Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн бүлэг ордоос урд хил рүү буюу Гашуун Сухайт боомт хүртэлх нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Хилээр нүүрс тээвэрлэсэн авто машинуудыг цөөн тоогоор нэвтрүүлдэг болсны улмаас үүссэн урт дарааллыг бууруулах, улмаар тус замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байна.

Одоогийн 120 км урт цувааг бууруулан, жолооч нарын зам дээр өнгөрөөж буй долоо хоногийг бууруулж, замаа чөлөөлсний дараа нүүрс тээвэрлэлт дахин эхэлнэ. Энэ нь борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй, тасалдал үүссэн ч нөхөх боломжтой гэж ЭТТ үзэж байна.
Д.Сумъябазар сайдын шийдвэрийн дагуу "Энержи ресурс" компани ч Ухаа Худагаас нийлүүлдэг угаасан нүүрсний тээврээ зогсоожээ. Тус компани угаасан буюу баяжуулсан нүүрсээ тонн тутмыг нь 150 ам.доллараар худалддаг байна.
Тээвэрлэлт саатсаны улмаас "Энержи ресурс" 400 мянган тонн баяжуулсан нүүрсний овоолготой буюу ихээхэн нөөцтэй болоод байгаа юм. Тэгэхээр 6 сая ам.долларын үнэтэй нүүрсийг эзэнд нь хүргэж чадалгүй хадгалж байна гэсэн үг. Уул уурхайн сайдын дээрх шийдвэр Энержи Ресурсын Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, MCC-ний (Mongolian mining corporation) хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх нь тодорхой.
Харин төрийн өмчит "Эрдэнэс таван толгой" ХК БНХАУ-д Чалко компанид сайн чанарын, коксжих нүүрсийг тонн тутмыг нь 56-57 ам.доллараар урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээтэй тул тээвэрлэлтээ өнөөг хүртэл үргэлжлүүлсээр ирсэн юм.
Орон нутгийн буюу жижиг "Таван толгой" ХК-ийн ханшид ч дээрх шийдвэр сөргөөр нөлөөлнө. Хоёр жилийн өмнө хамгийн өндөр ногдол ашиг тараадаг байсан тус ХК-ийн нэгж хувьцааны үнэ МХБ-д энэ оны эхээр 3000 төгрөг болж унасан. Аажим өссөөр 9500 төгрөгт хүрээд байсан ч өчигдрийн хааалтын ханш нь 9200 төгрөг болж буурчээ. Дийлэнх орлогоо экспортоос бүрдүүлдэг тус компанийн хувьцаа 3000-аас 9000 руу цойлсныг зарим эдийн засагч хөөстэй үнэ хэмээн анхааруулж байв.
Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны зургадугаар сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэн, дээрх уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийх уулзалтаас олон зүйл шууд хамаарна.
Манай улсад нүүсний олон уурхай бий. Гэвч том жижиг ТТ, Энержи Ресурс компаниуд олборлосон нүүрсээ дотоодод биш гадаад зах зээлд нийлүүлдэг онцлогтой. Урд хөрш цөөн тооны нүүрс ачсан авто машин нэвтрүүлэх болсон тул Уул уурхайн сайд арга буюу тээвэрлэлтийг түр зогсооно гэв.
Ингэснээр эдгээр гурван компани олборлолтоо бууруулж, ажилчдаа сул зогсооно гэсэн үг. Цаашлаад нүүрс тээврийн компаниуд болон нүүрс олборлогчдод гэрээгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүүлдэг компаниудын орлогод ч тасалдал үүсэх эрсдэлтэй юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д тус улсын Гадаад харилцааны сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 4-5-нд Бээжинд айлчлав. Энэ үеэр Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүний дотор Гашуун Сухайт-Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэхэд үүссэн хүндрэлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн нь нүүрс олборлогчид болон тээврийн компаниудыг баярлуулсан.
Харамсалтай нь хил дээрх гацаа арилсангүй.
ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ СЭРГЭЭЖ ЧАДАХ УУ?
Олон сар үргэлжилсэн энэ хүндрэлийг шийдвэрлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын ирэх онд хийх албан ёсны айлчлал ихээхэн нөлөө үзүүлэх нь тодорхой болов. Д.Цогтбаатар сайд айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д ойрын хугацаанд айлчлах хүсэлтэй байгааг албан ёсоор илэрхийлсэн юм.
Хэдийгээр урд хөрш төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалыг зургаан сарын өмнөөс төлөвлөдөг ч шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг онцгой нөхцөлд буюу ирэх оны эхний сард хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамт урд хөршин айлчлан, Гашуун Сухайт-Ганц модны боомтын үйл ажиллагааг автоматжуулах, одоогийн гар ажиллагааг халах, нүүрс буулгаж, ачих үйл явцыг түргэтгэх зорилгоор барих шинэ терминалын талаар хэлэлцэх юм.
Гэсэн ч энэ айлчлал үр дүнд хүрэх эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны явцад хэлсэн зарим үгс урд хөршийн удирдлагуудын унтууцлыг хүргэсэн нь хэдийнэ тодорхой болсон. Энэ нөхцөлд Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны зургадугаар сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэн, дээрх уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийх уулзалтаас олон зүйл шууд хамаарна.
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ СААТСАН НЬ ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?
Татварын орлого буурна. Нүүрс олборлогчид дараах татварыг төлдөг.
- АМНАТ
- ААНОАТ
- НӨАТ
- Агаарын бохирдлын төлбөр
- ХАОАТ
- Нийгмийн даатгалын төлбөр
Экспортын орлого буурна. 2016 оны байдлаар нүүрсний нийт экспортын 30 хувийг ЭТТ, 15 хувийг ТТ, 6 хувийг Энержи Ресурс тус тус бүрдүүлжээ. Нийлээд 51 хувь бөгөөд нүүрсний экспортын орлогын тал хувийг хангадаг байна.
Татварын болон экспортын орлого төлөвлөснөөс буурах нь улсын төсвийн орлого буурах, ам.долларын үнийг ч хөөрөгдөх зэрэг уршигтай.