Ерөнхий сайдад сэтгүүлчидтэй уулздаггүй гэсэн шүүмжлэл удаа дараа иржээ. Иймд өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчидтэй "зангиагүй уулзалт" хийсэн юм. Уг уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Баяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдрийн хувьд таны анхаарлын төвд байгаа гол асуудал юу байна вэ?
-Гол асуудал нь иргэдийн амьжиргаа. Чамлахаар чанга атга гэгчээр таатай мэдээ бий. Хүнсний хангамж, ялангуяа буудай, гурил, төмс, хүнсний ногооны хангамж гэх мэт.
Ний нуугүй хэлэхэд, би үүнд голонгуй байдлаар ханддаг. Монгол Улс бололцооноосоо доогуур амьдарч байна гэж боддог. Аль ч улсад нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ гэж байдаг. Ерөнхийдөө нэг хүнд 5000 ам.доллар байхад амьдрал боломжийн гэж үздэг юм билээ. Манайх үүний талд нь ч хүрээгүй явна. 2000 орчим ам.доллар байгаа, манайх. Бидэнд байгаа бололцоо, нөөцийг аваад үзэхээр аль хэдийнэ хүрчихээр байсан. Бид үүнийгээ алдаад байна. Улс төржөөд байгаа хэрнээ эдийн засгаа хөгжүүлж чаддаггүй.
Бидний сонгож авсан ардчилсан зарчим бол зөв. Гэхдээ энэ ардчилал дотор олон горим байдаг. Үүнээс үзэхэд өөрөө өөрсдөдөө ихээхэн хүндрэлтэй юм хийсэн байгаа юм.
Асуудлыг шийдэхэд дөхөмтэй бус, удаахад ашигтай тогтолцоог бий болгоод байна. Манай улс төрийн тогтолцоо маань эдийн засгийн өсөлтөд садаа болж байна уу даа гэж 1990-ээд оноос л ярьж эхэлсэн. Харин одоо садаа болж байгаа нь тодоор харагдаж байгаа. Энэ л гол асуудал байна. Мөн Оюу толгойн гэрээ. Ойрын үед УИХ-аас гэрээг батлахыг зөвшөөрсүгэй гэсэн тогтоол гаргаж, эрхийг Засгийн газарт өгсөн тогтоол гараасай билээ л гэж хүсч байгаа. Тогтоол гараад хангалтгүй юм шиг байна. Татварын зарим хөнгөлөлттэй асуудлууд орж байгаа учраас УИХ-ын тогтоолоор бус хуулиар шийдэх ёстой. Тулгамдсан л асуудал. Үүнийг шийдчих юм бол та бидний амьдарч байгаа орчин аажмаар өөрчлөгдөх байх. Хүмүүст ч шууд мэдрэгдээд ирнэ.
Гэхдээ ганц уул уурхайг хөгжүүлснээр манай улс асуудалгүй болно гэсэн үг биш. Уул уурхай бол бидэнд хөгжихөд тус дэм болохоос бус үндсэн гол салбар биш. Ер нь хамгийн гол салбар нь хүн юм. Хүний боловсрол, амьдралын чанар. Үүнд л тус дөхөм болоход уул уурхай хэрэгтэй. Түүнээс биш уул уурхайгаараа нэг их оролдоод хөгжлийн манлайд хүрдэггүй юм байна. Одоо бидэнд нэн хэрэгтэй байгаа зүйл нь төсөв, гаднын хөрөнгө оруулагчдыг татах гэж би хувьдаа боддог.
-Төрийн албан хаагчийн хүнд суртал газар авсаар байгаа ч хэлдэг, иргэд. Энэ тал дээр хамтарсан Засгийн газар дорвитой гэх ямар арга хэмжээ авав?
-Хүнд сурталтай тэмцэхэд ул суурьтай ажил өрнүүлсэн Засгийн газар нь түрүүчийн Засгийн газар байсан гэж хэлж болно. Энэ Засгийн газар эхлүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлээд явж байгаа. Хүнд суртлыг юу бий болгож байна вэ гэхээр хэн нь хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй олон дүрэм журамтай холбоотой. Мэдээж дүрэм журам хэрэгтэй. Хамгийн гол нь дүрэм журмынх нь тоо ихдээд ирэхээр нийгэмдээ хэрэггүй зүйлийг нэмэгдүүлдэг. 2007 оны арванхоёрдугаар сараас эхлээд Ц.Мөнх-Оргил ХЗДХ сайд байхад аян эхлүүлсэн. Хамгийн сүүлд буюу сонгуулийн үеэр авсан мэдээллээр нийт 1900 гаруй хэрэггүй дүрэм журмыг хүчингүй болгосон. Энэ бол том ажил. Цаана нь 2300-2500 орчим хэрэггүй дүрэм журам байна. Бүгдийг нь үгүй хийж болохгүй, мэдээж. Зарим нь бас хэрэгтэй. Үүнийг л хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаад явбал цаашид хүнд сурталтай тэмцэхийн хамгийн гол үндэс болно.
Хүнд суртал гаргаж байгаа хүн чинь нэг ийм журам байдаг юм аа гээд л гаргаад ирдэг байхгүй юу. Ялангуяа, төрийн байгууллагаар явж байгаа хувийн хэвшлийнхэн, жижиг дунд бизнес эрхлэгчдэд. Журам гэдэг цаасан дээр байдаг зүйл. Нөгөө талаас журмыг хэрэгжүүлж байгаа төрийн түшээ, албан хаагчийн сэдэл. Яагаад хүнд суртал байгаад байна гэхээр тэр журмаар халхавч хийгээд байгаа хэрэг. Авлигыг сууриар нь устгая гэвэл дүрэм журмаа цөөлж, тухайн хүнийхээ амьжиргааг дээшлүүлэх, нөгөө талаас хүлээх хариуцлагыг тодорхой болгох ёстой байх. Дараагийн гол чиглэл нь үл тэвчих орчинг бий болгох хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааны эерэг үр дүн юунд илрэх бэ гэхээр хүнд суртал арилсан үед л байх болов уу.
-Авлига хээл хахууль гэхээсээ илүүтэй төрийн албаны нэр хүнд сүүлийн жилүүдэд унаж байгаа. Боловсон хүчний боловсрол нимгэн болсон гэж хүн бүр ярих боллоо. Энэ тал дээр Засгийн газрын авч хэрэгжүүлсэн ажил юу байгаа бол?
-Төрийн албаны нэр хүнд унаад байгаа бус харин ч эрэлт хэрэгцээтэй байна гэж харагддаг, надад. Нэгэн үед төрд боловсролтой, чадвартай хүмүүс ажиллахаа болиод ихэнх нь бизнест хөл тавьсан. Одоо бол эргэх процесс болж байна. Хямралын үр дүн ч байж магадгүй. Бизнес өөдтэй явахгүй учраас төрийн албанд баталгаатай, найдвартай цалин хөлстэй явах аргыг хүмүүс сонгож байна. Зарим нэгэн нь тансагладаггүй юм аа гэхэд хоёр идэхгүй, хоосон хонохгүй юм байна гэдгийг мэддэг болж. Төрийн албанд орох гэж байгаа хүмүүсийн тоо хэдэн хувиар бус хэд дахин нэмэгдэж байна. Хот хөдөөд ялгаагүй.
Тэгэхээр ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа болохоор ажиллаж байгаагийнх нь чанар чансааг сайжруулах боломж байна гэж би эерэг талаас нь харж байгаа. Манайд төрийн албан хаагчдын тооны зохист хэмжээ алдагдсан гэж үздэг. Бусад улс орныхтой харьцуулахад өндөр үзүүлэлт. 150 мянга бус 100 орчим мянган төрийн албан хаагч байхад зохист хэмжээндээ орно. Зохист хэмжээндээ хүрэх асуудлыг цаашид чамбайруулах чиг нь гарсан байгаа, хуулиараа.
-Хамтарсан Засгийн газар байгаа боломжоо ашиглаагүй учир эдийн засгийн уналтад орлоо гэсэн шүүмжлэл байгаа. Таны бодлоор?
-Би Ерөнхий сайд болоод жил долоон cap болж байна. Шалтаг тоочоод байх нь хаашаа юм. Энэ хугацаанд, Монголд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн таагүй хандлага, уналтын үе нь таарлаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас болоод эдийн засийн уналтад орсон гэвэл учир шалтгаан, гарсан үр дүнгийн холбоос буруу томьёологдох байх. Харин хамтарсан Засгийн газрын үед уналтыг бүр доош нь оруулсангүй гэвэл бэлэгшээж, баярлаж байдаг, би.
Ноднин есөн сард хамтарсан Засгийн газар байгуулъя гэдэг саналыг дэвшүүлж байхад хямралын эхний шинж тэмдгүүд илэрч байсан. 2008 оны хоёрдугаар хагасаас л мэдрэгдэж эхэлсэн шүү дээ. Хамтарсан болохоороо л хямралыг гайгүй даваад гарлаа. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулагдаагүй бол эдийн засгийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд маань давтагдахгүй байсан. Харанхуй улстөрчид нь бид байх байсан болов уу гэж надад төсөөлөгддөг. Яагаад гэхээр, урд өмнөхийн практик бид бүгдийн нүдний өмнө харагдаж байсан болохоор хамтарсан. Хамтарсан учраас арай гайгүй унаж байна уу даа гэж хувьдаа дүгнэж байгаа.
Хэд хэдэн арга хэмжээг энд нэрлэмээр байна. Эдийн засгийг авч явдал гол зүйл нь банкны тогтолцоо. Өнгөрсөнд хамтарсан Засгийн газар байсан учраас иргэдийн хадгаламжийг баталгаажуулах, даатгах арга хэмжээг Засгийн газар санал болгож, УИХ-аар маш хурдан хугацаанд хэлэлцэж хамтарсаны хүчинд л ийм зүйл хийж чадсан. Хэдийгээр банкуудын байдал амаргүй байгаа ч гэсэн ч уналт сүйрэл бидэнд нүүрлээгүй. Тиймээс том ололт болсон гэж үзэж байгаа.
-Таван жилийн турш яригдаж байгаа Оюу толгойн гэрээний төсөл цаашид уул уурхай, ашигт малтмалын гэрээний гол жишиг болж чадах уу?
-Нөхцлүүд нь өөр учраас Оюу толгойн гэрээг хуулбарлахгүй нь мэдээж. Гэхдээ ерөнхий жишиг тогтоосой билээ гэж хүсч байгаа. Манайд их буруу жишиг тогтжээ. Аль ч улс оронд гадаадын хөрөнгө оруулагчтай, тодорхой уул уурхайн объекттой хийдэг гэрээг парламент нь хэлэлцээд суудаггүй юм байна. Зөвхөн Монгол Улсад л ийм жишиг тогтож, зөв бурууг нь, хариуцлагыг нь УИХ хүлээх болж байгаа юм. Гэтэл УИХ хүлээх хариуцлага нь зөвхөн сонгууль. Бусад оронд ямар байдаг юм бэ гэхээр, гарсан хуульд нийцүүлээд Засгийн газар нь гэрээгээ байгуулдаг. Буруу гэрээ байгуулсан бол хариуцлагаа ч хүлээдэг жишигтэй. Өнгөрсөн хавраас хойш би энэ төслийг оруулж ирлээ, хариуцлагаа хүлээхэд бэлэн байна, та нар батлаад, зөвшөөрлөө л өгчих гэж хэлээд, халаглаад, уриалаад УИХ-ын танхимд өндөр дуугараад байсан нь ийм учиртай.
Одоо бид УИХ-аас Засгийн газарт ийм агуулгатай гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй гэсэн тогтоол гаргуулчих юм бол болж байна гэж үзэж байгаа. Уг нь тийм зөвшөөрөл хэрэггүй юм байгаа юм л даа. Хууль нь байна, шаардлага нь ч байна шүү дээ. УИХ-ын эрх мэдэл гэдэг хэрээс хэтэрсэн байгаа. Гэхдээ болно. Хамгийн гол нь хариуцлагын асуудалд эзэнгүй болчихоод байгаа юм. Оюу толгойн гэрээ батлагдах юм бол хөрөнгө оруулалтын нөхцөл байдал эерэг болно. Батлахгүй бол бусад төсөл ч гэсэн хэцүү болно. Таван жил хэлэлцээр хийдэг гэрээ гэж юу байх вэ, одоо чинь таван жил байтугай таван сард нөхцөл байдал өөрчлөгдөж байна шүү дээ.
Биднийг гэрээ хийх гэсээр байтал эрдэс баялгийн үнэ хамаагүй доошоо уначихлаа. Тухайн нөхцөлд нь, манайд байгаа бараа гүйлгээтэй байхад нь хэлэлцээрээ хийсэн бол хамаагүй илүү нөхцлөөр гэрээ байгуулах бололцоо байсан. Бид түүнийгээ алдсан. Хямралын үед, эдийн засгийн идэвхжил буурсан үед гэрээ хийх гэж байгаа болохоор юм бүхний жишиг болохуйц сайхан гэрээ боллоо гэж хэн ч хэлэхгүй. Байгаа нөхцөлдөө л тохируулж байгаа гэрээ. Гэхдээ учир дутагдалтай ч гэсэн гэрээг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэдийгээр монгол жижиг ч гэлээ төр нь төрийнхөө ажлыг хийдэг, бизнесийг нь Засгийн газрын холбогдох байгууллага нь хариуцдаг байвал зөв жишиг тогтоно гэж бодож явдаг.
-Хамтарсан Засгийн газрыг татан буулгах тухай яриа сүүлийн үед чих дэлсэх болсон. Энэ асуудалд та яаж хандаж байгаа бэ, мэдээж таны сонорт хүрсэн л байх?
-Шулуухан хэлэхэд, санаа нь байгаад сачий нь хүрэхгүй.
Д.Цэнгүүн