Өмнөговь аймаг нь БНСУ-ын Кёнсанбүг аймагтай хамтран гүзээлзгэнэ тариалахаар бэлтгэж байна.
Тус аймаг нь Кёнсанбүг аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ жил Өмнөговь аймагт 1500м2 талбайд гүзээлзгэнэ тариалах юм. Энэ жилийн хувьд 300м2 хэмжээтэй таван хүлэмжийг Солонгос Монголын хамтарсан "Ногоон хэрэм" төслийн талбайд барих юм байна.
Цаашдаа тус аймгийн хувьд жилийн дөрвөн улиралд жимс хүнсний ногоо тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд өвлийн хүлэмжийг барихаар зэхэж байгаа аж.
Гүзээлзгэнэ тариалах арга техникийн сургалтанд 50 гаруй иргэнийг хамруулсан байна. Мөн тус аймгийн "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд нэг мэргэжилтнийг Солонгост сургах бөгөөд суралцах болон ирж очих зардлыг БНСУ-ын Кёнсанбүг аймгийн газар тариалангийн хүрээлэн хариуцах ажээ.
Солонгост гүзээлзгэнийн 20 төрлийн сорт байдгаас тус аймагт говийн хөрсөнд ургах боломжтой таван төрлийн сортыг нь тарихаар болсон байна.
Д.Мишигсүрэн