Их насны морьд барианд орлоо. Энэ жилийн наадамд 307 их насны морьд бүртгүүлж, 261 нь уралдахаар гарааны зурхай руу хөдөлсөн юм.
- Үүлдэрлэг байдлаар 13,
- Сэрвээний өндрөөр 8,
- Морь тавиач хүүхдээр унуулсан шалтгаанаар 10 морь хасагдсан. Мөн дөрвөн хүүхэд унасан ч бэртэл гэмтэл аваагүй, морь эндээгүй.
Тэргүүн байрт Төв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн уясан, "Ар голд" ХХК-ийн захирал Ч.Бямбасүрэнгийн хар саран зүстэй адуу 40 минут 44.46 секундэд хурдлан түрүүлэн, торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Н.Мөнхзоригийн хул давхар онги 40 минут 44 секундээр, айргийн гуравт н.Лхагвасүрэнгийн буурал зуузай 40 минут 45 секундээр, айргийн дөрөвдүгээрт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн халзан 40 минут 48 секундээр,
Айргийн тавдугаарт Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд морь 40 минут 55 секундээр тус хурдаллаа.