Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт өнгөрсөн сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллажээ. Монгол, Хятад хоёр улсын гадаад худалдааны гол үйл ажиллагаа болох нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор боомтыг зорьсон байна.
Д.Цогтбаатар сайд нүүрс тээвэрлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон хятадын талын Ганц мод боомтын удирдлагатай цахим хурал хийж, хоёр улсын гадаад худалдааны чухал гол гарц болох Гашуунсухайт-Ганц мод боомтоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ. Мөн шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, худалдааг дэмжих талаар ярилцсан байна. Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд мөн Гашуунсухайт боомтод хамт ажиллаад ирсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцав.
- Д.Цогтбаатар сайд Гашуунсухайтад ажилласны гол зорилго юу байв?
-Д.Цогтбаатар сайд Гашуунсухайт боомтын нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэхдээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чай Вэньруйг дагуулж явсан нь онцлогтой байлаа. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд хөрш орныхоо элчин сайдыг дагуулж хилийн боомтод ажилласан тохиолдол байхгүй.
Гадаад харилцааны сайд Монгол, Хятадын Гашуунсухайт боомтод томилолтоор ажилласан нь Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортдоо өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн үйл явдал боллоо.
Монгол Улс, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж буй найрсаг хөршийн хувьд тус улсаас манай улсад суухаар томилогдож ирээд удаагүй байгаа Элчин элчин сайдад нөхцөл байдлыг ойлгуулах, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг танилцуулах нь томилолтын үндсэн зорилго байв. Мөн Гадаад харилцааны сайд Монгол, Хятадын Гашуунсухайт боомтод томилолтоор ажилласан нь Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортдоо өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн үйл явдал боллоо.
Чай Вэньруй элчин сайд Монголоор маш сайн ярьдаг. Өмнө нь БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүдэд Ерөнхий консулаар ажилласан байсан, сүүлийн 30-аад жил хоёр улсын дипломат харилцааг хөгжүүлэхэд зүтгэж, жинтэй хувь нэмэр оруулж байгаа мэргэшсэн дипломат хүн байдаг.
Томилолтын хугацаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот болон тус хотын Урдын дунд хошууны Баянхангай сумын нутагт байрлах Ганцмод боомтын холбогдох байгууллагын дарга удирдлагатай цахим хурал хийсэн. Уг хурлаар өнөөгийн нөхцөл байдлыг ярилцаж, цаашид идэвхтэй хамтран ажиллах замаар талуудын уул уурхайн бүтээгдэхүүн экспорт, импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа нүүрс тээврийн машины хил нэвтрэлтийг сайжруулах асуудлаар санал солилцсон. Цахим хурлыг Монголын талаас Д.Цогтбаатар сайд тэргүүлж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа хил, гааль, хилийн мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын газар зэрэг нэгжийн дарга нар оролцсон. Өнөөгийн байдлаар Гашуунсухайт боомтод Улсын онцгой комиссын даргын баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ыг чанд сахиж, ариутгал халдваргүйжилтийг сайтар хийж байгаа нь сайшаалтай байлаа.
- Түр журамд ямар заалтууд орсон бэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах явцад тээврийн аж ахуйн нэгж, байгууллага болон жолоочид тавигдах шаардлага, тэдгээрийн хүлээх үүрэг, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаа, хилийн боомтод ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын байгууллагын салбар нэгжийн үүрэг зэргийг түр журмаар зохицуулсан. Энэхүү журамд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гол зохицуулалт бол жолооч нар урагш хил нэвтэрч хятадын талд хонож болохгүй өдөртөө буцаж ирэх ёстой байгаа. Гэхдээ зайлшгүй хоноглох тохиолдолд бусадтай харьцахгүй хязгаарлалттай байхаар зохицуулсан байна.
Хятадын талд хилийн боомтоор нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх хүсэлтийг бүх шатанд гаргаснаар өнөөдөр хоёр гарц нээлттэй болж машины хил нэвтрэлт бага зэрэг нэмэгдсэн.
-Гашуунсухайтын боомтоор одоо хэчнээн машин нэвтэрч байгаа вэ?
-Бид томилолтоор ажилласнаас хойш Гашуунсухайт боомтоор нэвтэрч байгаа нүүрс тээврийн авто машины тоо нэмэгдэх хандлагатай байна. Тус боомтоор нүүрс тээврийн үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс сэргээснээс хойш дунджаар 60-70 машин хил нэвтэрч байсан. Гэтэл бидний томилолтын дараа буюу 4 сарын 27-ны өдөр 192 нүүрс тээврийн машин хил гарсан байна лээ. Гашуунсухайт боомтоор нүүрснээс гадна зэсийн баяжмал экспортолдог бөгөөд манай улсын төсвийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой гарц юм. Тус боомтоор экспортолсон зэс, нүүрсний хэмжээг гаалийн байгууллагын тоо баримтаас үзэхэд:
- 2017 онд 794.8 мянган тонн зэсийн баяжмал, 17.173 сая тонн нүүрс
- 2018 онд 783.5 мянган тонн зэсийн баяжмал, 18.155 сая тонн нүүрс
- 2019 онд 763.8 мянган тонн зэсийн баяжмал, 20.643 сая тонн нүүрсийг тус тус экспортолсон байна.
Мөн Монгол Улсаас БНХАУ-д экспортолж байгаа нүүрсний дийлэнх хувийг Гашуунсухайт боомтоор хил гаргадаг.
-Одоо боомтуудын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн дээр авто замын болон төмөр замын боомт нээгддэг. Монгол, Хятадын Засгийн газар хооронд 2004 байгуулсан “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр” нь боомтын эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа гол бичиг баримт юм. Тус хэлэлцээрээр тохиролцсоны дагуу Монгол, Хятадын хилд нийт 13 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 12 авто замын боомт, 1 төмөр замын боомт байдаг. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Хятадын хилийн боомтоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс хязгаарласан.
Улмаар хоёр улсын хилийн улирлын чанартай түр ажиллагаатай Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат боомтыг түр хаах саналыг хятадын талд хүргүүлж хаасан. Өнөөдрийн байдлаар авто замын Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Баянхошуу-Өвдөг боомтоор ачаа тээвэр явж байна. Зарим уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог боомтын ачаа тээврийг сэргээх асуудлыг хятадын талтай зөвлөлдөж байна.
Гашуунсухайтын хувьд нүүрс тээврийн авто машиныг 6-7 гарцаар хил нэвтрүүлэхэд манай тал бэлэн байна. Харин хятадын тал 2 гарцаар хүлээн авч байна. Өнгөрсөн 2 дугаар сарын сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд тус боомтоор нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа түр зогссон. Өвөрмонголын бүс нутагт өвчний дэгдэлт үндсэндээ байхгүй болсон тул хоёр талаас ярилцаад 3 дугаар сарын 23-ний өдөр нүүрс тээвэрлэлтийг нээсэн. Эхний өдрүүдэд маш цөөн тооны буюу 20-30 машин урагш гарч байсан. Учир нь хятадын талын 1 гарц нээлттэй байсан. Хятадын талд хилийн боомтоор нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх хүсэлтийг бүх шатанд гаргаснаар өнөөдөр хоёр гарц нээлттэй болж машины хил нэвтрэлт бага зэрэг нэмэгдээд байна.
Бид тайван цагт 6, 7 гарцаар гаргаж, хятадын тал 6, 7 гарцаар хүлээж авдаг байсан. Гэтэл БНХАУ дотооддоо хорио цээрийн шинэ журам баталж мөрдүүлснээр хил нэвтэрч байгаа машиныг ариутгах тоног төхөөрөмжтэй, хорио цээрийн шаардлага хангасан хоёр гарцаар хүлээж авч буйгаа хятадын тал тайлбарласан. Бид цаашид хил нэвтэрч байгаа авто машины хятадын талын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана. Энэ хүсэлтийг Д.Цогтбаатар сайдын зүгээс Баяннуур хот, Ганц мод боомтын дарга удирдлагатай цахим хурал хийх үедээ тавьсан. Хятадын тал идэвхтэй хамтран ажиллаж нэмэгдүүлэхийг төлөө байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нүүрсний экспорт 5-6 дахин буурчихлаа. Өнгөрсөн оны өдийд Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 750 машин хил нэвтэрч байсан бол сүүлийн өдрүүдэд багахан нэмэгдэж өдрийн дундаж 150 болоод байна. Нүүрсний экспортын гарц нэмэгдэх нь улсын төсөв хүндэрч байгаа энэ үед эерэг нөлөөтэй.
-Та бүхэн өөр ямар саналууд тавьсан бэ?
-Хилийн боомтын ажиллах цагийн хуваарийг 2004 оны “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т заасан байдаг. Энэ дагуу Гашуунсухайт боомтын ачаа тээврийн үйл ажиллагаа 08.00-20.00 цаг хүртэл явагддаг. Хэрэв ажиллах цагийн хуваарийг өөрчлөх бол хоёр тал дипломат шугамаар харилцан тохиролцох ёстой. Манай жолооч нар хил гарч хонохгүй байх зохицуулалт хэрэгжиж байгаа талаар өмнө ярьсан. Уг зохицуулалтын улмаас Гашуунсухайт боомтоор 08.00-16.00 цагт урагш машин нэвтрүүлж, 16.00-20.00 цагт буцаж орж машиныг хүлээж авах дэглэм мөрдөгдөж байна. Өөрөөр хэлбэл 16.00 цагаас хойш урагш гарах хөдөлгөөнийг хаадаг. Учир нь энэ цагаас хойш хил нэвтэрсэн жолооч 20.00 цагт амжиж орж ирэхгүй.
Одоо байгаа хоёр гарцыг 5-6 болгож, ажлын цагийг боломжтой байдлаар сунгах хүсэлт илэрхийлсэн. Хятадын тал 2 гарц нэмбэл өдөрт 300 нүүрс тээврийн машин гардаг болно.
Зам тээврийн яамнаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор хил нэвтэрч байгаа машины бүх үйл явцыг тодорхойлох технологийн картын судалгаа хийсэн байна лээ. Өөрөөр хэлбэл Монголын талын боомтын цогцолборт хил, гааль, мэргэжлийн хяналтын шалгалтаар нэвтэрч, хятадын талд гаалийн шалгалтыг өнгөрч, хорио цээрийн асуумж бөглөж, паспорт дээр хилээр орох тамга даруулж, ачааны жингээ хэмжүүлж, цааш явж нүүрс ачих буулгах талбайд нүүрсээ буулгаад буцаж ирэх хүртэл хятадын талдаа 5 цаг гаруй хугацаа өнгөрүүлж байна гэсэн.
Уул уурхайн бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслийг Монголын тал харьцангуй хурдан хил нэвтрүүлдэг боловч хятадын талын хүлээн авах хугацаа удаашралтай. Гашуунсухайт талаас олон машин оруулбал хилийн дундын бүсэд түгжрэл үүснэ. Энэхүү аргагүй байдлын улмаас 16.00 цагаас хойш урагш машин гаргахгүй, орох чиглэлд машинуудаа хүлээж авч байна. Иймд хятадын талд одоо байгаа 2 гарцыг 5-6 болгож, ажлын цагийг боломжтой байдлаар сунгах хүсэлт илэрхийлсэн. Хятадын тал 2 гарц нэмбэл өдөрт 300 нүүрс тээврийн машин гардаг болно.
-Жолооч нар хил нэвтэрсний дараа машинаасаа буудаг уу?
-Үгүй. Манай жолооч нар хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий, нүдний шилтэй явдаг.
-Хятадын тал ямар хариу өгсөн бэ?
-Монгол жолооч нарт Ганцмод боомтод хонохыг зөвшөөрөх, тусгаарлалтын бүс байгуулах замаар нүүрсний худалдааг илүү чөлөөтэй явуулахыг манай тал мөн хүссэн. Энэ удаа эхний байдлаар саналаа дуулгасан. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авах ёстой. БНХАУ-ын Эрүүл мэндийн яам, Гамшгаас хамгаалах байгууллагын гаргасан журмын дагуу ариутгал халдваргүйжилтийн дэглэм мөрдөж буйгаа хятадын тал тайлбарласан. Гэхдээ бидний саналыг дээд байгууллагадаа уламжилна. Ярилцсан асуудлаар хоёр талаас идэвхтэй ажиллаж, нүүрсний худалдааг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн хариу өгсөн.
Орон нутгийн түвшинд Гадаад харилцааны сайд өөрийн биеэр томилолтоор ажиллаж, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн тул бидний хүсэлт Өвөрмонголын өөртөө засах орны Засгийн газар, БНХАУ-ын Гадаад харилцааны яаманд очих нь дамжиггүй. Д.Цогтбаатар сайд элчин сайд Чай Вэньруйтэй хамт хоёр хоног томилолтоор явахдаа илэн далангүй ярилцаж, нөхцөл байдлын бүх талаас нь тайлбарласан.
БНХАУ-ын хувьд хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хилийн шалган, гааль, хорио цээр гэх мэт байгууллага нь удирдлагын босоо тогтолцоотой тул тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагаас илүүтэй Бээжин дэх төв байгууллагынхаа чиглэл заавраар ажилладаг. Манайд ч ялгаагүй. Гэхдээ хятадын талын аймаг, орон нутгийн түвшинд оршиж буй асуудлыг ойлгуулах ажил чухал. Өөрөөр хэлбэл энэ удаагийн томилолтын гол ач холбогдол юу гэхээр БНХАУ-ын элчин сайд томилолтын мэдээллээ шууд Гадаад харилцааны яам болон Худалдааны яамандаа уламжилна. Мөн Баяннуур хотоос ӨМӨЗО-ны Засгийн газартаа, хил дээр ажилладаг босоо удирдлагатай бүх байгууллага тус тусын төвдөө манай байр суурийг мэдэгдэнэ. Ингэснээр олон сувгаар бидний мессежийг хүргэсэн ач холбогдолтой томилолт байв.
Д.Цогтбаатар сайд элчин сайд Чай Вэньруйтэй хамт хоёр хоног томилолтоор явахдаа илэн далангүй ярилцаж, нөхцөл байдлын бүх талаас нь тайлбарласан.
- Яагаад жолооч нарыг хонуулах хүсэлт гаргасан юм бэ?
-Жолооч нарыг хятадын талд хонуулахгүй хэвээр байвал нүүрсний экспорт нэмэгдэх боломжгүй. Манай жолооч нарыг хорио цээрийн дэглэм сахиулж Цагаан хад суурьшлын бүсээс гаргахгүй байгаа. Кемпээсээ урагш гарч хил нэвтрээд буцаж ирээд кэмпдээ л амьдарч байна. Бусадтай огт харьцахгүй. Үүнийг хил хоорондын богинын тээвэр гэдэг. Харин Таван толгой нүүрсний уурхайгаас Цагаан хад хүртэл тээвэрлэлтийг уртын тээвэр гэж нэрлэдэг. Уртын болон богинын тээврийн жолооч нар бие биетэйгээ уулзахгүй байх зохицуулалт хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр чиглэлийн жолооч нарыг хольж хутгахгүй, хооронд нь харьцаанд оруулахгүй байгаа юм. Цагаан хадны нүүрс ачих, буулгах хэсэгт жолооч нарыг хоорондоо харьцаанд орохгүй байх цагийн хуваарь мөрдөгдөж байна. Уртын тээврийн жолооч үдээс өмнө ачаагаа буулгаад буцна. Богинын тээврийн жолооч үдээс хойш нүүрсээ ачаад гарна. Монголын талд ийм зохицуулалт хийсэн тул манай жолооч нарыг хятадын талд хязгаарлалттай бүсэд хонуулж байх хүсэлт гаргасан. Энэ дэглэм хэрэгжиж эхэлбэл манай жолооч оройн 20.00 цагаас өмнө хилээр орж ирэх гэж яарч сандрах шаардлагагүй болно.
Хэрэв богинын тээврийн жолооч Монголын талдаа нийгмийн харилцаанд орохыг хүсвэл 14 хоног эмчийн хяналт дор тусгаарлагдах ёстой. Одоогоор Монгол Улсад дотооддоо коронавирус илрээгүй, бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл дотоодод өвчин дэгдээгүй байгаа нь бидний давуу тал тул урд хөршдөө уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх саналыг зоригтой тавьж байгаа юм. Бид хяналт тавьж чадаж байна, мөн Өвөрмонголын манай улсын Өмнөговь аймагтай хиллэж байгаа хэсэгт өвчин бүртгэгдээгүй, эрүүл бүсэд тооцогдож байгаа тул хоёр талын хяналт дор хамтарч ажиллая гэсэн санал тавьсан.
- Бид нүүрсээ борлуулах гээд зүтгэж байна. Худалдан авагч талд эрэлт нь байна уу. Учир нь БНХАУ-аас ган худалдаж авдаг БНСУ, Япон гэх мэт орнуудын хөлөг онгоц үйлдвэрлэгч, төмөр замын төсөл хэрэгжүүлэгч гэх мэт гангийн эцсийн худалдан авагчийн үйл ажиллагаа доголдсон шүү дээ.
-Эрэлт бий. Хятадын цахилгаан станцуудын нүүрсний нөөц ихээхэн буурсан. Мөн тус улсын эдийн засаг эргээд сэргэж байгааг Чай Вэньруй элчин сайдтай хамт явах үеэр бидэнд танилцуулж байсан. Хэдийгээр БНХАУ дотооддоо байгаль орчинд ээлтэй технологийн шилжилт хийж байгаа ч ойрын 50 жилдээ нүүрсний эрэлт нь буурахгүй гэж харж байна. Манай нийлүүлж буй нүүрс хятадын импортын нүүрсний багагүй хувийг эзэлдэг. ОХУ, Австрали, Индонез улсууд бас нүүрс нийлүүлдэг. Бид 2 дугаар сард нүүрсний тээврийг хязгаарласны дараа манай нүүрсний хэрэглэгч болох хятадын томоохон цахилгаан станц, гангийн үйлдвэрүүд өөр нийлүүлэгч хайж эхэлсэн байдаг. Тэгэхээр хятадын том зах зээлд эрэлт байгаа гэж ойлгож болно.
-Гашуунсухайтад машины урт цуваа үүссэн үү?
-Мэдээж өдөр бүр хил гарахаар дугаарлаж байгаа машин бий, урт цуваа бол байхгүй.
-Нүүрс тээвэрлэх эрхтэй хэчнээн ААН, жолооч байдаг вэ?
-Авто тээврийн үндэсний төвөөс 5955 машинд С зөвшөөрөл олгосон талаар гаалийн мэдээлэлд дурдсан байсан. Нэг машинд нэг зөвшөөрөл олгодог. 5955 машинаас одоогоор 200 орчим нь л чингэлэгтэй тээвэр, үлдсэн нь задгай буюу тэвштэй тээвэр эрхэлж байна.
-Монгол, Хятадын зарим боомтыг хааснаар борлуулалт нь зогссон, боомтыг нээж өгнө үү гэсэн хүсэлт ААН-үүдээс ирж байна уу?
-“Алтайн хүдэр” компаниас Бургастайн боомтыг нээх хүсэлт ирүүлсэн. Ярилцлагын эхэнд дурдсанчлан боомтуудад ариутгал халдваргүйжилтийн шаардлага хангахыг УОК-оос шаардаж байгаа. Тэдгээр шаардлага хангагдсан тохиолдолд УОК-оос дурдсан боомтыг нээх асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлснээр манай яам хятадын талд дипломат шугамаар мэдэгдэж, нээх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл Гадаад харилцааны яам дангаараа шийдэж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.