Шинэ байранд орсон найзыгаа эзгүйд гэрийг нь бүрэн тохижуулж, гэнэтийн бэлэг барьсан мэдээ олон хүний сэтгэлд хүрч, эерэг сэтгэгдлүүд хөвөрсөөр байна. Сайхан нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан гэгээлэг үйл явдлын эзэн Т.Эрдэнэбаатарын гэрт бид зочиллоо.
Будаг нь ханхалсан байр, шинэ тавилга, өнгөний нийлэмж өөгүй сайхан зохицох шиг санагдана. Т.Эрдэнэбаатарынх хоёр хүүтэй. Тэд “Сайн байна уу. Алив орцгоо” гэсээр халуун дулаанаар угтав.
Ингээд бид тухлан сууж, яриа дэлгэлээ. Т.Эрдэнэбаатар болон түүний гэргий С.Пүрэвбадам нар оюутан байхдаа танилцжээ.
Т.Эрдэнэбаатар оюутан байхдаа машин угаалгын газар ажилладаг байсан аж. Ингээд нэг өдөр С.Пүрэвбадам ангийнхаа хоёр охинтой орж ирээд машин угаалгажээ. Т.Эрдэнэбаатар тухайн үед тэр охины утасны дугаарыг хэрхэн олж авах вэ гэж арга сэдэн түүнээс “Утсаар нь нэг мессеж биччихээд өгье” гэж зориглон хэлсэн үеэс тэдний харилцаа эхэлж, цаг хугацаа өнгөрөх тусам биендээ дасаж, найзалж, үерхэж улмаар амьдралаа холбохоор шийдсэн аж.
ХОЁР ШАР ТОРТОЙ ХУВЦАСНААС ӨӨР ЗҮЙЛГҮЙ ЭХЭЛСЭН АМЬДРАЛ
Тэд анх хоёр шар тортой хувцастай, эмээгийнхээ өгсөн гэрт тусдаа гарч байжээ. Ингээд таван жил гэрт, долоон жил байшинд амьдарсан хос анх удаа шинэ байранд орж буй нь энэ аж.
Т.Эрдэнэбаатар “Надад маш олон анд нөхөд бий. Тэр дундаа оюутан цагаасаа нөхөрлөж эхэлсэн 13 залуу байдаг. Тэд маань биднийг шинэ байранд орсон гээд гэнэтийн бэлэг барьж, хөдөө явсан хойгуур маань гэрийг минь бүрэн тохижуулж, гэнэтийн бэлэг барьсан. Бидэнд зориулж хийсэн тавилгууд 100 хувиас хэд дахин илүү гоё санагдсан.
Бидэнд зориулж хийсэн тавилгууд 100 хувиас хэд дахин илүү гоё санагдсан. Бүх тавилгыг “Мебель арт” тавилгын компани хийж өгсөн.
Бүх тавилгыг “Мебель арт” тавилгын компани хийж өгсөн. Манай хоёр найз тус компанийн захирлаар ажилладаг юм. Харин зардлыг нь бүх найзууд маань хувааж төлсөн гэсэн. Найзууддаа үнэхээр их баярлалаа. Та нартаа хайртай шүү” гэсээр инээмсэглэнэ.
Өнгөрсөн жил тэдний нэг найзын эхнэр нь тархиндаа цус харвасан харамсалтай үйл явдал болжээ. Энэ үед 13 найз бүгдээрээ нийлж, сурсан зангаараа чадах, чадахаараа найзынхаа эхнэрт тусалж, хөл дээр нь босгоход дэм болжээ.
ХҮНИЙГ ИНГЭЖ БАЯРЛУУЛЖ БОЛДОГ ЮМ БАЙХДАА Л ГЭЖ БОДСОН...
Түүний гэргий С.Пүрэвбадам, Ажил дээрээ байхдаа танай сайтад нийтэлсэн мэдээг олж уншсан. Найз маань “Танай гэр мөн үү” гэж асууж тэр мэдээг надад явуулсан юм. Би уншаад л уйлчихсан. Үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Тэгээд 13 найзынхаа нэг рүү нь залгаад “Баярлалаа, яаж талархахаа мэдэхгүй байна” гэж хэлээд ахиад л уйлчихсан. Би нөхрөөрөө, нөхрийнхөө найзуудаар маш их бахархдаг. Бид хоёрыг анх амьдрал зохиож гэрт амьдардаг байх үед л тэд манайхаар ирдэг байсан.
Том хүү маань гэртээ орж ирээд алмайраад нүд нь томроод, амаа ангайгаад гацчихсан. Би хүнийг ингэж баярлуулж болдог юм байхдаа гэж дотроо бодож байлаа.
Саяхан хөдөө явчхаад гэртээ буцаж ирээд маш их гайхаж, баярласан. Найзуудыгаа ийм гэнэтийн бэлэгтэй угтана гэж бодоогүй. Том хүү маань гэртээ орж ирээд алмайраад нүд нь томроод, амаа ангайгаад гацчихсан. Би хүнийг ингэж баярлуулж болдог юм байхдаа гэж дотроо бодож байлаа. Найзууд маань бодол уншчихсан юм шиг сайхан тавилгууд хийж, тохижуулсан байсан. Бид цаашид гэр орноо сайхан авч явнаа. Найзууддаа чин сэтгэлээсээ маш их талархаж байна хэмээгээд удахгүй бүгдийг нь гэртээ урихаа амласан юм. Мөн тэрээр “Манай гэрээс найзуудын минь хайр үнэртэх шиг санагдсан” хэмээсэн нь сэтгэлийн утсыг хөндөх шиг боллоо.
Тэгээс эхэлсэн амьдралаа өөрсдийн хөдөлмөрөөр босгож яваа залуу гэр бүл “Тэвчээртэй л байхад бүх юм болно” гэж үздэг ажээ. Хүнд, хэцүүг хамтдаа туулж, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэхээр зорьж яваа Т.Эрдэнэбаатарын гэр бүл болон атгасан гар шиг анд нөхдийн үерхэл цаашдаа ч олон сайхан үйл явдлаар үргэлжлэхийн ерөөл дэвшүүлье.
Ингээд Т.Эрдэнэбаатарын гэрээр зочилж, халуун яриа дэлгэсэн бичлэгийг хүргэж байна. Хүлээн авна уу.
БИЧЛЭГ:
Зураглаач, эвлүүлэгч: Э.Батзавъяа