа болгоныг нь шүүмжлээд байхаар хүүхэд дотогшоо болдог, дээрээс нь алдаагаа нуудаг, ямар нэг асуудал гарахаар эцэг эхдээ хэлэхээ больчихдог шүү дээ. Хүүхдээ алдахад нь хэрхэн зөв харилцах вэ?
-Алдаа гаргасан үед ерөөсөө загнаж шүүмжилж болохгүй. Би ч адилхан анхныхаа хүүхэд дээр загнадаг шүүмжилдэг л ээж байлаа. Харин гурав дахь хүүхэд дээрээ боломж өгдөг болсон. Хүн алдаж болно, гэхдээ давтаж болохгүйг ойлгуулахыг хичээдэг. Дараагийн удаа яавал ийм алдаа хийхгүй байж болох талаар ярилцах нь илүү тустай байдаг.

Алдааг нь байнга шүүмжлээд загнаад байх нь битгий хэл ганц хоёрхон удаа аашилж зэмлэхэд л хүүхдийн сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Эцэг эхчүүд маш анхааралтай байх ёстой. 

-Хүүхэд сэтгэлд нь үлдсэн шархыг насан туршдаа мартдаггүй байх?
-Их том гэмтэл авдаг. Дандаа загнаад байдаггүй хэрнээ нэг удаа чанга айхавтар цочроочиход тэр нь хүүхдэд хэзээ ч мартахгүй хар толбо  болоод үлддэг. Ганц удаагийн тийм үйлдлээр аав, ээж намайг байнга загнах юм байна гэсэн бодолтой болж нөгөө нуух, хаах зүйл бий боддог. Тэр нь хүүхдийн цаашдын амьдрал, амжилтад нөлөөлсөн байдаг. Би хүүхдийнхээ сэтгэлд мартахааргүй юм үлдээчих вий гэж байнга боддог байх хэрэгтэй. 

Хэрвээ сэтгэл хөдлөлөө дийлэхгүй, үнэхээр уураа барьж чадалгүй хүүхдэдээ таагүй хандсан бол даруйхан засах хэрэгтэй. Дараа нь заавал уучлалт гуйх хэрэгтэй. 

Хэрвээ магадгүй сэтгэл хөдлөлөө дийлэхгүй, үнэхээр уураа барьж чадалгүй хүүхдэдээ таагүй хандсан бол даруйхан засах хэрэгтэй. Дараа нь заавал уучлалт гуйх хэрэгтэй. “Уучлаарай, аав нь, ээж нь үнэхээр уураа барьж дийлэлгүй ингэчихлээ. Би чамд хайртай болохоороо өөрөө би зовоод байна, шаналаад байна. Ээж, аавыгаа уучилж байна уу?” гээд үнсэх хэрэгтэй.

Жишээ нь, манай бага хүү дотогшоо, шинэ орчинд дасахдаа удаан хүүхэд. Тиймээс анх цэцэрлэгт ороход нь ангийн  багшид нь манай хүүхдэд нээлттэй болоход нь туслаарай гэж хэлж хамтарч ажилласан нь их үр дүнтэй байсан.

Эндээс харахад зан чанарыг төлөвшүүлнэ гэдэг бол тасралтгүй чиглүүлэг, үлгэрлэл байдаг гэдгийг ойлгохоор байгаа биз. Нэг хоёр удаа хэлсэн, бүтэхгүй юм билээ гээд орхиж болохгүй.

Одоо бага хүү минь долоон настай хоёрдугаар анги. Өглөөхөн хүү маань тагтай саванд ааруул, үрэл хийгээд аваад явсан. Багаасаа тэр дадал нь тогтчихсон. Яагаад гэвэл эхэндээ цэцэрлэгт явахдаа дургүйлхээд байхаар нь хоёулаа модноос чихэр гуйя гээд бөөн баяр хөөр болгоод аваад гардаг байлаа.  Би ааруул, аньс, чацарганатай үрэл халааслаад гарна. Тэгээд замдаа модноос чихэр гуйна. Эхлээд хүү маань “Мод оо, мод оо надад чихэр өгөөч” гээд гуйхаар мод мэдээж өгөхгүй. Тэгээд би сэмээрхэн халааснаасаа чихрээ аваад модноос гуйгаад алгаа дэлгэхэд надад чихэр байж байдаг. Хүү маань хараад баярлаад л ганц нэгээр нь амандаа хийсээр таатай нь аргагүй цэцэрлэгтээ явдаг байж билээ. Гэтэл том хүү дээрээ би “Хурдлаач ээ, хоцорлоо шүү” гээд яарч сандраад л явж байсан хүн шүү дээ. Дараагийн охин, хүү хоёр дээрээ зан чанарыг хөгжүүлэх аргуудаас суралцсан байсан болохоор илүү эв дүйтэй ээж болсон доо.

Хүү маань ноднин нэгдүгээр ангид орлоо. Тоглоомондоо маш эмх цэгцтэй ханддаг хэрнээ цүнх номондоо тэгэж хандахгүй байлаа. Тэгээд би алдааг нь хараад эхний өдрүүдэд дандаа өөрт нь харуулж байгаад “Миний хүү харж байгаарай. Ном нь энэ хэсэгтээ, дэвтэр нь энэ хэсэгтээ, усны сав, үзэгний саваа энд хийе. Хараарай. Одоо ёстой гоё эмх цэгцтэй болчихлоо, тийм ээ?” гээд харуулж, үлгэрлэж байсан. “Аятайхан хий л дээ” гэхээр тэр хүүхэд мэдэхгүй шүү дээ.

Тэгэхээр шинэ зүйлд дандаа чиглүүлж үлгэрлэж байх хэрэгтэй. Хичээлээ тараад ирэхэд хүүхэд дахиад эмх цэгцгүй хийсэн байна. Тэгэхэд “Миний хүү, хоёулаа нөгөө эмх цэгцтэй зангаа яалаа” гэж сануулаад л дахиад л ном дэвтрийг нь байр байранд нь хийж харуулна. Ингээд хэсэг хугацаа өнгөрч байтал нэг өдөр аавтайгаа хичээлээсээ орж ирэхдээ л  “Ээж ээ, нүдээ аньж байгаарай” гээд л бөөн дуу шуу орж ирснээ “Цийн цийн” гээд сайхан эмх цэгцтэй цүнхээ харуулсан юм. Эндээс харахад зан чанарыг төлөвшүүлнэ гэдэг бол тасралтгүй чиглүүлэг, үлгэрлэл байдаг гэдгийг ойлгохоор байгаа биз. Нэг хоёр удаа хэлсэн, бүтэхгүй юм билээ гээд орхиж болохгүй. Чаддаг болтол нь үлгэрлээд, чиглүүлээд, урамшуулах хэрэгтэй. Чаддаг болохоор нь “Миний хүү чадсан байна шүү. Ийм  л хичээнгүй хүү шүү” гэж хэлэх хэрэгтэй.

Хүний тархи урмаар ажилладаг тогтолцоотой учраас зөв урам өгөх хэрэгтэй.

Бас дөнгөж бичиж сурч байгаа хүүхдийн хамгийн болохгүй муухайг нь олж хараад л “Ямар муухай бичдэг юм бэ” гэдэг байсан бол “Хөөх энэ үсэг нь яг номхон зогссон цэрэг шиг байна шдээ. Бүгд л яг энэ үсэг шиг болбол тийм ээ” гэж хэлэхэд тэрэн шигээ бичих гээд хичээдэг. Бид хүүхдээ зэмлэхдээ хүртэл үг нь маш зөв байх хэрэгтэй. 

-Хүүхдийг үгэндээ оруулах гэж шаардах нь хэр зөв бэ?
-Хэтэрвэл бас дэмий. Дуулгавартай байна гэдэг нэг талаар сайн боловч хэтрэхээрээ буруудна. Жишээ нь, өөрөөс нь 2-3 насаар ах, эгч хүүхэд буруу юм хийлгэх гээд байвал хэт дуулгавартай хүүхэд үгэнд нь орж таарна. Бид хүүхдээ хүссэнээрээ байлгах гээд эвдэж байдаг. Зарим үед хүүхэд “Үгүй, би тэгмээргүй байна” гэж хэлбэл “За тэгвэл би тэвчээртэй хүлээж байя” гэж хэлээд хүлээж болно. Ингэснээр тэвчээрийн ойлголтыг өгч байдаг.

-Б.Ринчен гуай 8 настай балчрыг ч "Та” хэмээн хүндэтгэн хуучилдаг байжээ. Учрыг асуухад Хүүхэд багачуудаа бид хэдий чинээ хүндэлнэ, хөгшид буурлуудаа тэд төдий чинээ хүндлэх бус уу? хэмээн хариулсан тухай ярьдаг. Гэтэл бид хүүхдүүдээ хүндэлдэг бил үү? Өөрсдийг нь хүндэлснээр хүндлэл гэдэг ойлголтыг өгөх ёстой мэт...
-Хүүхдэд хүндлэл үзүүлэхгүй бол хүндлэл гэдэг ойлголтыг олж авч чадахгүй. Хүүхдүүдээ хүндэлж байж эргээд тэднээс хүндлэл хүлээнэ. Бусдыг сонсдог, саад болчих вий гэж боддог, хүндэлдэг хүн бий болгох гэж л байгаа бол биеэрээ л үлгэрлэх хэрэгтэй. Намайг завгүй байхад хажууд зэрэгцээд ярих гээд байвал “Тэвчээртэй хүлээгээрэй, ээж нь утсаар ярьж байна” гэж хэлэх хэрэгтэй. Гэтэл “Байж бай, хүн утсаар ярьж байхад” гэж хэлбэл эргээд миний хүүхэд хэн нэгэнтэй тэгж л харьцана.

-Уучлалт гуйхын оронд талархаж сур гэж бас бичсэн байсныг уншсан юм байна.
-”Уучлаарай, би хоцорчихлоо” гэхийн оронд “Хүлээж байсанд баярлалаа” гэж талархаж болно. Миний хэлж байгаа эерэг үг танд шууд нөлөөлнө. Зөв үг хэлбэл мэдрэмж нь эерэг болно. 

Харин муудалцаад санал зөрөлдсөнөө харуулсан шигээ дараа нь эвлэрч байгаагаа бас харагдуулах хэрэгтэй. Бид нүдэн дээр нь муудаад, далд сайндчихсан байдаг. Тэгэхээр хүүхэд ойлгодоггүй.

-Хүн уурласан бол уураа шууд гаргаад тайвширчих гэж хэлдэг. Гэтэл энэ нь эргэн тойрны болон ойр дотны хүмүүсээ гомдоох сөрөг талтай гэж хараад байна?
-Тийм. Хүүхэд эцэг эхийнхээ ууртай зан чанар, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдлыг хоёр нас хүртлээ ямар ч  шүүлтүүргүй дуурайж суралцаж байдгийг судлаачид баталсан байдаг. Болохгүй юм шүү гэж бодохгүйгээр шууд л хуулбарладаг. 

Иймээс миний энэ буруу, муу зан чанарыг хүүхэд маань бас хуулбарлах юм байна гэдгийг бодолцох хэрэгтэй. Мэдээж хүн хүүхдэдээ амиа өгөхөд ч бэлэн байдаг учраас миний сул талыг дуурайчихвал дэмий юм байна шүү гээд уураа барьж сурах хэрэгтэй болно.

Эцэг эхчүүдийн харилцаа хүүхдэд шууд үлгэр дуурайл болж байдаг. Гэхдээ амьдрал дандаа үлгэр, кино шиг сайхан байдаггүй. Заримдаа санал зөрөлдөж муудах сайдах зүйл гарч л таарна. Харин муудалцаад санал зөрөлдсөнөө харуулсан шигээ дараа нь эвлэрч байгаагаа бас харагдуулах хэрэгтэй. 

Бид нүдэн дээр нь муудаад, далд сайндчихсан байдаг. Тэгэхээр хүүхэд ойлгодоггүй. Тэгэхээр хэнтэй ч муудалцаад дараа нь юу ч болоогүй юм шиг явж байж болох юм байна  гэсэн буруу ойлголт авдаг.

Энэ болгоны эцэст дүгнээд хэлэхэд, тархи олон талт оюун ухааны нэгдмэл юм. Бид өмнө нь хүний ухааныг ганцхан IQ-гээр нь хэмждэг байсан бол одоо сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ, бие бялдар хөдөлгөөний оюун ухаан, ёс суртахууны оюун ухаан  гэх мэт олон талт оюун ухааны нэгдмэл болохыг тархи судлаачид хэлж байна. 

Тиймээс эцэг эх бид бага наснаас нь эдгээр олон талт оюун ухааныг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй санагддаг. Сэтгэл хөдлөлөө удирддаг болоход нь туслах нь зүйтэй байна. Мөн ёс суртахууны оюун ухаан буюу сайн зан чанаруудыг багаас нь дадуулж хэвшүүлж өгөх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийг удирдаж, түлхүүрдэж байдаг зүйл бол зан чанар.

Хэдий чинээ хүлээцтэй, тэвчээртэй, боловсон, эелдэг, уян хатан гэх мэт олон сайн зан чанаруудаа хөгжүүлнэ, төдий чинээ сэтгэл хөдлөлөө зөв удирдаж чаддаг болно. Тухайн нөхцөл байдалд өөрийгөө эергээр авч явах боломжийг сайн зан чанарууд олгодог. Хэрвээ надад ууртай, худалч, заваан, залхуу зэрэг муу зан чанарууд давамгайлсан бол ямар нэг юм боллоо гэхэд сөрөг зан чанарууд намайг түлхүүрдлээ, надаас сөрөг сэтгэл хөдлөл үг, үйлдэл гарна. Эерэг, сөрөг зан чанарууд аль аль нь бидний дотоодод байж байдаг. Гэхдээ та алийг нь хөгжүүлж, хэвшүүлнэ тэдгээр нь бидний үг, үйлдлээр гадагшилж та биднийг хэн гэдгийг тодорхойлж харагдуулдаг юм.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Зөв эцэг эхээс зөв хүүхэд Фэйсбүүк группт нэгдэн асуугаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан