Жанлавын Наранцацралт 1957 оны зургадугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төржээ.
Тэрбээр 1975 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ОХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг төгсөж, газар зохион байгуулагч-инженерийн мэргэжил эзэмшсэн байна.
Ж.Наранцацралт 1981-1989 онд Хөдөө аж ахуйн яамны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд Байгаль орчны яамны Газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1994 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 1994-1996 онд Нийслэлийн Газрын албаны дарга, Улаанбаатар хотын газрын ерөнхий даамал, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багш, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн байнгын хорооны дарга, 2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байв.
Ж.Наранцацралт Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний анхны зүтгэлтнүүдийн нэг, “Шинэ дэвшилт холбоо”-г санаачлагч, МҮДН-ын анхны гишүүн бөгөөд МҮАН-ын дарга, АН-ын дэд даргын албан тушаалыг хашиж, журмын нөхдийн хамт ҮШН-ыг үүсгэн байгуулсан, эх орондоо хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, ардчилсан эрх зүйт төрийг төлөвшүүлэн бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэртэй зүтгэлтэн байлаа.
Түүнчлэн Монгол оронд газрын харилцааг төлөвшүүлэх, газрын кадастр, зураглалыг шинээр хийж, мэдээллийн бааз бий болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг газрын шинэтгэлийн нэн хариуцлагатай, амаргүй ажлыг гардан зохион байгуулалцсан юм.
Ж.Наранцацралт Газар зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны үндэсний академийн академич, Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн Хүндэт профессор, МУИС-ийн Зөвлөх профессор цол хүртсэн эрдэмтэн, судлаач байв.
Төрийн өндөр албан тушаал хашихын зэрэгцээ тэрбээр УИХ дахь Монгол, Солонгосын парламентын бүлгэм, Монголын хот байгуулалтын холбоо, Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Хамтын бизнес хөгжил” нийгэмлэг, Монгол, Тайваний хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын эко-аялал жуулчлалын нийгэмлэг, “Чагдаржав”, “Наранцацралт” сан зэрэг төрийн бус байгууллагуудыг тэргүүлж, үйл ажиллагааг нь удирдаж явсан нийгмийн зүтгэлтэн байсан юм.
Тэрбээр Дундговь аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар сүүлийн 8 жил тасралтгүй ажиллаж, хөдөөг хөгжүүлэх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх, ган, зудын аюулаас урьдчилан сэргийлэх, малчдыг малжуулах, хөдөөгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр ихээхэн бүтээлч хувь нэмэр оруулсан жинхэнэ нутгийн хүү байлаа.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, говь нутаг, барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын хөгжил дэвшлийн төлөө ухамсарт бүхий л амьдралынхаа хөдөлмөр зүтгэлийг зориулсан түүний гавьяа зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, салбаруудын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.
Талийгаачийн эгэл даруу, төлөв төвшин ноён нуруу, хүнлэг энэрэнгүй, шулуун шударга, хэнийг ч үл алагчлах, хүн бүхэнд нөхөр нь байсан эрхэм зан чанар, Монгол орны хөгжил цэцэглэлт, ард олны сайн сайхан амьдралын төлөөх өөрийгөө умартсан цуцалтгүй зүтгэл, сэтгэл нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Н.ЭНХБАЯР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, М.ЭНХБОЛД, Су.БАТБОЛД, Д.ИДЭВХТЭН, Ж.БЯМБАДОРЖ,М.ЭНХСАЙХАН, С.БАТДЭЛГЭРЦ.НЯМДОРЖ, Л.ГАНСҮХ, Д.ГАНХУЯГ, Д.ДОНДОГ, Н.БАТБАЯР, Ж.БАТХУЯГ, Р.РАШ, Р.ЭРДЭНЭБҮРЭН, Н.БАЯРТСАЙХАН, Ц.ДАВААДОРЖ, Д.ДЭМБЭРЭЛ, Д.ОДБАЯР, С.ОТГОНБАЯР, М.СОНОМПИЛ, Д.ТУЯА, Д.ТЭРБИШДАГВА, У.ХҮРЭЛСҮХ, Ц.ЦЭНГЭЛ, Н.ЭНХБОЛД, Ө.ЭНХТҮВШИН, И.ЭРДЭНЭБААТАР, Б.ЭРДЭНЭБАТ, М.АЛТАНХУЯГ, Т.БИЛЭГТ, Н.БОЛОРМАА, Ц.БАТБАЯР, Ж.СҮХБААТАР, С.ҮРЖИН, Ш.ТӨРБАТ, Ц.ДАШДОРЖ, Ц.ЦОЛМОН, Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ, Д.ЦОГТБААТАР, М.ТУНГАЛАГ