Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
Хурлын үеэр гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Даваасүрэнгийн мэдээллийг сонсжээ. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 33 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулсан байна. Нийт 200 орчим хүн энэ сургалтад хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн гэж танилцуулав.
Гадаадад суугаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлжээ.
Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлжээ. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн бөгөөд ийнхүү жагсаалтыг нягтлан шалгаад байгаа аж.
Мөн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх нэр дэвшигчдийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталсан байна. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцжээ. Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа. Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намын нэр дэвшигчээс эхэлж нэрийг нь дэвшигчид дараалуулан бичих аж.
Харин саналын хуудсыг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн хэвлэх юм байна.
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын төлөөлөл оролцож явцыг нь ажиглажээ.