Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь Ардчилсан нам, МАН-ын бүлгүүд хуралдана.
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болох юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл” зэргийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх аж. Мөн энэ долоо хоногт хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг орж ирж буй юм.
Н.Туяа