Олон улсын цахим загварын долоо хоногт /IDFW/ Монгол Костюмс бүтээлүүдээ толилуулахаар боллоо.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед загварын ертөнцийн олон үйл ажиллагаа тасалдаж хойшлогдож байгаа энэ үед FNL Network дэлхийн загварын түүхэнд анх удаа энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Загварын долоо хоног есдүгээр сарын 5-наас эхлэх бөгөөд одоогоор Ази, Европ, Америк тивийн 100 гаруй дизайнерууд оролцох бололтой гэж Монгол Костюмсаас мэдээллээ.
Монгол Костюмсын хамт олон “Монголчууд ковидын эсрэг” нэртэй коллекцуудаа танилцуулахаар төлөвлөж байна.
"Мэдээж өнгө тансаг, үлэмж баялаг түүхтэй, бидний өв соёл болох монголчуудын хувцасны түүх өгүүлсэн “Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт /2012 онд Парист, ЮНЕСКО-ын Төвд тоглосон/ яах аргагүй "Монгол костюмс"-ыг сонгох шалгуур боллоо" гэжээ.