Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өчигдөр буюу тавдугаар сарын 16-ны 23:59 цагаас өмнө нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд өглөө.
Хуулийн хугацаа тавдугаар сарын 10-16-ны хооронд байсан боловч нам, эвслүүд ийнхүү сүүлийн мөчид сонгуульд сойх нэр дэвшигчдээ зарласан юм.
Өчигдөр зарласан нам, эвсэл болон өмнө нэр дэвшихээ мэдэгдсэн нэр дэвшигчдээс харахад залуучууд олонтой, сонголт өргөн өрсөлдөөн Хан-Уул дүүрэгт болохоор харагдаж байна.
Эрх баригч намаас энэ удаагийн сонгуульд Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшинг “сойжээ”. Шарк Танк нэвтрүүлгийн шүүгч, Шарк тодотголоороо олны дунд танил болсон энэ эрхэм Бямбын Ренчин гуайн зээ бөгөөд боловсрол мэдлэг, карьераараа үлгэр жишээ нэгэн гэж тодорхойлж болно. Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан түүний хувьд олон улсад ажилласан туршлагатай Хас банк болон Хөгжлийн банкыг удирдаж байв.
Түүнтэй хамт Хан-Уул дүүрэгт мандат авсан хүн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Сэтгүүлчээр салбараа удирдуулахгүй хэмээн хэсэгтээ эсэргүүцэлтэй тулгарч байсан сайд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд засгаа тэргүүлэн нэмэх оноо аваад буй.
Энэ удаагийн парламентаас “Хичээнгүй түшээ” батламж авсан нь түүний эрүүл мэндийн салбарыг удирдан өдөр, шөнөгүй коронавирустай “тулалдсан”-ыг үнэлсэн хэрэг. УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр батламжийнхаа нэрийг буруу дуудаж, “Төрийн хатан эрдэнэ” хэмээн хэлсэн нь бага зэрэг шүүмжлэл дагуулсан ч түүний хувьд рейтинг өндөр хэвээр байна.
2016 оноос хойш Хан-Уул дүүргийг толгойлж буй Жуковын Алдаржавхлан УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уулын гурван мандатын нэгийг авахаар өрсөлдөнө. Санхүүч мэргэжилтэй тэрбээр УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч, референтээр ажлын гараагаа эхэлж, Сангийн яаманд зөвлөх, "Орон сууцны санхүүжилтийн корпораци"-ийн гүйцэтгэх захирал, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Сөрөг хүчний дуу хоолой болон Хан-Уул дүүрэгт Б.Түвшин, Т.Энхсайхан, Ч.Өнөрбаяр нар өрсөлдөнө. Тэдний дундаас олны дунд рэйтинг өндөртэй нь хуульч Ч.Өнөрбаяр. Хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаярыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байснаар нь мэдэх хүн олон. Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар уригдаж, Үндсэн хуулийн чиглэлээр хамгаалсан докторын зэргээ илүү гүнзгийрүүлж, судалгаа хийж байгаад ирсэн түүнийг салбарынхан төдийгүй олон нийтийн дунд ч гараад ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ийн дарга, эдийн засагч Тогмидын Доржханд энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна. Тэрбээр Хитоцүбаши их сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй бөгөөд Сангийн яаманд олон жил ажиллаж, Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Намын батлахаараа түрий барьсан ямар ч мэдлэг боловсролгүй хүн төрийн ажил хийнэ, чамайг удирдаад ажиллана гэхээр олон чадварлаг залуучуудын урмыг хугалдаг учраас өмнөх сонгуульд өвдөг шороодсон ч дахин нэр дэвшихээ илэрхийлээд байсан юм.
“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөр анх гарч ирсэн, сүүлд Хууль зүйн яамны үнэтэй тохижилтыг шүүмжилж байсан Б.Мөнхцэлмэг мөн л “Зөв хүн электорат” эвслээс тус дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Түүний танилцуулгад “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг санаачлагч хэмээн бичсэн боловч, нэгэн үе хамтран уучлахгүйгээ илэрхийлж байсан зарим нөхөд нь түүнийг ийнхүү тодорхойлсонд эгдүүцэж байгаагаа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн түүний хувьд мөр цэвэр, нэр бүтэн, шинэ үеийн сэхээтэн залуустай баг болж өөрчлөлтийн төлөө өөрөөс хамаарах бүхнээ дайчилахаа мэдэгджээ.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Лувсанвандангийн Болд Хан-Уул дүүрэг нэр дэвшинэ. АН-ын гишүүн байхдаа энэ дүүргээс “эрх”-ээ авсан түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намаа сольж, шинэ эвсэл байгуулан, 29 жилийн дараа талбай дээр жагсаал удирдаж нэлээд өөрчлөлтийг хийсэн.
Бие даагчдаас 29-р тойрогт мөн л хүчтэй өрсөлдөж мэдэхүйц хүмүүс харагдаж байна. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн явсан Н.Номтойбаяр Хууль зүйн сайдтай ана мана үзэхээр Хан-Уулыг онилж ирсэн. Гэхдээ Хууль зүйн сайд Ц.Нямдорж Хан-Уулд биш Орхон аймагт нэр дэвшихээр болсон. Н.Номтойбаяр хэсэгтээ улс төрөөс завсарлага авахаар шийдсэн ч шударга бус явдлууд ар араасаа хөвөрч байгаа тул хэнээс ч хараат бус, тэмцлийг хийж чадах хүнийг өөрийгөө гэж бодсон тул бие даан хүч үзэхээр болсон. Элдэв асуудалд орооцолддог хэдий ч Хан-Уулын нэг мандатыг шүүрээд гараад ирж магадгүй гэсэн таамаг бас л байна.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна. УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаасаа буумагч одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа түүнээс ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсны дагуу тэрбээр өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад мэргэжилтнээс газрын дарга хүртэл есөн жил мэргэшиж ажилласан, хууль зүйн салбартаа чамбай хүмүүсийн нэг гэгддэг.
Ж.Эрхэмбаатар бас нэг шинэ өнгө. 208 бие даагчдаас ялгарч чадсан хүмүүсийн нэг нь тэр. ЖДҮчдийн эсрэг хүчтэй дугарсан хүмүүсийн нэг тэрбээр Хэнтий аймаг, Бор-Өндөрийн ЕБС, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Калифорниа Беркелигийн их сургуулийн Хуулийн сургуулийн мастер, ХБНГУ-ын Хамбургийн их сургуулийн мэргэшүүлэх сургалт, НВУ-ын Ротердам Ирасмусын их сургуулийн мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан.
УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдээс танилцуулахад ийм байна. Тус тойрог нэлээд хүчтэй өрсөлдөөн болохоор харагдаж байгаа юм.