"Эрүүл мэнд" булангаараа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн чих, хамар, хоолойн их эмч Б.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үед танай чих, хамар хоолойн тасгаар хичнээн хүн үйлчлүүлж байна. Өвчлөл хэр байдаг вэ?
-Манай тасгаар өдөрт 50-60 хүнд үйлчлүүлж байгаа. Хүмүүс тэр бүр анзаарахгүй байдаг ч чих, хамар хоолойн өвчлөл их байдаг. Чих, хамар хоолойн өвчинд насны хязгаар байдаггүй. Тиймээс бүх л насныхан ирдэг. Бага насны хүүхдэд ихэнхдээ хамар, хоолойн өвчлөл их байдаг бол настайчуудын хувьд насны дүлийрэлтээс болж ирж үзүүлж байна.
-Намар цаг ирж байгаа болохоор хүмүүсийн харшил эхэлдэг шүү дээ?
-Тийм ээ. Харшил болон амьсгалын замын өвчин их байгаа. Энэ бол дандаа л гадны нөлөөллөөс үүдэлтэй гэж хэлж болно л доо. Өвлийн цагт бол агаарын бохирдолтой учраас хүмүүст өвчлөл их байдаг.
-Харшил хөдлөөд эхэлбэл ямар арга хэмжээ авах вэ?
-Гэрийн нөхцөлд хамрын хөндийг иодын уусмалаар угаана. Цэвэр гүцэнд уусмалаа бүлээсгээд толгойгоо хажуу тийш хазайлган хамрын нүх рүүгээ уусмалаа урсган хамрын нөгөө нүхээр буюу амаар гаргана. Нэг талын хөндийд 60-100 мл уусмал хэрэглэнэ. Өдөрт нэгээс хоёр удаа, таслахгүйгээр 14 хоног угаах хэрэгтэй. Харшил эхэлж байгаа үед энэ арга хамгийн тохиромжтой.
-Нийслэл хот маань дуу чимээ ихтэй. Энэ нь хүмүүсийн сонсголд хэр нөлөөлдөг вэ?
-Их дуу чимээ сонсголд сөргөөр нөлөөлгүй яахав. Манайхны дунд хэтэрхий дуу чимээтэй газар ажилласнаас болж сонсгол муудах нь бий. Үүнд хотын чимээ ч бас нөлөөтэй байж болох юм. Хүний сонсголыг децибелл (дб)-ээр хэмждэг. Хэвийн үед 10-20 дб сонсдог. Түүнээс доошилбол сонсгол муудна гэсэн үг. Манайхан янз бүрийн эд зүйлээр чихээ ухдаг. Үүнээс болж чихний сувгийн хана гэмтэх, хэнгэргэн хальсаа цоолдог. Энэ нь чих үрэвсэх, булаг гоожих, улмаар дүлий болох гол шалтгаан болдог. Ер нь чихний хэнгэргэн хальс цоорч бохир орсноос булаг гоожин, сонсголын ясыг хайлуулж дүлийрэлт үүсдэг аюултай.
-Дээрх өвчнүүд ихэнхдээ гадны нөлөөллөөс шалтгаалдаг гэж ярьлаа. Яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Улиралдаа тохируулан хувцаслах хэрэгтэй. Хэт халах, даарах нь ч чих, хамар хоолойн өвчлөлд хүргэнэ. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах илчлэг, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, цагаан идээ сайн хэрэглэж, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй дээ.
У.Батчимэг